Техникийн зураг зүй
Техникийн зураг зүй нь тодорхой техникийн стандарт шаардлага хангасан архитектор, барилгын мэргэжилтэн, техникийн мэргэжилтэн, техникийн бүтээгдхүүний дизайнер (анг.: technical product designer), зохион бүтээх инженер, барилгын инженер, болон дизайнерууд зурсан техникийн зураг орно.
Техникийн зураг зүйн түүxээс
[засварлах | кодоор засварлах]Техникийн зургийг гараар зурж байсан үеийн түүх
[засварлах | кодоор засварлах]Техникийн зургийн үндэс суурь болох олон олон геометрийн хуулиудыг МЭӨ үеийн алдарт математикчид болох Самосын Пифагор эсвэл Александрын Евклидын нээн судалж байсан байна.
Дундад зууны үеэс 18-р зуун хүртэл
[засварлах | кодоор засварлах]Архитектор, техникийн зураг зүйн эхлэл нь дундад зуунд буюу дундад зууны өмнөх үеэс эхлэн хэрэглэж ирсэнийг нотлох баримтууд байдаг. Үүнээс арай эртний хөтлүүрийн зураг бол Ал-Жазарын зурсан зургийг оруулах ба үүний хийц нь дүүжин жингийн зарчим дээр ажилладаг машины зураг бий. Техникийн зураг зурах чухал нөхцөлүүдийн нэг нь Филиппо Брунеллешийн 1420 онд нээсэн нээлт буюу төвийн проекцын арга юм. Энэ дүрслэлийн аргыг дэлгэрүүлэхэд Албрехт Дюрер-н гүйцэтгэсэн үүрэг их[1]. 15-р зуунд Таккола-ийн зурсан усан тээрмийн зураг болон өөр бусад техникийн зургуудыг нэрлэж болно. Үүний дараа техникийн зургийг илүү нарийн болгон хөгжүүлсэн хүмүүсийн тоонд Леонардо да Винчи зүй ёсоор орно. Тэрээр машин болон машины эд ангийн зургаа зөвхөн бодитоор нь зурах бус харин хүнд ойлгомжтой болгох үүднээс зурсан зургууддаа нэмэлт харагдац нэмэн оруулдаг байв.
Яг техникийн зураг зүй гэдэг салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг Георгиус Агрикола бөгөөд тэрээр уул уурхай болон ашигт малтмалыг боловсруулах талаар өөрийн бичсэн металл судлал "De re metallica libri XII" номондоо (1555 онд хэвлэгдсэн) техникийн зургаар тайлбар хийсэн байдаг[1].
Дараагийн алхамыг хийсэн хүн нь Леонхард Кристоф Стурмсын 1718 онд бичсэн "Тээрэм барих урлаг" хэмээх номондоо анх удаа масштаб хэрэглэн зурсан байдаг. Мөн хэрэглэх материалын талаар ч энэ номондоо дурдсан байдаг байна[1].
Техникийн зураг зүй 19-р зуунд
[засварлах | кодоор засварлах]Техникийн зургийн дараагийн хөгжлийн үеийн баримт нотолгооны нэг нь 19-р зууны эхээр патентлагдсан бүтээлүүд орно. Хамгийн анхны патентыг Англид 13-р зуунд өгч байсан учир патентын жагсаалтанд бүр эртний техникийн зураг байх магадлал ч бий. Техникийн зураг зүйн шинжлэх ухаан нь өнөөдрийн түвшинд хүртэлээ олон зуун жилийн турш хөгжин боловсрогдсоор ирсэн.
-
Нэвтэрхий толины нүүр хуудас
-
Зураг зурах хэрэгсэл 1
-
Зураг зурах хэрэгсэл 2
-
Материалын хөндлөн огтлолын дүрслэл.
Техникийн зураг зүй 20-р зуунд
[засварлах | кодоор засварлах]20-р зууны эхэн үед (бараг 1965 он хүртэл) зураг зурахад харандаа болон тушээр нэвт харагддаг цаасан дээр л зурдаг байв. Дараа нь зургийн налуу ширээ гарсан ба үүн дээр цаас тогтоогч төмөр хадаасаар тогтоон хэрэглэдэг байв.
-
Төрөл бүрийн харандаа
-
Баллуур, наадаг цаас
-
Зургийн ширээ
-
Техникийн зургийн багаж хэрэгсэл
Орчин үе буюу компьютерийн туслалцаатай техникийн зураг зурах
[засварлах | кодоор засварлах]1960-аад оны дундаас эхлэн компьютер лүү аажмаар шилжин, CAD-програм (анг.: computer-aided design [kəmˈpjuːtə ˈeɪdɪd dɪˈzaɪn], монг.: компьютерийн тусламжтай зохион бүтээх) болон зураг хэвлэгчийг (монгол улсад энэ төрлийн зургийн програм сүүлд 2000 оноос хойш өргөнөөр хэрэглэж эхэлсэн) хэрэглэх болсон. Эдгээр програмууд нь анхандаа зөвхөн хавтгайд зуран түүнийгээ олон талаас проекцлох боломжтой байв. Үүгээр үндсэндээ цаас харандааг дижитал хадгалах системээр сольсон. Програм ашиглан зураг зурах арга барил нь анхандаа гараар харандаа барин зурахтай бараг адил байсан ба харин давуу тал нь зургаа хурдан хугацаанд өөрчлөлт хийн олноор хувилаx байв. Мөн зурсан зургаас хэсэгчлэн хуулж өөр зурагт хэрэглэх буюу хуулах арга барил (Copy & Paste) шинээр нэмэгдэн гарч ирсэн нь зураг хугацааг богиносгоx мөн түүнийг маш энгийн аргаар олноор олшруулах гэх мэт давуу талуудтай. Орчин үеийн техникийн зураг нь үндсэндээ компьютерийн дэлгэцийн өмнө л бий болж байна.
Техникийн зургийн програмыг дараагийн шатанд гаргасан нэгэн шинэчлэл бол 1980-д оны дундуур гарч ирсэн 3D-дүрслэл юм. Энэ дүрслэлийн арга нь хуучны програмтай адил техникийн зураг зураx биш харин объектын 3D-загвар (моделл) гарган түүнээ техникийн зураг болгон хувиргадаг. Өнөөдөр энэ төрлийн програмууд дээр төрөл бүрийн зургийн харагдац, дурын өнцөгөөр зүсэлт хийх, дурын проекцлол хийсэн техникийн зургийг анхны загвараасаа хувирган гаргах боломжтой.
-
Техникийн зураг 1980 он (CAD)
-
CAD -Задаргаа зураг болон зүсэлт хийсэн байдал
-
AutoCAD 3D-Моделл (угсарсан байдал)
-
3D-Тискиний зургийг бодит өнгөнд оруулан зассан байдал
CAD техникийн зураг
[засварлах | кодоор засварлах]1990 оны дунд үеэс эхлэн орчин үеийн техник технологийн хөгжил техникийн зургийн систем болох CAD, CAM-систем (анг. Computer-aided manufacturing, монг. компьютерийн тусламжтай үйлдвэрлэл) улам боловсрон хөгжсөн.
Нэг талаас тайлбартай 3D загвар нь үйлдвэрлэл, суурилуулалтад (цаасгүй үйлдвэрлэл гэж нэрлэгддэг) ашиглах боломжтой цаасан 2D зургийг орлуулах хэлбэрээр гарч ирсэн бөгөөд нөгөө талаас тайлбартай 3D загварыг үндэс болгон боловсруулдаг. загварт суурилсан загварт суурилсан арга барилын хувьд (загвар-суурь тодорхойлолт) загварт хийгдсэн объектын талаарх бүх мэдээлэл хадгалагдах үед.
Бүтээгдэхүүний хөгжилд тэргүүлэх ач холбогдол нь аажмаар 3D загварт шилжих болно. Итгэлийн нэг эх сурвалж: Бат бөх, семантик PMI, хэмжилзүйн функцууд болон аливаа эх сурвалжийн CAD загвартай харьцуулах загварууд. Сүүлийн 10 жилд загварт суурилсан тоон бүтээгдэхүүний тодорхойлолт (MBD) хэмээх техникийг боловсруулсан. MBD бол зураг болон бусад баримт бичгийн материалд тулгуурлан бус харин загвар дээр суурилсан бүтээгдэхүүнийг үр дүнтэй хөгжүүлэх боломжийг олгодог дэвшилтэт технологи юм.
Загварт суурилсан дизайныг дэлхийн чиг хандлага болсон Compass-3D, Autodesk Inventor, NX, SolidWorks зэрэг программуудаар дэмжиж, дизайн хийх хугацааг богиносгож, 3D загварын чанарыг сайжруулдаг.
CAD-системийн тусламжтайгаар орчин үеийн техникийн зургийг өнөөдөр машин үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эсвэл аппаратын үйлдвэрлэлд яаж хэрэглэхийг дараах холхивчийн төрөл бүрийн зүсэлт дээр харуулав.
Эд анги болон холxивчийн харагдац болон зүсэлтийг, зүсэлтийн зураасны оронд янз бүрийн өнгөөр өөр хооронд ялган тэмдэглэсэн байна. | |
Дугаар | Эд анги |
---|---|
1 | Тэнхлэг буюу гол |
2 | Эрэг (DIN 981), ногоон |
3 | Хамгаалалтын нимгэн төмөр (DIN 5406), xөx |
4 | Холхивч (энд: давхар шариктай холхивч) |
5 | Харимхай бүрхүүл (DIN 5415), улаан |
Техникийн зураг зүйн дүрэм болон норм
[засварлах | кодоор засварлах]Зураасны төрөл
[засварлах | кодоор засварлах]Техникийн зурагт хэрэглэх олон төрлийн зураас нь өөр өөр гэсэн утга агуулгатай байна. Үүнийг ISO 128 нормоор түүний утга болоод хэрэглээг маш тодорхой тогтоож өгсөн байдаг. Жишээ нь өргөн зураасаар биетийг дүрслэх зураас буюу зах буланд ашиглах бол нарийн зураасаар зүсэлт, хэмжээсний зураас, арааны шүдний хөлийн тойрог гэх мэтэд ашиглана. Харин тасархай зураасаар харагдахгүй байгаа биетийн булан болон хүрээг, гараар татсан зураасаар урт биетийг дундуур нь тасалсан богиносгон дүрсэлсэнийг илэрхийлнэ.
-
Гараар татсан зураас
-
Үелзсэн зураас
-
Өргөн зураас
-
Нарийн зураас
-
Өргөн тасархай зураас
-
Нарийн тасархай зураас
-
Өргөн цэгтэй тасархай зураас
-
Нарийн цэгтэй тасархай зураас
-
Xоёр цэгтэй тасархай зураас
Масштаб
[засварлах | кодоор засварлах]Масштаб гэдэг нь зураг дээрх хэмжээсийг тухайн бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулсан харьцаа юм.
Зураг дээрх үзэл бодлын масштабыг дараахь мужаас сонгох ёстой.
Хэмжээг багасгах: 1:2; 1:2.5; 1:4; 1:5; 11:10; 1:15; 1:20; 1:25; 1:40; 1:50; 1:75;1:100; 1:200; 1:400; 1:500; 1:800; 1:1000.
Амьдралын хэмжээ: 1: 1.
Томруулах харьцаа: 2:1; 2.5:1; 4:1; 5:л; 10:1; 20:1; 40:1; 50:1; 100:1.
Эскиз хийх
[засварлах | кодоор засварлах]Эскиз бол эцсийн үр дүн байхаар зориогүй, түргэн гүйцэтгэгддэг, гараар зурсан зураг юм. Ерөнхийдөө эскиз хийнэ гэдэг бол өөрийн санаагаа дараа ашиглах зорилгоор буулган авах түргэн арга. Архитектурчын эскиз нь голдуу өөр санаануудыг хэрэгжүүлэхэд болон эцсийн үр дүн болсон ажлыг гүйцэтгэхийн өмнөх суурь зохиомжийг хийхэд хэрэглэгддэг.
Гар аргаар буюу багажаар
[засварлах | кодоор засварлах]Зураглалын үндсэн журам бол хэсэг цаасыг тэгш өнцгүүдтэй, тэгш талуудтай шулуун гадаргуу (зураглалын самбар) дээр байрлуулах юм.
Ном сурах бичиг
[засварлах | кодоор засварлах]- Hans Hoischen, Wilfried Hesser: Technisches Zeichnen. 31. Auflage. Cornelsen Verlag, Berlin 2007, ISBN 3-589-24130-6
- Техникийн зураг зүйн талаарx ном болон сургалтын программ (герман), Christiani
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 Günther Bayerl: Technik in Mittelalter und Frühzeit Konrad Theiss, Stuttgart 2013, ISBN 978-3-534-25232-9.