Jump to content

Шуранхай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуудахыг хэлдэг. Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Жишээ нь Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин Н.Норовбанзад гуай энэ гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэлцдэг. Шуранхайд амьсгаа тун чухал үүрэгтэй. Амьсгаа хүрэхгүй хүн уртаар шуранхайлан дуулж чадахгүй. Амьсгалыг гурван янзаар авдаг гэдэг. Манай дуучид ихэвчлэн цээжнээсээ амьсгаа авдаг. Дуурийн дуучид голцуу гэдэснээс амьсгаа аьдаг бол Норовбанзад гуайг бүр бүдүүн гэдэсний угаасаа амьсгаагаа авдаг учраас амьсгал дутдаггүй гэж ахмад морин хуурч Балжир хэлдэг байлаа. Тиймээс дээрх гурван аргаар шуранхайлж чаддаг байжээ. Хэнтийн дуучин Монгол улсын Ардын Жүжигчин Ч.Шархүүхэн цээжний цохилгоор шуранхайлдаг бөгөөд хажууд нь хуурдаж суухад цээжнийх нь цохилгонд хуурын аялгуу дарагдаад дагаж тоглоход их ур чадвар шаарддаг байсан гэдэг. Ихэнх уртын дуучид хоолойн цохилгыг сайн хийдэг.