Шүүлэнгэ
Шүүлэнгэ нь XIV-XX зууны хооронд ноёд ихэсийн мал хөрөнгө, алба гувчуурыг хариуцсан албан тушаалтан юм.
Судлаачдын үзэл баримтлал
[засварлах | кодоор засварлах]Энэ нэрийн талаар ихэнх судлаачдын бүтээлд манж гаралтай үг гэж бичсэн байдаг. Харин профессор М.Баярсайхан хятад гаралтай үг (Хятад: 舍人)[1] гэж үзсэн байна.
Судлаач О.Сүхбаатар шүүлэнгийг "хуучин цагт алба гувчуур татаж, хүү сан эрхлэгч тушаалтан отгийн даргын орлогч хар хүн байдаг" хэмээн тайлбарласан. Х.Пэрлээ "ноёдын мал хөрөнгө албат харъяат нарыг биеэр хариуцдаг байв" гэжээ.
Түүхэн хувьсал
[засварлах | кодоор засварлах]XVII зууны үеийн их цаазын эхний хэсэгт "отог, отгийн сайд түшмэд" хэмээн дэмч, шүүлэнгэ нарын тушаалтан нарыг багтаан дурдаж байжээ. Дараах бүлгээс тус бүрийн албан тушаалыг нэр зааж бичсэн байна. Манжийн үед тамгатай хутагтын отгийн даргын туслахын тушаал болсон.
Холбоотой өгүүлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын" Монгол улсын язгууртны цол хэргэм" УБ., 2010. тал 108. ISBN 99929-78-81-1