Эбата Юкико

Эбата Юкико

Волейбол
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эбата Юкико
Төрсөн огноо 1989 оны 11 сарын 7 (1989-11-07) (34 настай)
Төрсөн газар Япон, Акита, Акита хот
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Лондон 2012 Эмэгтэй баг
Дэлхийн АШТ
Хүрэл Япон 2012 Баг
Азийн АШТ
Мөнгө Тайпэй 2011 Баг

Эбата Юкико (Япон: 江畑 幸子, 1989 оны 11 сарын 7-нд төрсөн) нь Японы волейболчин эмэгтэй. Японы дээд лигийн ПФУ Блүкэтс баг болон Японы волейболын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн гишүүн. Тэрбээр шигшээ багийнхаа хамтаар 2012 оны зуны олимп, 2010 оны Дэлхийн АШТ-ээс тус тус хүрэл медаль хүртэж байв.[1]

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эбата Акита аймгийн Акита хотод төржээ. Эцэг эх, мөн 2 насны зөрүүтэй ах нь волейбол тоглодог байсан бөгөөд Юкико охин бага сургуулийн 3-р ангид байхдаа волейболын спортоор хичээллэж эхэлжээ.

Ариун Сүнсний охидын коллежийн харьяа дунд сургуулийн дасгалжуулагч түүнд санал тавьснаар Эбата тус сургуульд элсэн орсон бөгөөд хожим энэ шийдвэр түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэж өөрөө ярьсан байдаг.[2] Улмаар ахлах сургуульд байхдаа багаа ахлан ахлах сургуулиудын УАШТ, ахлах сургуулиудын спартакиад зэрэгт оролцож байжээ.

2008 онд тэр үеийн Хитачи Сава Ривале багт элсэж, 2009/10 оны улирлаас эхлэн жигүүрийн довтолгчийн байрлалд гарааны бүрэлдэхүүнд багтах болов.

2010 оны 4 сард улсынхаа шигшээ багт багтаж, мөн ондоо волейболын гран при, дэлхийн АШТ-д оролцсон шигшээ багийнхаа хамгийн залуу гишүүн нь байлаа. Дэлхийн АШТ-д оролцохдоо төрсөн өдрөөрөө Туркийн багтай хийсэн тоглолтын үеэр 24 оноо авч багийнхнаа тэргүүлэх[3] зэргээр хүрэл медаль хүртэхэд хувь нэмэр оруулсан юм. Эбата дээд лигийн биш багаас шигшээ багтаа сонгогдсон цорын ганц тамирчин байлаа.

2012 оны 3 сард Хитачи Ривале багийн хамтаар Челленж лигт түрүүлж, өөрөө тэргүүн тоглогч, шилдэг давуулагчийн шагнал хүртэв.[4]

2012 оны олимпод шөвгийн наймд Хятадын багийг хожиход Кимүра Саоритай ижил 33 оноо авч багаа тэргүүлэн,[5] улмаар 28 жилийн дараа эх орондоо олимпын медаль авчиржээ.

2013 оны 2 сараас орон нутгийнхаа Акита банкны нүүр царайгаар сонгогдов.[6][7]

2014 оны 9 сарын 1-нд Хитачи Ривале багаа орхиж Францын РС Канн баг руу шилжээд,[8][9] тэнд нэг улирал тоглосны дараа 2015 оны 6 сарын 1-нд ПФУ Блюкэтс багт элсэн оржээ.[10]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Yukiko Ebata Bio, Stats, and Results". Olympics at Sports-Reference.com (in англи). Archived from the original on 2020-04-17. Retrieved 2018-10-28.
  2. OLYMPIAN(公益財団法人日本オリンピック委員会広報誌)2012年3月14日号 6-7ページ
  3. "21歳バースデー江畑24得点!日本2位死守". スポーツニッポン. 2010-11-08. Retrieved 2011-11-14.
  4. Vリーグ機構. "2011/12V・チャレンジリーグ女子最終結果". Retrieved 2012-03-11.
  5. 中国戦勝利に貢献・江畑選手 自らトス呼び、強打[permanent dead link] 秋田魁新報 2012年8月9日閲覧
  6. 全日本女子バレーボール代表 江畑幸子選手のイメージキャラクター起用について (Memento 9. Наймдугаар сар 2016 цахим архивт) 株式会社秋田銀行 平成25年1月30日
  7. 47NEWS 江畑選手、秋銀のキャラに起用 立て看板などお目見え[permanent dead link]」『秋田魁新報』2013年2月2日
  8. 日立リヴァーレ. "江畑幸子選手のフランスバレーボールリーグへの移籍について" (PDF). Archived from the original (PDF) on 2014-07-28. Retrieved 2014-07-24.
  9. RC Cannes. "Le Racing fait signer une Japonaise !". Archived from the original on 2014-12-01. Retrieved 2014-07-24.
  10. PFUブルーキャッツ. "江畑幸子選手の入団について". Retrieved 2015-06-01.