Нарүхито
Нарүхито | |
---|---|
Японы Эзэн Хаан | |
Хаанчлал | 2019 оны 5 сарын 1 - одоо |
Япон | 徳仁 |
Төрсөн огноо | 1960 оны 2 сарын 23 |
Төрсөн газар | Японы Токио хот |
Өмнөх | Эзэн Хаан Хэйсэй |
Их хатан | Масако Овада |
Хүүхэд | Айко |
Эцэг | Акихито |
Эх | Мичико |
Ургийн овог | Яматогийн угсаа |
Нарүхито (Япон: 徳仁, 1960 оны 2 сарын 23 төрсөн) нь Япон Улсын эзэн хаан юм. 2019 оны 5 дугаар сарын 1-нд өөрийн эцэг Акихитог залгамжилж, хаан ширээнд заларснаар Япон улсад Хэйсэйн эрин дуусаж, Рэйва эрин эхэлсэн. Нарүхито нь Японы уламжлалт хаан ширээ залгамжлалын тооллоор 126 дахь Эзэн хаан юм.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Япон улсад эзэн хааныгаа нэрээр нь дуудахыг цээрлэдэг уламжлалтай.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Нарүхито нь 1960 оны 2 дугаар сарын 23-нд Токиогийн Эзэн хааны ордонд төрсөн. Усгаа залгамжлагч гэж зарлахаас өмнө Хиро-но-мия (浩宮) гэдэг нэршилтэй байсан. Нарүхитогийн эх нь католик шашинтай гэр бүлээс гаралтай мөн язгууртан бус тул уламжлалт хэв маягийг дагадаг олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан.
1974 онд түүний эцэг Австрали улсад зочилж ирээд тухайн үед 14 настай байсан хунтайж Нарүхитог Мельбурн хотод амьдруулахаар илгээсэн. Хунтайж Нарүхито Мельбурнд бизнесмен Колин Харперынд амьдарч байсан.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Нарүхитог 4 настайд нь Японы язгууртнуудын уламжлалт Гакүшюин сургуульд суралцуулж эхэлсэн. Улмаар 1982 онд Гакүшюин их сургуулийг түүхийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн.
1983 онд Оксфорд их сургуулийн Мертон коллежийн англи хэлний 3 сарын гүнзгийрүүлсэн дамжаанд суралцахаар Их Британи улс руу явсан. Японд эргэж ирснийхээ дараа Гакүшюин их сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1988 онд хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж түүхийн ухааны магистрын зэрэг хүртсэн.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Нарүхито нь эхнэр Масакотой 1986 онд Испани улсын гүнжтэй цай уух үеэрээ танилцсан, энэ үед эхнэр нь Токиогийн их сургуулийн оюутан байсан. Энэхүү уулзалтын дараа хунтайж Нарүхито Масакотой хэд хэдэн удаа уулзсан. Улмаар тэдний уулзалт 1987 оноос хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд тэд 1993 онд гэрлэж, улмаар 2001 онд Айко хэмээх нэг охинтой болжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Акихито |
Японы Эзэн Хаан 2019 оноос хойш |
Дараах — |
- Японы эзэн хаан
- Одооны төрийн тэргүүн
- Хризантем одон шагналтан (их загалмай одонгийн гинжний хамт)
- Гэгээн Олафын одон шагналтан (их загалмай)
- Хризантем одон шагналтан (их загалмай)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Австрийн Бүгд Найрамдах Улсын төлөөх гавьяаны туузат их алтан хүндэт тэмдгийн шагналтан
- Заан одон шагналтан
- Серафимов одон шагналтан
- Япончууд
- 1960 онд төрсөн