Элио Рохас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Элио Рохас
Статистик
Жинхэнэ нэр Элио Энай Рохас
Хоч The Kid (Жаалхүү)
Жингийн ангилал Өдөн жин
Өндөр 170 см
Цохилтын зай 178 см
Иргэншил Доминикан Бүгд Найрамдах Доминикан Улс
Төрсөн огноо 1982 оны 9 сарын 25 (1982-09-25) (40 настай)
Төрсөн газар Бүгд Найрамдах Доминикан Улс, Дуарта, Вилья Рива
Өрөлт Солгой
Боксын амжилт
Нийт тоглолт 27
Ялалт 24
Нокаутаар ялсан 14
Ялагдал 3
Тэнцээ 0
Тоглоогүй 0

Элио Энай Рохас (исп. Elio Enai Rojas, 1982 оны 9 сарын 25-нд Бүгд Найрамдах Доминикан Улсын Дуарта мужийн Вилья Ривад төрсөн) нь Бүгд Найрамдах Доминикан Улсын мэргэжлийн боксчин.

Мэргэжлийн замнал[засварлах | кодоор засах]

Элио Рохас 2001 оны сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, сонирхогчдын боксын дэвжээнд нийт 205 ялж, 3 ялагдсан амжилт үзүүлжээ. 2004 оны 3 сарын 19-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийсэн бөгөөд эхний 19 тулаандаа ялалт байгуулжээ.

2009 оны 7 сарын 14-нд Дэлхийн Боксын Зөвлөлийн өдөн жингийн аварга, Японы боксчин Ао Такахирог нутагт нь шүүгчдийн саналаар ялж, дэлхийн аварга цол хүртсэн.

Тэрбээр 2010 онд мөрний гэмтлийн улмаас аварга цолоо алдаж, улмаар 2012 оны 4 сард Жонни Гонсалест ялагдаж, аварга цолоо эргүүлэн авах боломжоо алджээ.

Гаднын холбоос[засварлах | кодоор засах]

  • boxrec.com. Мэргэжлийн боксчны тухай дүн, мэдээ. Элио Рохас
Өмнөх
Ао Такахиро
Дэлхийн Боксын Зөвлөлийн өдөн жингийн аварга
2009 оны 7 сарын 14 – 2010 оны 8 сарын 25
2010 оны 8 сарын 25 – 2012 оны 4 сарын 28-нд амралттай аварга
Дараах
Хасэгава Хозүми