Эл-Күрн
Эл-Күрн | ||
---|---|---|
Ханы хөндийгөөс Эл-Күрний харагдах байдал | ||
Үнэмлэхүй өндөр | 420 м | |
Байрлал | Египет | |
Нуруу | Фебаны уулс | |
Солбицол | 25° 44′ 11″ У, 32° 35′ 46″ З | |
|
Эл-Күрн уул (Англи: El-Qurn; Араб: القرن галиг ал-Kүрн, монг. Эвэр) нь Фебаны уулсын хамгийн өндөр цэг буюу далайн түвшнээс дээш 420 м-ийн өндөрт өргөгдсөн уул юм. Түүний хуучин нэр нь англиар Ta Dehent буюу монголоор «Оргил»[1] гэдэг байв. Энэхүү өндөрлөг нь Нил мөрний баруун эрэгт, Луксор хотын эсрэг талд оршдог.
Утга учир
[засварлах | кодоор засварлах]Эл-Күрн уул нь хангуудын хөндийгөөс яг л нэг том пирамид мэт харагдах тул олон египет судлаачид Шинэ Эзэнт Улсын фараон 1-р Тутмосоос[2] эхлэн хангуудын хөндийг оршуулгын газраар сонгосон болон тус уулын хэлбэр хоёр хоорондоо холбоотой хэмээн тайлбарладаг байна.[3] Жишээлбэл Кент Р. Викс:[4] «Хамгийн өндөрлөг газар нь эл-Күрн, Эвэр, хөндийн өмнөх төгсгөлд (хангуудын хөндийн)… түүний пирамид хэлбэр нь египетчүүдийн нарны бурхан Раг санагдуулах тул эздийнхээ шарилыг энэхүү хөндийд хөдөөлүүлэхэд нөлөөлсөн байна.»
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Richard H. Wilkinson, Kent R. Weeks: The Oxford Handbook of the Valley of the Kings. Oxford University Press, New York 2016, ISBN 978-0-19-993163-7, S. 49.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.answers.com/topic/valley-of-the-kings#cite_note-kv5histdevelopment-17 Wikipedia Valley of the Kings (History)
- ↑ http://www.nefershapiland.de/kv_20_38.htm Thutmosis I. - Königsgrab -, Nefers Hapiland, Co-Autor J. H. Pirzer
- ↑ Archivierte Kopie (Memento 20. Хоёрдугаар сар 2012 цахим архивт) Historical Development of the Valley of the Kings in the New Kingdom
- ↑ Kent R. Weeks, Araldo de Luca (Hrsg.): „Im Tal der Könige. Von Grabkunst und Totenkult der ägyptischen Herrscher“ Verlagsgruppe Weltbild GmbH 2001, S. 112