Jump to content

Энжел Мартино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энжел Мартино
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс:  Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАнжелина Л.Майерс-Мартино
Төрсөн огноо1967 оны 4 сарын 25
Төрсөн газарТаскалуса, Алабама
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрБарселона 19924x100 м чөлөөт буухиа
Хүрэл медаль – гуравдугаар байрБарселона 199250 м чөлөөт
Алтан медаль – нэгдүгээр байрАтланта 19964x100 м чөлөөт буухиа
Алтан медаль – нэгдүгээр байрАтланта 19964x100 м холимог буухиа
Хүрэл медаль – гуравдугаар байрАтланта 1996100 м чөлөөт
Хүрэл медаль – гуравдугаар байрАтланта 1996100 м эрвээхэй

Энжел Мартино нэрээрээ алдаршсан Анжелина Л.Майерс-Мартино[1] (1967 оны 4 сарын 25-нд Алабама муж улсын Таскалусад төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын усанд сэлэгч юм. Тэрээр Фурман Их Сургуулийн багт сэлдэг байсан бөгөөд тамирчны замналдаа олимпын 3 алтан медалийг буухиа уралдаанаар, 3 хүрэл медалийг хувийн төрөлд хүртжээ.

Олимпын 6 медалиас гадна тэрээр богино замын усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1, Пан Америкийн наадмын 4, Пан Пасификийн 6, Сайн санааны тоглолтын 7 алтан медальтай. Мартино 1996 оны олимпод АНУ-ын усанд сэлэлтийн эмэгтэй багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэсэн. 1988 онд сэргээшийн шинжилгээгээр нандралон илэрч, эрхээ хасуулж байсан удаатай.

Өдгөө Мартино Жоржиа муж улсын Милледжвилль хот дахь Балдвин Акүа Драгонс усанд сэлэлтийн багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.