Jump to content

Энхтүвшиний Батмагнай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энхтүвшиний Батмагнай
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо (2001-01-12) 1 сарын 12, 2001 (25 настай)
Өндөр181 cм (5 фут 11 инч)
Жин134 кг (295 фунт)
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Улсын арслан2025
Улсын начин2022
Аймгийн заан2020
Аймгийн начин2019
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2025)
Шөвгөрсөн2 (2022, 2025)
Шинэчлэгдсэн огноо: 2025-07-12

Энхтүвшиний Батмагнай (2001 оны 1-р сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн) Монгол Улсын Үндэсний бөхийн Улсын арслан цолтой бөх.

Энхтүвшиний Батмагнай 2001 онд Лонжийн Энхтүвшин, С.Болормаа нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Луу жилтэй. Нэг ах, нэг эгчтэй айлын отгон хүүхэд. Тэрээр 2007 онд Баянхонгор аймагтаа Номун далай дунд сургуульд элсэн орж 2018 онд төгссөн. 2020 онд Их засаг дээд сургуульд элсэн орж 2024 онд төгссөн. 11 наснаас эхлэн үндэсний бөх болон чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэсэн.

2022 оны Хүннү гүрэн байгуулагдсаны 2231 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жилийн ой, Тусгаар тогтнолоо шинээр сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын 1024 бөх барилдсан түүхт барилдаанд улсын наадамд анх удаа зодоглохдоо

Тэрээр 21 насандаа Улсын начин цол хүртэж тухайн үеийн хамгийн залуу начин болж залуу начны даага хөтлөсөн. Түүхэнд дэх хамгийн залуу начны 5 дахь залуу начин болсон.

Э.Батмагнай 2025 оны Улсын Баяр наадмаар Үндэсний бөхийн барилдаанд

  • 1 даваанд Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат сумын заан Г.Отгонбатыг
  • 2 даваанд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Оршихыг
  • 3 даваанд Баянхонгор аймгийн заг сумын харьяат улсын начин Д.Цэрэнтогтохыг
  • 4 даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Ц.Мөнхбаярыг
  • 5 даваанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан Д.Хүдэрбулгыг
  • 6 даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатарыг
  • 7 даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзийг
  • 8 даваанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгсийг
  • 9 даваанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаярыг орхиж Улсын арслан цол хүртсэн. Баянхонгор аймгаас Улсын арслан П.Аюушаас 76 жилийн дараа Улсын наадамд түрүүлсэн бол Улсын гарьд П.Сүхбатаас 34 жилийн дараа түрүү үзүүрт гарч барилдсан онцлогтой бөх юм.

Үндэсний бөхийн амжилт

[засварлах | кодоор засварлах]
Энхтүвшингийн Батмагнай[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2025 Улс 512 Улсын Начин 9 Улсын Арслан
2024 Улс 512 Улсын Начин 3
2023 Улс 512 Улсын Начин 3
2022 Улс 512 Аймгийн Заан 5 Улсын Начин
2021 Цуцлагдсан 512 Аймгийн Заан 1 Ковидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020 Аймаг 128 Аймгийн Начин 6 Аймгийн Заан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Чөлөөт бөхийн амжилт

[засварлах | кодоор засварлах]

Батмагнай 2022 онд Улаанбаатар хотноо зохиогдсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ийн жингийн ангилалд хүрэл медаль хүртсэн.

  1. "Энхтүвшингийн Батмагнайн амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.