Эня

Эня
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрEithne Patricia Ní Bhraonáin
Тайзны нэрEnya Brennan
Төрсөн1961 оны 5 сарын 17
Мэргэжилдуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер
Идэвхтэй1982 - одоог хүртэл
СтудиWEA, Warner Music UK, Warner Bros. Records UK, Reprise, Geffen
Цахим хуудасwww.enya.com

Энья Патриша Ни Бреннан (Ирланд: Eithne Patricia Ní Bhraonáin, 1961 оны 5 сарын 17-нд төрсөн) буюу Эня (Англи: Enya) нь Ирландын дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч. Тэрээр заримдаа хэвлэлийнхэнд Эня Бреннан (Англи: Enya Brennan) хэмээн өөрийгөө танилцуулдаг. Эня гэдэг нь өөрийн төрөлх Ирланд хэл дээрх Eithne-н ойролцоо дуудлага юм.

1980 онд тэрээр өөрийн гэр бүлийнхээ Кланнад хамтлагт түр орж, дараа нь ганцаарчилсан хөгжмийн карьерээ эхлүүлсэн. 1988 онд гаргасан Watermark цомгоороо тэрээр дэлхийд алдаршиж, хоолойн дууны давхарлалт, ардын хөгжмийн аялгуу, синтетик арын хөгжим, тэнгэрлэг цуурайтал зэрэг төрхтэй өвөрмөц аялгуугаараа танигдах болсон.[1]

Тэрээр 1990-, 2000-аад онуудад тогтмол амжилт үзүүлж, 2000 онд гаргасан A Day Without Rain цомог нь маш өндөр тоогоор боруулагдан (15 сая хувь)[2], 2001 онд хамгийн их борлуулалттай эмэгтэй дуучнаар тодорсон[3]. Эня нь Ирландын хамгийн их ашиг олсон соло дуучин[4] бөгөөд албан ёсоор U2 хамтлагийн дараа л ордог улсынхаа хоёр дахь том хөгжмийн уран бүтээлч юм[5]. 2009 оны байдлаар түүний цомгуудын борлуулалт 70 саяд хүрч[6], АНУ-д л гэхэд 29 сая хувь борлуулжээ[7]. Тэрээр бүтээлийнхээ явцад 4 Грэмми шагнал хүртэж, Оскарын шагналд нэр дэвшиж байжээ. Одоогийн байдлаар 10 хэлээр бүтээлээ толилуулсан[8].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Warner Music Australia - Enya | Warner Music Australia | Official Site". Warnermusic.com.au. Retrieved 2009-08-14.
  2. http://enya.sk/enya-faq.htm
  3. "Enya Wins Best Selling Female At World Music Awards | Hobbit Movie News and Rumors". Theonering.net. 2002-03-08. Retrieved 2009-08-14.
  4. "Enya's New Album Celebrates Winter". NPR. Retrieved 2009-08-14.
  5. "Enya Music (Used, New, Hard-to-Find)". Alibris. Retrieved 2009-08-14.
  6. "Enya talks about her new album And Winter Came". The Daily Telegraph. 2010-01-12.
  7. "RIAA: Top Selling Artists". RIAA. Retrieved 2010-01-12.
  8. "Enya Profile - Celtic New Age Music Star Enya". Worldmusic.about.com. 1961-05-17. Retrieved 2009-08-14.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]