Эрдэнэцогтын Мандахнаран

Олон улсын их мастер Эрдэнэцогтын Мандахнаран

Эрдэнэцогтын Мандахнаран (* 1991 оны 3 сарын 31; Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн) нь 100 буудалт даамын Олон улсын их мастер цолтой даамчин юм. 2013 онд Азийн аварга болж байсан. Маркетингийн менежер мэргэжилтэй. 100 буудалт даамын спортоор 10 гаруй жил хичээллэж байгаа.

Амжилт
  • 2004 онд спортын мастер
  • 2012 онд Дэлхийн Даамын Холбооны Мастер
  • 2013 онд Олон Улсын Их Мастер цол
  • Улсын аварга
  • Монголын оюуны спортын анхдугаар наадмын аварга
  • Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт
  • Xingqui Cup Олон улсын тэмцээний мөнгөн медальт
  • Дэлхийн оюуны спортын II-р наадмын хүрэл медальт