Эрчүү хотын туурь

Мөнх хааны Эрчүү хотын туурь нь Хөвсгөл аймгийн Арбулаг суманд орших улсын хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт өв юм.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрний хойд хөвөө Алтан гадас уулын арханд 13-р зууны Монголын хаан Мөнх хааны хөшөө, орд харшны үлдэгдэл эвдэрхий балгас бий. Нутгийн ард олон үеэс үе дамжин домог яриандаа энэ хавьд эртний хот балгасын ор үлдэгдэл байдаг төдийгүй Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийг толгойлогч Чингүнжавын түшлэг чулуу, сангийн бойпор гэж нэрлэдэг хоёр чулуу байсан нь цөм энд өгүүлэх эртний хоттой холбоотой зүйлс байжээ. Балгаснаас урагш 40м орчим зайтай овгор дэрсэн дотроос цухуйж байсан хавтгай хөх чулууг түшлэг гэдэг байсан нь Мөнх хааны монгол, хятад бичигтэй байжээ. Уг хөшөө сайхан цамхаг орон савын дотор оршиж байсан шинжтэй бөгөөд малтлагаар ногоон паалантай ваараар хийсэн, монгол хувцастай хүний жижиг цээжин бармил дүрс, ховилтой хөх ваар гэх мэт олон янзын ваар тоосго олджээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]