Jump to content

Эрүү (кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрүү
Театрын зурагт хуудас
Найруулагч:Стивен Спилберг
Продюсер:Дэвид Браун
Ричард Занук
Зохиол:Питер Бенчли
Карл Готтлиб
Дүрүүдэд:Рой Шайдер
Роберт Шоу
Ричард Дрейфусс
Лоррейн Гэри
Хөгжмийн
зохиолч:
Жон Уильямс
Зураглаач:Билл Батлер
Эвлүүлэгч:Верна Фийлдс
КомпаниUniversal Pictures
Нээлт:1975 оны 6 сарын 20
Хугацаа:124 минут
Улс:АНУ
Хэл:Англи
Төсөв:$9 сая
Орлого:$470,653,000

Эрүү (Англи: Jaws) нь 1975 оны Америкийн триллер кино[1] бөгөөд Стивен Спилбергийн дөрөв дэх бүтээл юм. Питер Бенчлигийн (тус кинондоо зохиолч өөрөө сэтгүүлчийн багахан дүрд тоглосон байдаг) ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кино нь тайз дэлгэцийн ертөнцөд бүтээсэн арга барил, ашиг орлогоороо онцгой тэсрэлт хийсэн бөгөөд усанд зураг авалтыг өндөр түвшинд авчээ. Хэрцгий махан идэшт аварга махчин загасны дайралтад өртөж буйг амралт зугаа цэнгэлийн бахахан хот Эмити арал дээр харуулна. Орон нутгийн цагдаа Мартин Броуди тэнгис судлаач зурагчин болон махчин загасны ангуучын туслалцаатайгаар хотын аюулгүй байдлыг сахин хамгаалж буйг онц сонирхолтойгоор харуулдаг.

Кинонд Рой Шайдер цагдаагийн ахлагч Мартин Броудигийн дүрд, 1977 оны Оскарын шагналт Ричард Дрейфусс далайн зурагчин Мэтт Хуперийн дүрд, Роберт Шоу махчин загасны анчин Квинтийн дүрд тус тус тогложээ.

Эрүү кино Холливудын бүх цаг үеийн шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Шагнал хүртсэн болон нэр дэвшсэн байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1976 — БАФТА
    • Энтони Эскуитагийн нэрэмжит тусгай (Шилдэг хөгжим)
  • Нийт БАФТА-гийн 6 төрөлд нэр дэвшсэн
  • 1976 — Алтан бөмбөрцөг
    • Шилдэг хөгжим
  • Нийт Алтан бөмбөрцөгийн 3 төрөлд нэр дэвшсэн
  1. Schatz, Thomas. "The New Hollywood". p. 25. Jaws was essentially an action film and a thriller, of course, though it effectively melded various genres and story types. {{cite book}}: Missing or empty |title= (help) In: Stringer 2003, pp. 15–44