Jump to content

Эскимосчууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эскимос эмэгтэй

Эскимосууд(эским.ᐃᓄᐃᑦ, инуит, юпигыт) - ОХУ-ын Чукоткын өөртөө засах тойрог, Камчаткын хязгаар, Бүгд Найрамдах Саха Улсын, АНУ-ын Аляска муж, хойд Канад болон Гренландын уугуул ард түмнүүд.

Хүн ам нь ойролцоогоор 170,000. Инуит буюу эскимос хэл нь Эскимо-Алеут хэлний аймгийн Эскимо бүлэгт багтдаг.

Угсаатан судлаачид инуитуудыг Арктикийн монголоид (Арктикийн арьстан) гэж үздэг.

Инуитуудын гол ажил бол далайн хөхтөн амьтад (далайн хав, халим) агнах явдал байв. Далайн хөхтөн амьтдыг агнахаас гадна инуитууд загас агнадаг байв (ялангуяа Аляска, Гренландын өмнөд эрэгт). Аляска болон Канадын дотоод хэсгийн инуитууд цаа буга мөн агнадаг байжээ.

Инуитуудын соёл нь Арктикт өвөрмөц байдлаар зохицсон байдаг. Тэд далайн хөхтөн амьтдыг агнах эргэлдэгч жад, каяк, иглоо (цасан байшин), яранга (арьсан гэр), үслэг эдлэл, арьсаар хийсэн тусгай хамгаалалтын хувцас зохион бүтээжээ. Эртний инуитуудын соёл өвөрмөц онцлогтой. 18, 19-р зуунд тэд далайн хөхтөн амьтад болон цаа буга агнах ажлыг хослуулан нутаг дэвсгэрийн нийгэмлэгт амьдардаг байжээ.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Эскимосчууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу