Ялалтын хаалга (Парис)

Ялалтын хаалга (франц. Arc de triomphe de l’Étoile) — Парис хотын VIII-р дүүрэгт Шарль де Голлийн талбай дахь Хаалга-хөшөө юм. Энэхүү алдарт Ялалтын хаалгыг Наполеон Бонапартын 1806 оны 9-р сард гаргасан шийдвэрээр 1806—1836 онуудад францын уран барималч Жан-Франсуа Шальгрены зургийн төслөөр барьсан юм. Хаалгыг "Эртний Ромын" загвараар хийсэн бөгөөд францын "Агуу Армийн ялалтуудад" зориулж босгосон гэдэг байна. Энэ хөшөө нь Парис хотын нэгэн бэлгэ тэмдэг болсон юм.
Ромын Эзэнт гүрний хэв маягаар хийсэн Ялалтын нуман хаалгын хэмжээсүүд: өндөр-49.51 м, өргөн-44.82 м, хаалганы дотор өндөр-29.19 м. Нуман хаалганы дээрх булангуудад уран барималч Жан-Жак Прадиерийн дүрсэлсэн барималууд байдаг. Далавчтай охидууд сүр дуулиан, алдар суугийн зүйрлэл болдог байна. Ялалтын хаалган дотор Францын Анхны Бүгд Найрамдах Улс (1792-1804) болон Анхны эзэнт гүрний (1804-1815) үед Францын төлөө алба хааж байсан 660 цэргийн жанжин, зүтгэлтнүүдийн нэрсийг хүндэтгэлтэйгээр сийлсэн байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1806 оны 12-р сард Аустерлицийн тулалдааны дараа Наполеон Францын хувьсгалын үеэр болон Анхны эзэнт гүрний үеэр байгуулсан ялалтуудад зориулан Парис хотод Ялалтын хаалга барихыг тушаажээ. Суурийг нь барихад бүтэн хоёр жил зарцуулсан бөгөөд Ялалтын хаалгө хөшөөг барьж дуусгахыг Наполеон өөрөө үзэж чадаагүй нас барсан байна. Сүүлд 1836 онд, уран барималч Абел Блуэ-гийн удирдлаган дор I Луи Филипп хааны үед баригдаж дууссан ажээ.
1840 оны 12-р сарын 15-нд Гэгээн Елена аралаас хүргэгдэн ирсэн Наполеоны чандрыг ачсан оршуулгын ёслолын цуваа Ялалтын хаалган доогуур гаргаж хүндэтгэл үзүүлсэн түүхтэй.