Jump to content

Ямаха Корпораци

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ямаха Корпораци
Төрөлх нэр
ヤマハ株式会社 (Япон)
Ямаха кабүшики-гайша
ХуучинНиппон Гайки ХХК (1887–1987)
Компанийн төрөлХувьцаат
ISINJP3942600002 Edit this on Wikidata
Аж үйлдвэрийн салбарҮйлдвэрлэл
Байгуулагдсан1887 оны 10 сарын 12 (138 жилийн өмнө) (1887-10-12)
Үүсгэн байгуулагчТоракүсү Ямаха
Төв байр10-1, Наказавачо, Нака-кү,
Хамамацү, Шизүока
,
Япон
Үйл ажиллагааны бүс
Дэлхий даяар
Удирдах хүмүүс
Наката Такүя [jp] (ерөнхийлөгч болон Төлөөлөгч Гүйцэтгэх захирал)
БүтээгдэхүүнХөгжмийн зэмсэг, аудио тоног төхөөрөмж
Орлого ¥408.2 тэрбум (2017)[1]
¥44.3 тэрбум (2017)Загвар:Vn[1]
¥46.7 тэрбум (2017)Загвар:Vn[1]
Ажилчдын тоо
28,112 (түр ажилчдыг оруулан) (2017)[1]
Салбар компани[2]
Вэб сайтyamaha.com
Зүүлт тайлбар / лавлагаа
[3][2]

Ямаха Корпораци (японоор ヤマハ株式会社, Ямаха кабүшики-гайша) нь Японы Хамамацүд төвтэй хувьцаат компани юм. Никкэй 225-д жагссан энэхүү холимог концерн нь голчлон хөгжмийн зэмсэг, электроник зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн сацуу бусад үйлчилгээг бас санал болгодог. Гурван хөглүүр бүхий компанийн лого нь хөгжмийн зэмсгийн бизнесийн талбарт хөл тавьсан гэх гарал үүслийн бэлгэдлийн илэрхийлэл юм.

Торакүсү Ямаха нь тус комопанийг 1887 онд үүсгэн байгуулсан ба тэр даруйдаа бүтээсэн анхны хөгжмийн зэмсэг нь хармониум байв.[4] Тус компани нь одооны нэрээ компанийн 100 жилийн ойгоо тэмдэглэх үедээ буюу 1987 оноос өөрчилжээ. Харин охин компаниуд нь Ямаха нэрийг бүр өмнө нь хэрэглэж байсны нэг нь 1955 онд үүсгэн байгуулагдсан Ямаха Мотор Компани юм. Ямаха Мотор нь өнөөдөр бие даасан концерн бөгөөд Ямаха Корпорацийн хувьцааны бараг 10 хувийг эзэмшдэг.[5]

Ямаха корпорацийг 1887 онд Торакүсү Ямаха үндэслэн байгуулжээ. Байгуулсан жилээ тэр анхныхаа хармониумыг угсрав. Түүний өмнөхөн тэрбээр Хамамацү дахь америкийн нэгэн дунд сургуулийн хармониумыг засах захиалга авсан аж. Түүнийг засах явц даа тэр хармониумын хийцийг ихэд сонирхсон бөгөөд нэг туслагчийн хамт 36 хоног тус хөгжмийн зэмсэг дээр ажиллажээ.[6] Энэ хугацаанд түүнд тус хөгжмийн зэмсгийг японы бүх дунд сургуульд бий болгох, түүнээ японд үйлдвэрлэх санаа төрсөн байна.[7] Ингээд тэр хармониумтай төстэй нэгэн хөгжмийн зэмсгийн хийцийн зураг гаргаад, түүнээ нөгөө туслагчийнхаа хамтаар бүтээсэн байна. Тэд хөгжмийн зэмсгээ дамнуурганд зүүгээд, Токио дахь шинэ байгуулагдсан консерваторд шалгуулахаар Хамамацүгаас Токио хүртэл бараг 250 километр замыг явган туулж очсон гэдэг байна. Гэхдээ тэдний замын сүүлийн гуравны нэг нь буюу Одаварагаас Токио хүртэл төмөр замтай байв.[7]

 Commons: Ямаха Корпораци – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1 2 3 4 Annual Report 2017 Архивлагдсан 2018-03-06 at the Wayback Machine
  2. 1 2 "Yamaha Group Companies".
  3. "Yamaha Corporate Profile".
  4. Vgl. die Zeitleiste zur Produktentwicklung unter Development of Products: By Years yamaha.com
  5. Stock Information global.yamaha-motor.com, siehe Principle shareholders.
  6. Robert Palmieri (Hg.): The Piano: An Encyclopedia. Routledge, 2004, S. 191.
  7. 1 2 The founder of the Yamaha Corporation: Torakusu Yamaha hamamatsu-daisuki.net

Stub icon

Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ хөгжмийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ технологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ тээврийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.