Ян Ян (S)
Appearance
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ян Ян (хялбаршуулсан Хятад: 杨阳; уламжлалт Хятад: 楊陽; пиньинь: Yáng Yáng; 1977 оны 9 сарын 14-нд Хятадын Жилинь мужийн Чанчуньд төрсөн) нь Хятадын шорт-трекчин юм.
Тэрээр Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 1994, 1998, 2002 оны өвлийн олимпод оролцсон[1]. Түүнтэй нэг үед мөн ижил Ян Ян гэдэг нэртэй тамирчин шорт-трекийн шигшээ багт байсан тул[2] тэднийг ялгах гэж Том, Жижиг буюу "Large", "Small" гэсэн утгаар Ян Ян (L), Ян Ян (S) гэж бичдэг байсан ч Ян Ян (L) нь өөрийнхөө том гэсэн хочинд дургүй байсан тул өөрийнхөө нэрийг Ян Ян (A) гэж бичдэг болгожээ[3]. Ингэснээр тэднийг тодотгодог "A", "S" үсгүүд нь тус тусын төрсөн сар болох 8, 9 сарын англи нэрний эхний үсэг гэж тайлагдах болсон байна[4].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Yang (S) Yang". Sports Reference LLC. Татаж авсан: 2010-02-02.
- ↑ "Yang (A) Yang". Sports Reference LLC. Татаж авсан: 2010-02-02.
- ↑ "Five-Ring Circus: Yang Yang and Yang Yang". The Toledo Blade. 2002-02-13. Татаж авсан: 2010-02-02.
- ↑ Lopresti, Mike (2006-02-10). "Athletes usher in the Torino Games". USA Today. Татаж авсан: 2010-02-02.