Тэнгэр баганадсан барилга
Харагдац
Орчин цагт өндөр байшин хаа сайгүй бий. Тэднээс тив, дэлхий, улс, хот, дүүрэг, эргэн тойрон дох бусад байшинтай харьцуулахад хол илүү цоройн сүндэрлэсэн хэт өндөр нэгнийг нь тэнгэр баганадсан байшин (Англи: skyscaper; Орос: небоскрёб) гэж нэрлэдэг. Ихэвчлэн худалдааны төв, их дэлгүүр, албан газрын зориулалттай байдаг.
Тэнгэр баганадсан байшингийн өндрийг олон улсад харилцан адилгүй байдлаар тодорхойлжээ. Жишээ нь, АНУ болон Европт өндрийн доод хэмжээг 150 м гэдэг.[1]
Дэлхийн хамгийн өндөр 7 байшин
[засварлах | кодоор засварлах]Байшингийн нэр | Байрлаж буй хот | Өндөр, м | Газар дээрх давхрын тоо | Баригдсан он |
---|---|---|---|---|
Бурж Халифа | Дубай | 828 | 163 | 2009 |
Макка Роял цагт цамхаг зочид буудал | Мекка | 601 | 95 | 2011 |
Тайбэй 101 | Тайбэй | 508 | 101 | 2005 |
Шанхайн Дэлхийн Худалдааны Төв | Шанхай | 492 | 101 | 2008 |
Петронас-1 | Куала-Лумпур | 452 | 88 | 1997 |
Петронас-2 | Куала-Лумпур | 452 | 88 | 1997 |
Зифөн цамхаг | Нанжин | 450 | 66 | 2009 |
Виллис цамхаг | Чикаго | 442 | 110 | 1973 |
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Skyscrapernews". Эх хувилбараас архивласан: 2018-10-04. Татаж авсан: 2012-06-01.