Jump to content

Үйлдвэрлэх технологи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
CAD загвар болон CNC-Машинаар гүйцэтгэсэн эд анги

Үйлдвэрлэх технологи гэдэг нь гар арга болон техникт хэрэглэгдэх бүх үйлдвэрлэлийн техникийн процессыг нэрлэх ба энэ үйлдвэрлэлийн техникийн процессийн эцсийн үр дүн нь тодорхой суурь материалаар шинэ бүтээгдхүүн бий болгох юм.

Жишээлбэл хайлуулсан хэлбэргүй түүхий хайлшыг элдэж нимгэн төмөр гаргах. Боловсруулах процессын бүтээгдхүүн нь өөрөө дараагийн боловсруулалтанд зориулсан түүхий эд байж болно. Үйлдвэрлэх технологийг ерөнхийд нь боловсруулах аргачлалд хамааруулан авч үзэхээс биш хими-, физик-, эсвэл биологийн технологийн процессоос ялгаатай.

Үйлдвэрлэх технологи

[засварлах | кодоор засварлах]

Үйлдвэрлэх техникийн тодорхойлолтоор, геометрийн тодорхой хэлбэр бүхий хатуу биетийг үйлдвэрлэх технологийн аргыг үйлдвэрлэх технологи гэнэ. Эдгээр биет нь хагас боловсруулсан бэлдэц, эсвэл техникийн дүрслэлийг бүрдүүлэх хэсэг байж болно. Ерөнхийдөө олон үйлдвэрлэх технологийг хооронд нь хослуулж байж хагас боловсруулсан бэлдэц, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох машин, аппарат, багаж хэрэгсэл, автомашин гэх мэт нэгж хэсгээс болон олон эд хэсгээс бүтсэн зүйлүүдийг үйлдвэрhhhhлэдэг. Бүтээгдхүүн үйлдвэрлэх процессийн үндсэн суурь нь техникийн зураг зүй болон/эсвэл гурван тэнхлэг дээр зурсан CAD-загварууд орно.

Жишээ үйлдвэрлэх технологи

[засварлах | кодоор засварлах]

Энд жишээ болгон тиски үйлдвэрлэх технологийг авлаа.

  1. Үндсэн биет: Анхны хэлбэржүүлэлт: Хайлуулах (тодорхой хэлбэргүй бодис) → Хэвэнд цутгах (Анхны хэлбэржүүлэлт) → Бэлдэц (Тискиний биет)
  2. Гар эргүүлэгч: Хэлбэрт оруулах: Түүхий эд (бөөрөнхий бэлдэц) → Элдэгч тавцан дээр элдэх (Хэлбэрт оруулах) → Эд хэсэг (Хөшүүргээр хэрэглэх бөөрөнхий материал)
  3. Тискиний шпиндэл: Салгах (Огтлол хийж): Хагас боловсруулсан бэлдэц (Бөөрөнхий материал) → Эргүүлэн зорох, эрээс хэрчиж гаргах (салгах) →Бэлдэц (Шпиндэл)
  4. Тискиг хатааж хатуулагийг нэмэгдүүлэх: Бодисын шинж чанарыг өөрчлөх: Түүхий бодис (Хайлш) → Хатааж хатуулаг нэмэх (Бодисын шинж чанарыг өөрчлөх) →Багаж хэрэгслийн материал (хатуулаг өндөртэй хайлш)
  5. Лакаар будах: Бүрхэх: түүхий эд хэсэг →Лак түрхэх (Бүрхэх) → лакаар будсан эд хэсэг
  6. Төгсгөлийн угсралт: Нийлүүлэх: Нэгж эд хэсэг →Нийлүүлж угсрах (Нийлүүлэлт) →Төгсгөл эд хэсэг (Тиски)

Үйлдвэрлэх технологийг дараах үндсэн бүлэгт хуваадаг. Нэгдэл гэдэг нэр нь энд хатуу биетийг бүрдүүлэх массын нэгдэл буюу эсвэл эд хэсгүүдийг хооронд нь холбон угсарч нэгтгэх гэсэн утгаар орсон болно.

  1. Анхны хэлбэржүүлэлт (Нэгтгэх)
  2. Хэлбэрт оруулах (Нэгдэл хэвээр үлдэнэ)
  3. Салгах (Нэгдэл хорогдох)
  4. Нийлүүлэлт (Нэгдэл өргөжих)
  5. Бүрхэлт (Нэгдэл өргөжих)
  6. Бодисын шинж чанарыг өөрчлөх

Үйлдвэрлэx технологийн тойм

[засварлах | кодоор засварлах]
  1. Анхны хэлбэржүүлэлт
    1. Цутгах
    2. Жигнэх
    3. Шүршин хэлбэрт оруулах
  2. Хэлбэрт оруулах
    1. Даралтаар хэлбэржүүлэх
      1. Элдэх
      2. Чөлөөт хэлбэржүүлэлт
      3. Шигтгэн хэлбэржүүлэх
      4. Хатган хэлбэржүүлэлт
      5. Даралтаар нэвтлэн хэлбэржүүлэх
      6. Хэлбэржүүлэх цацралт
    2. Сунгах даралтын хэлбэржүүлэлт
      1. Сунган татах
      2. Гүн татах хэлбэржүүлэлт
      3. Захалгааны хэлбэржүүлэлт
      4. Дарах хэлбэржүүлэлт
      5. Нугалаасан бэлхүүсийн хэлбэржүүлэлт
      6. Доторх өндөр даралтын хэлбэржүүлэлт
    3. Сунгах хэлбэржүүлэлт
      1. Уртааш нь сунгах
      2. Тэлэлт
      3. Гүнд сунгах
    4. Нугалах хэлбэржүүлэлт
      1. Шулуун хөдөлгөөнт багажаар нугалах
      2. Эргэх хөдөлгөөнт багажаар нугалах
  3. Салгах
    1. Хэсэглэн хуваах
      1. Огтлох зүсэлт
      2. Хутгаар зүсэх
      3. Шаантаг зүсэлт
      4. Хагалах
      5. Хугалах
    2. Тодорхой геометр хэлбэртэй огтлогчоор огтлоx
      1. Эргүүлэн огтлох
      2. Өрөмдөх, ирмэг дарах, үрэх
      3. Фрезер огтлолт
      4. Харуулдах
  4. Нийлүүлэлт
  5. Бүрхэлт
  6. Бодисын шинж чанарыг өөрчлөх

Ном, сурах бичиг

[засварлах | кодоор засварлах]
  • Karl-Heinrich Grote, Jörg Feldhusen (Hrsg.): Dubbel - Taschenbuch für den Maschinenbau. 22. Auflage. Springer, Berlin 2007. ISBN 3-540-68186-8
  • Günter Spur, Theodor Stöferle, Handbuch der Fertigungstechnik, Karl Hanser/Hanser Fachbuch, München/Wien 1981. ISBN 978-3446125384
  • Alfred Herbert Fritz, Günter Schulze(Hrsg.): Fertigungstechnik. 10. neu bearbeitete Auflage. Springer, Berlin 2012. ISBN 978-3-642-29785-4