Үрэл (эмзүй)
Үрэл (лат. capsula) гэдэг нь эмийн бодис, туслах бодисуудыг чихрийн мөхлөгөнцрөөр олон үе бүрхэж бэлтгэсэн ууж хэрэглэдэг, тодорхой тун хэмжээтэй хатуу эмийн хэлбэр юм. Үрлийн найрлаганд эмийн бодисоос гадна туслах бодисууд / сахар, цардуул, тальк, шоколад гэх мэт / орно. Хэрэглэх шаардлага хангасан үрэл нь өөгүй бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу тэгш, гөлгөр, жигд будагдсан байхаас гадна бүлээн усанд 30 минутын дотор задрах буюу бүрэн ууссан байх ёстой.