Үто Шүмпэй
| |||||||||||||||
|
Үто Шүмпэй (鵜藤 俊平 Utō Shunpei , 1918 оны 12 сарын 1-нд Шизүока мужийн Огаса-гүн, Дайто (одоогийн Какэгава)-д төрсөн) нь Японы усанд сэлэгч юм. 1936 оны Берлиний олимпоос 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгө, 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Риккёо их сургуулийг дүүргэсэн.
Намтар[засварлах | edit source]
Тэрээр Какэгавагийн дунд сургуульд (одоогийн Какэгава-Ниши ахлах сургууль) байхдаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ[1]. Улмаар дунд сургуулиа хугацаанаасаа 1 жилийн өмнө төгсөж, Риккёо их сургуульд 1935 онд элсэн орсон байна[1]. 1936 оны Берлиний олимпод 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Жак Мэдикагийн дараа орж мөнгө[1], 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Тэрада Ноборү, Мэдика нарын дараа орж хүрэл медаль хүртжээ[2].
Дайны дараа хүнд амьдралыг туулж, олимпийн медалиа хүртэл барьцаанд тавьж мөнгө зээлж байсан удаатай гэдэг[3]. 1950 оноос Нийгата Ниппо компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан[3] тэрээр өдгөө Чибад газар тариалан эрхлэн амьдарч байна[3].
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ 1.0 1.1 1.2 OBが五輪で「銀」逸材育てた水泳部. 中日新聞 (2000-08-24). the original on 2013-04-30-с архивлагдсан. 2010-03-06-д хандсан.
- ↑ 寺田登-無心の19歳、水のマラソン制す. サンケイスポーツ (2004). 2010-03-06-д хандсан.
- ↑ 3.0 3.1 3.2 「あのメダルは今」. 日刊スポーツ (2000-03-21). 2010-03-06-д хандсан.