Өрөндаш
Appearance
Урандаш[1] нь Чингис хааны ач хүү Мөнх хаан, Хутугтай хатнаас төрсөн. 1260-1264 оны хооронд дүү Асутай, Ширэги нарын хамтаар Аригбөх хааны талд зогсож, Хубилайн эсрэг байлдаанд оролцож байсан. Харин 1264 онд Аригбөх хаан, өөрийн биеэр бууж өгснөөр Хубилай, албан ёсоор хаан болсон. Урандаш 1264 онд Мөнх хааны тамгыг Хубилай хаанд өргөж, бууж өгсөн. Түүнээс хойш гэрийн хорионд байж байгаад 1270 онд нас барсан.
Тэр хоёр хүүтэй байсан. Томыг нь Сарбан, багыг нь Цэцэгт гэнэ. Сарбан нь Ширэги, Тугтөмөр, Ёмухур нартай хамтарч Номухун, Хөхчү ван, Антун сайд нарыг барьж үймээн дэгдээсэн юм. Бага хүү Цэцэгт нь 1339 онд мэргид овгийн Баян чинсанд хилс хэргээр хороогдсон.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Түүний нэрийг хятадаар 玉龙答失 буюу Yùlóng dá shī гэж бичдэг тул зарим судлаачид Ёлондаш гэж бичсэн байдаг. Харин Перс хэл дээр бичигдсэн Судрын чуулганд ورنگتاش буюу Urngtas гэж бичсэн байдаг.