Jump to content

12 жилийн үлгэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

12 жилийн үлгэр нь Монгол цаг тооллын үечлэлийн тухай басхүү тэмээний тухай шинжийг харуулсан үлгэр юм.

  • 12 жил үлгэр
  • 12 жилийн үлгэр
  • 12 жилийн тухай үлгэр
  • Яагаад тэмээ 12 жилд ороогүй вэ?
  • Тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ?

Урьд эрт цагт , цаг дөнгөж эхэлж байхад өвөг дээдэс маань монгол тооллыг арван хоёр жилд ангилан адгуусан амьтны нэршилээр нэрлэх болж гэнэ.Тэгээд сүүлийн арван нэгэн амьтны нэрийг  оноож чадсан боловч 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулахаар булаацалдан тэмцэлдэж гэнэ .

Өвөг дээдэс маань учирыг эс олсон тул тэдэнд “Өөрсдөө шийдэх” боломжийг гаргаж өгч гэнэ. Тэр хоёр удаах өдрийн өглөөний мандах нарны улаан туяаг хэн түрүүлж үзсэн нь 12 жилийн эхэнд ногдохоор болж, мэлзээ тогтоож гэнэ.

Тэмээ нар ургах зүүн зүг харж нар мандахыг хүлээж зогсов. Хулгана харин тэмээний бөхөн дээр гарахыг гуйхад толгой минь бөхөөсөө өндөр билээ хэмээн бардамнан бөхөн дээрээ гарахыг зөвшөөрөв. Тийн хулгана  баруун зүг харан цаг ямагт уулын оройг ширтэж байв.

Цаг урсаж нар мандах мөч болоход, ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны туяаг түрүүлж үзлээ хэмээн хашхирчээ. Тэмээ мэлзээгээ алдсандаа уурсан хулганыг дэвсэж алах гэж оролдон дорвитой хөдөлтөл, хулгана овоолсон үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ.

Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харах бүрдээ өстөн дайсан болсон хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон юмсанжээ. Ийнхүү хулгана арван хоёр жилийн эхэнд орж, тэмээ хасагдсан учир ийн ажээ.

Гэвч тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь:

1. Хулгана чихтэй

2. Үхэр гэдэстэй

З. Бар тавагтай

4.Туулай хамартай

5. Луу биетэй

6. Могой нүдтэй

7. Морин дэлтэй

8. Хонин ноостой

9. Мичин бөхтэй

10. Тахиа өрвөлөгтэй

11. Нохой гуятай

12. Гахай сүүлтэй

12 жилийн бэлэгдэл

[засварлах | кодоор засварлах]

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг

Эрүү цагаан хулгана нэгэн жил

Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг

Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил

Арын модонд алаглаад байдаг

Алаг эрээн бар гурван жил

Дэлхий дээгүүр дэгдээд байдаг

Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил

Хөх тэнгэрт хүржигнээд байдаг

Хүч ихтэй луу таван жил

Цаг үргэлж цагриглаад байдаг

Цагаан эрээн могой зургаан жил

Холын газрыг товчлоод байдаг

Хомбон туурайтай морь долоон жил

Хотгор газрыг хорголоор дүүргэдэг

Хотондоо ээлтэй хонь найман жил

Харсан/Үзсэн бүхнээ элэглээд байдаг

Илбэчин эрдэмтэй бич есөн жил

Үүрийн жингээр донгодоод байдаг

Эвэр хошуутай тахиа арван жил

Хортон дайсныг хоргоогоод байдаг

Хон хон дуутай нохой арван нэгэн жил

Хөрст газрыг сэндийлээд байдаг

Хөндлөн соёотой гахай арван хоёр жил

12 жилийн тухай үлгэр

Тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ?

Арван хоёр жил үлгэр twelve animals of zodiac