2011 оны Дэлхийн сайхан хүүхэн
Харагдац
«2011 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2011) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 61-р удаагийн тэмцээн байв.
113 орны гоо бүсгүй Их Британи улсын Лондон хотноо цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2011 оны 11 сарын 6-нд дүнгээ гаргахад Венесуэл улсыг төлөөлөн оролцсон Ивиан Саркос «2011 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Александриа Миллс титмийг өмсгөж өгчээ.
Хоёрдугаар байранд Филиппиний Гвендолин Руайс, гуравдугаар байранд Пуэрто-Рикогийн Аманда Виланова орсон.
Ивиан Саркос Венесуэлээс тодорсон 6-р дэлхийн мисс бөгөөд түүний өмнө 1995 онд Жаклин Агилера улсын нэрээ мандуулж байлаа.
Дүн
[засварлах | кодоор засварлах]| Эзэлсэн байр | Оролцогч | Нас | Улс орон | Харьяа нутаг |
|---|---|---|---|---|
| Түрүү | Ивиан Саркос | 22 | Гуанаре | |
| Тэргүүн үзүүр | Гвендолин Руайс | 21 | Мунтинлупа | |
| Дэд үзүүр | Аманда Виланова | 20 | Пуэрто-Рико | Сан-Хуан |

Оролцогч
[засварлах | кодоор засварлах]113 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.
Монгол улс
[засварлах | кодоор засварлах]| Эзэлсэн байр | Оролцогч | Нас | Улс орон | Харьяа нутаг |
|---|---|---|---|---|
| Оролцогч | Өнөрбаярын Буянхишиг | 22 | Улаанбаатар |