Jump to content

Бан Юн-Гүк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Bang Yong-guk-с чиглүүлэгдэв)
Бан Юн-Гүг
2017 оны 10 сард LG Dream фестивалын үеэр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр방용국 - Бан Юн Гүг
Тайзны нэрBang Yong-guk
Jepp Blackman
Andrew Baag
Төрсөн1990 оны 3 сарын 31 (1990-03-31) (35 настай)
ГаралӨмнөд Солонгос, Сөүл
Хөгжмийн урсгалХип хоп, К-поп
Мэргэжилрэппэр, дуучин, дуу зохиогч, хөгжмийн продюсер
Идэвхтэй2008–одоо
СтудиTS Entertainment
YY Entertainment
Хамтардаг уран бүтээлчидB.A.P


Бан Юн-Гүк буюу Bang Yong-guk (Сол: 방용국) нь Өмнөд Солонгосын реппер, ая зохиогч, хөгжмийн продюсер бөгөөд 2018 оны 8 сард TS Entertainment-аас гарах хүртлээ B.A.P хөвгүүдийн хамтлагийн ахлагчаар ажиллаж байв.

Тэрээр 2008 онд "Jepp Blackman" хэмээх тайзны нэрээр "Soul Connection" нэртэй андерграунд хип хоп хамтлагийн гишүүнээр хөгжмийн гараагаа эхлүүлсэн. 2011 оны 3 сард тэрээр Song Ji-eun-ы "Going Crazy" дуунд хамтарсан нь Өмнөд Солонгост томоохон хит болсон юм. 2011 оны 7 сард өөрийн анхны дижитал дуу болох "I Remember" дуугаа Beast хамтлагийн Yoseob-той хамтран гаргаж, 2012 оны 1 сард B.A.P хамтлагийн ахлагчаар дэбютээ хийжээ.

Bang Yong-guk нь 1990 оны 3 сарын 31нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн.[1] Тэрээр гэр бүлийнхээ хоёр хүү, нэг охины хамгийн бага нь юм. Yongnam гэдэг ихэр ах нь мөн андерграунд уран бүтээлчээр ажиллаж байсан, эгч Natasha нь шивээсчин.[2] Тэрээр бага байхдаа гэр бүлийнхээ хамт Инчоны эрэг орчмын Ijak арлууд руу нүүж, тэнд хэсэг хугацаанд амьдарч байгаад эх газрын Инчон руу буцаж иржээ. Тэрээр Gae Woong бага сургууль, Gae Woong дунд сургуульд суралцаж, 18 настайдаа Yuhan ахлах сургуулийг төгссөн. Түүнд коллежид суралцах тэтгэлэг санал болгосон боловч сурахаас татгалзжээ.

Bang анх дунд сургуулийн хоёрдугаар ангид байхдаа рэп дууны үгээ онлайн форум дээр байршуулснаар Soul Connection андерграунд хамтлагийн гишүүдийн анхааралд өртөж, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгджээ. 2010 онд түүнийг TS Entertainment-д Untouchable duo санал болгосноор TS Entertainment түүнд хип хоп хамтлагт элсэхийг санал болгосон байна. Улмаар B.A.P хамтлагийн хамгийн эхний гишүүнээр зарлагдаж, гол реппер болон ахлагчаар дэбютээ хийжээ. B.A.P хамтлаг 2012 оны 1 сард "Warrior" анхны дуугаа гаргаад, 1 сарын 28нд Сөүлд 3000 гаруй үзэгчтэйгээр дэбют showcase тоглолтоо хийв.[3]

2014 оны 11 сарын 27нд B.A.P хамтлагийн бүх гишүүд гэрээний шударга бус нөхцөл, шударга бус ашгийн хуваарилалтыг эсэргүүцэж гэрээгээ хүчингүй болгохын тулд өөрсдийн агентлагийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хамтлаг завсарлага авсан юм. Улмаар 2015 оны 8 сарын 1нд B.A.P хамтлаг TS Entertainment-тэй тохиролцоонд хүрч, агентлагтаа үргэлжлүүлэн байхаар болсон байна.

2018 оны 8 сарын 19нд түүний TS Entertainment-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, тэрээр компаниас гарахаар шийджээ. Үүний дараа бусад бүх гишүүд TS Entertainment-тай гэрээгээ сунгахаас татгалзаж, гишүүд тус тусын замаар явсан юм.[4]

Bang 2019 оны 8 сарын 1нд цэрэгт элсэж,[5] 2021 оны 5 сарын 18нд цэргийн албаа албан ёсоор хааж дуусгасан.[6]

Нэр Дэлгэрэнгүй Чартад жагссан байдал Борлуулалт
Circle Album Chart (KOR)
[7]
BANGYONGGUK
  • Цацагдсан огноо: 2019.03.15
  • Агентлаг: Consent
  • Формат: CD, LP, digital download, streaming
61

Өргөтгөсөн цомог (EP)

[засварлах | кодоор засварлах]
Нэр Дэлгэрэнгүй Чартад жагссан байдал Борлуулалт
Circle Album Chart (KOR)
[9]
The Colors of Love
  • Цацагдсан огноо: 2023.05.02
  • Агентлаг: YY Entertainment, Consent
  • Формат: CD, digital download, streaming
18
3
  • Цацагдсан огноо: 2024.03.31
  • Агентлаг: YY Entertainment, Consent
  • Формат: CD, digital download, streaming
39
Он Нэр Чартад жагссан байдал Цомог
Circle Digital Chart (KOR)
[12]
2008 "Cherry Flower" (with Soul Connection) Cherry Flower
2011 "I Remember" (featuring Yang Yo-seob) 22 цомгийн дуу биш
"Never Give Up" (with Bang&Zelo) 65
2015 "AM 4:44"
2016 "X"
2017 "Yamazaki"
2018 "Portrait"
"Drunkenness"
2019 "Hikikomori" Bangyongguk
"Ya"
"Coming Home" цомгийн дуу биш
"Orange Drive"
2021 "Race" 2
2022 "Up"
2023 "Green" (featuring Soovi) The Colors Of Love
"Ride Or Die"
2024 "Bad" (featuring Youha) 3
"Novimiento"
"IXLU"
"Numb"
"Buss It"
2025 "Motion" цомгийн дуу биш

Хамтарсан уран бүтээлчийн хувиар

[засварлах | кодоор засварлах]
Он Нэр Чартад жагссан байдал Цомог
Gaon Chart (KOR)
[12]
2011 "Going Crazy" (with Song Jieun) 1 цомгийн дуу биш
  1. "B.A.P Profile". KBS World. Эх хувилбараас архивласан: 2017-12-19. Татаж авсан: 2012-03-14.
  2. Hwang Hyo-Jin (2012-03-09). "(INTERVIEW) B.A.P Bang Yong-guk, Him Chan". 10asia. 10아시아. Эх хувилбараас архивласан: 2013-09-26. Татаж авсан: 2012-03-28.
  3. Park, HyunMin (January 30, 2012). "B.A.P Brings in Big Crowds for Its Debut Showcase". enewsworld. CJ E&M. Эх хувилбараас архивласан: December 28, 2012. Татаж авсан: February 1, 2012.
  4. Hwang, Hye-jin (August 23, 2018). "ko:B.A.P 측 "방용국 계약만료→탈퇴, 5인 체제 지속"(공식)". Newsen (Солонгос хэлээр). Татаж авсан: August 23, 2018.
  5. 최태준⋅B.A.P 출신 방용국, 오늘(1일) 나란히 군입대. Naver (Солонгос хэлээр). August 1, 2019.
  6. "Bang Yong Guk celebrates his discharge from mandatory military service". Allkpop. May 18, 2021.
  7. Peaks on the Circle Album Chart:
  8. "Circle Album Chart – Week 47, 2025". Circle Chart (Солонгос хэлээр). Татаж авсан: November 27, 2025.
  9. Peaks on the Circle Album Chart:
  10. "Circle Album Chart – Week 18, 2023". Circle Chart (Солонгос хэлээр). Татаж авсан: May 11, 2023.
  11. Cumulative Sales of 3:
  12. 12.0 12.1 "Gaon chart search". Gaon. Эх хувилбараас архивласан: 5 December 2011. Татаж авсан: 28 November 2011.