Jump to content

Big Hit Music

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Big Hit-с чиглүүлэгдэв)
Big Hit Music
Хууль эрх зүйн хэлбэрОхин компани
Аж үйлдвэрийн салбарЭнтертайнмент
ЧиглэлDance
R&B
Hip-Hop
Үүсгэн байгуулагдсан
  • 2005 оны 2 сарын 1
    (Big Hit Entertainment нэрээр)
  • 2021 оны 7 сарын 1
    (Big Hit Music нэрээр)
Үүсгэн байгуулагчBang Si-hyuk
Төв байрСөүл Yongsan-gu, Yongsan Trade Center, Өмнөд Солонгос
Удирдах хүмүүсShin Young-jae (CEO)
Эзэмшлийн харьяалалHybe Corporation
Цахим хуудасАлбан ёсны вэбсайт

Big Hit Music (Солонгосоор: 빅히트 뮤직) нь хуучин Big Hit Entertainment нэрээр 2005 онд Bang Si-hyuk продюсерийн үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын агентлаг юм. 2021 оны 3 сард Hybe корпораци (хуучнаар Big Hit Entertainment)-н дор дахин шинэчлэгдэж, бие даасан агентлаг болон өөрчлөгджээ. [1]

2005–2021: Big Hit Entertainment

[засварлах | кодоор засварлах]
2005 оноос 2021 он хүртэлх Big Hit Entertainment-ын лого

Big Hit Entertainment нь 2005 оны 2 сарын 1-нд үүсгэн байгуулагдаж, 2007 онд 8Eight хамтлагтай гэрээ байгуулсан. 2010 онд тус компани JYP Entertainment-тай 2AM хамтлагын хамтарсан менежментийн гэрээ байгуулсан.[2] Тэр жил нь Bang Si-hyuk RM-тэй гэрээ байгуулснаар BTS-ын анхны гишүүнээр сонгогдож, дараа нь хамтлагийн бусад гишүүдийг элсүүлэхийн тулд улсын хэмжээнд сонгон шалгаруулалт зохион байгуулсан — улмаар BTS 2013 оны 6 сард долоон гишүүнтэйгээр Big Hit-ын дор дэбютээ хийсэн юм.[3]

2012 онд Lim Jeong-hee-тэй гэрээ байгуулж,[4] Source Music-тэй хамтран GLAM охидын хамтлагийг байгуулсан хэдий ч тус хамтлаг нь 2014 он хүртэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаад тарсан.

2014 оны 4 сард Big Hit болон JYP Entertainment хоорондын хамтарсан гэрээ дууссаны дараа 2AM-ын гурван гишүүн JYP Entertainment-д буцаж орсон бол Lee Chang-min өөрийн соло карьераа үргэлжлүүлэх зорилгоор Big Hit-д үлдэж, Homme нэртэй duo хамтлагийн нэг хэсэг болсон. Мөн тэр жил Baek Chan болон Joo Hee-ийн гэрээний хугацаа дуусаж 8Eight хамтлаг тарсан.

2018 оны 2 сард Changmin-ы гэрээ дууссаны дараа Homme хамтлаг тарсан. Changmin компаниа орхин өөрийн агентлагаа байгуулсан бол Lee Hyun компанидаа үлдэж соло уран бүтээлчээр үргэлжлүүлэн ажилласан. 10 сард BTS тус агентлагтай байгуулсан гэрээгээ дахин долоон жилээр сунгасан. 2019 оны 3 сард Tomorrow X Together (TXT) хэмээх хоёр дахь эрэгтэй хамтлагаа гаргасан.[5]

2021 оны 2 сард Big Hit нь Universal Music Group-тэй хамтран ажиллахаа зарласан бөгөөд үүнд Big Hit America болон Geffen Records нар Лос Анжелес хотод төвтэй агентлаг дээр хамтран ажиллахаар болсон юм.[6]

2021–одоо: Big Hit Music

[засварлах | кодоор засварлах]

2021 оны 3 сарын 19-нд Big Hit Entertainment илүү өргөн хүрээний бизнесийн нэгжүүд болон компаниудыг онцлохын тулд Hybe корпораци болж өөрчлөгдсөнөө зарлав. Өөрчлөлт хийснээр Big Hit record label нь Big Hit Music нэртэй болсон.[7][8]2021 оны 4 сарын 1-нд Hybe-ын ТУЗ-ын тогтоолоор Big Hit Music-ыг Hybe-ээс салгаж, 100% Hybe-ын эзэмшдэг шинэ компани байгуулахаа мэдэгдсэн. 2021 оны 7 сарын 1-нд Big Hit Music нь Hybe-ийн охин компани болсон.

2017 онд Big Hit Entertainment 2014 онд болсон Севол онгоцны сүйрлийн улмаас хохирсон гэр бүлийнхэнд зориулж Үнэний төлөөх 4/16 Севолын гэр бүл болон Аюулгүй нийгэм-д 30 сая вон хандивласан. 2020 оны 6 сард Big Hit, BTS-тэй хамтран George Floyd-ын эсэргүүцлийн үеэрх Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжих зорилгоор 1 сая доллар,[9] COVID-19 цар тахалын үед амьд хөгжмийн боловсон хүчнийг дэмжих зорилгоор Live Nation-ын Crew Nation кампанит аянд 1 сая доллар тус тус хандивласан.[10]

  • Son Sung-deuk

Хуучин уран бүтээлчид

[засварлах | кодоор засварлах]
  • K.Will (2005–2007, JYP Entertainment-тай хамтран удирддаг байсан)
  • 2AM (2010–2014,JYP Entertainment-тай хамтран удирддаг байсан)
    • Jo Kwon (2010–2014)
  • 8Eight (2007–2014, Source Music-тай хамтран удирддаг байсан)
  • Glam (2012–2015, Source Music-тай хамтран удирддаг байсан)
  • Lim Jeong-hee (2012–2015, JYP Entertainment-тай хамтран удирддаг байсан)
  • Homme (2010–2018)
    • Lee Chang-min (2010–2018)



  1. Davis, Rebecca; Frater, Patrick (10 March 2021). "BTS Backer Big Hit Entertainment to Change Name to HYBE Corporation". variety.com. Variety. Архивласан огноо April 2, 2021. Татаж авсан: 19 March 2021.
  2. Lee, Min-ji; Danbi Hong, Grace (April 9, 2014). "2AM's Jo Kwon, Im Seulong, and Jung Jin Woon Return to JYP Entertainment". Newsen. Archived from the original on March 12, 2016. Татаж авсан: 2021-04-03 – via Mwave.
  3. Danbi Hong, Grace (June 12, 2013). "[Video] BTS Asks about Your Dreams in 'No More Dream' MV". Mwave. Archived from the original on February 5, 2015. Татаж авсан: 2021-04-03.
  4. Hwang, Hye-jin (June 12, 2013). "Big Hit Reveals Lim Jeong Hee′s Contract Ended in May". Newsen. Archived from the original on December 30, 2015. Татаж авсан: 2021-04-03 – via Mwave.
  5. Kelley, Caitlin (February 6, 2019). "BTS's Label Reveals TOMORROW X TOGETHER Will Debut March 4". Forbes. Архивласан огноо February 7, 2019. Татаж авсан: 2021-04-03.
  6. Aswad, Jem (2021-02-17). "Big Hit Entertainment, Home of BTS, and Universal Music Unveil Expanded Partnership, Including New Label". Variety (америк-англи хэлээр). Архивласан огноо February 23, 2021. Татаж авсан: 2022-01-25.
  7. Park, Jiwon (19 March 2021). "BTS' agency changes name to HYBE". Korea Times. Архивласан огноо May 14, 2021. Татаж авсан: April 7, 2021.
  8. Choi, Ji-won (19 March 2021). "Big Hit Entertainment to change name to Hybe". koreaherald.com. The Korean Herald. Архивласан огноо March 19, 2021. Татаж авсан: 19 March 2021.
  9. Benjamin, Jeff (June 6, 2020). "BTS and Big Hit Entertainment Donate $1 Million to Black Lives Matter (EXCLUSIVE)". Variety. Архивласан огноо June 6, 2020. Татаж авсан: June 23, 2020.
  10. Aswad, Jem (June 22, 2020). "BTS and Big Hit Entertainment Donate $1 Million to Crew Nation Charity". Variety. Архивласан огноо June 22, 2020. Татаж авсан: June 23, 2020.
  11. Yoon, So-yeon (9 September 2024). "Tomorrow X Together's Yeonjun to release debut solo track 'GGUM'". koreajoongangdaily.joins.com (англи хэлээр). Татаж авсан: 12 September 2024.