COVID-19

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Коронавируст халдвар (COVID-19) нь SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин юм.

COVID-19-өөр өвчилсөн ихэнх хүмүүст хөнгөн болон дунд зэргийн шинэ тэмдэг илэрч, тусгай эмчилгээгүйгээр эдгэрнэ. Гэхдээ зарим нь хүнд өвдөж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай байдаг.

Шинж тэмдэг[засварлах | edit source]

COVID-19 нь өөр хүмүүст харилцан адилгүй нөлөөлнө. Ихэнх халдвар авсан хүмүүс хөнгөн болон дунд зэргийн өвчлөл авч, эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчлэгдэнэ.

Хамгийн нийтлэг шинж тэмдэг[засварлах | edit source]

  • халуурах
  • ханиалгах
  • ядрах
  • амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах

Нийтлэг бус шинж тэмдэг:[засварлах | edit source]

  • хоолой өвдөх.
  • Толгой өвдөх
  • зовуурлаж өвдөх
  • гүйлгэх
  • арьс загатнах, хөл, гарын хурууны өнгө алдагдах
  • улаан, хавдсан нүд

Ноцтой шинж тэмдэг:[засварлах | edit source]

  • Бачуурч, амьсгал давчдах
  • хэл яриа, хөдөлгөөнд саатал үүсэх эсвэл төөрөлдөх
  • цээжээр өвдөх

Тархалт[засварлах | edit source]

Вирус нь халдвартай хүмүүсийг ханиах, найтаах, ярих, дуулах, амьсгалах үед ам, хамраас гарсан жижиг шингэн дуслуудаар халдварладаг. Эдгээр жижиг дусал нь амьсгалын замын том дуслаас өчүүхэн жижиг ширхэг ч байж болно.

COVID-19-өөр халдварласан хэн нэгэнтэй ойр байж вирусээр амьсгалах эсвэл бохирдсон гадаргуу дээр хүрсний дараа нүд, хамар, амандаа хүргэснээр халдвар авах боломжтой. Вирус нь тасалгаа болон хүн цугларсан газруудад илүү хялбар тардаг.