SARS-CoV-2
SARS-CoV-2 (Sars-CoV-2; өмнө нь 2019-nCoV, 2019-novel Corona virus, "2019 оны шинэ төрлийн титэм вирус") нь 2020 оны 1-р сард Хятадын Хүбэй мужийн Үхань хотод шинээр илэрч гарсан титэм вирусний нэршил юм.
Вирусын ангилал | |
---|---|
Virus | |
Хүрээ: | Riboviria |
Анги: | incertae sedis |
Баг: | Nidovirales |
Овог: | Coronaviridae |
Төрөл: | Betacoronavirus |
Дэд төрөл: | Sarbecovirus |
Зүйл: | Амьсгалын замын хурц хэлбэрийн синдром Коронавирус |
Дэд зүйл: | Амьсгалын замын хурц хэлбэрийн синдром Коронавирус 2 |
2019 оны шинэ коронавирус (2019-nCoV) нь албан ёсоор амьсгалын замын цочмог хам шинжтэй титэм вирус 2 (SARS-CoV-2) гэж нэрлэгдсэн бөгөөд эерэг утгат, дан утаслаг РНХ коронавирус юм.
Энэ вирус нь 2019 оны коронавирусний халдварт (СOVID-19) өвчний үүсгэгч бөгөөд хүнээс хүнд дамжих замаар халдварладаг. Вирусийг амьтнаас гаралтай гэж үзэж буй бөгөөд энэ вирусний генийг бусад вирусний дээжтэй харьцуулж үзээд SARS-CoV (79.5%), сарьсан багваахайн коронавирустэй (96%) төстэй болохыг тогтоожээ. Энэ нь уг вирусний гарал үүсэл нь сарьсан багваахай бөгөөд завсарын дамжуулагч нь шоргоолж идэштэн мэтийн гүрвэл байх боломжтойг харуулж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2019–20 Үхань титэм вирусийн дэгдэлтэд маш их анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн зарим тохиолдолд уг вирусийг "Үхань титэмвирус" гэх мэт янз бүрийн нэршлээр албан бусаар нэрлэж байна.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Нэршил
[засварлах | кодоор засварлах]Уханьд болж буй 2019–20 Ухань коронавирусний дэгдэлтийн үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) аас вирусын тухай ярьж хэлэлцээд "2019-nCoV" (2019 оны шинэ коронавирус) нэр томъёог түр зуурын зориулалтаар ашиглаж байхыг зөвлөсөн байна. Түүнчлэн албан ёсны нэршил байхгүй байх нь албан бус нэршил ашиглаж муруу ойлголт төрүүлэхэд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг үүсгэж байгаа бөгөөд нийтлэг байдлаар вирусыг "шинэ коронавирус", "Үхань коронавирус" эсвэл энгийнээр " коронавирус" гэж нэрлэж байна. 2015 онд ДЭМБ-аас гаргасан вирус болон өвчнүүдийг нэрлэх удирдамжийн дагуу Вирусын Ангилалын Олон Улсын Хороо (ICTV) удахгүй вирусын тохиромжтой албан ёсны нэршилийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн. 2020 оны 2-р сарын 11-нд ICTV нь урьдчилсан байдлаар 2019-nCoV гэж танигдсан вирусийн омогт хамааруулан Амьсгалын замын цочмог хам шинжит коронавирус 2 (SARS-CoV-2) гэж нэрлэв. Мөн тэр өдөртөө ДЭМБ албан ёсоор 2019-nCoV амьсгалын замын цочмог вирусын улмаас үүссэн өвчнийг "коронавирусын өвчин 2019" (COVID-19) болгон өөрчлөн нэрлэв.
Вирус судлал
[засварлах | кодоор засварлах]Халдварын шинж
[засварлах | кодоор засварлах]Вирус хүнээс хүнд халдварладаг болох нь батлагдсан. Коронавирусийн эхний тархалт нь ойрын хүрээнд, ялангуяа агаар дуслын замаар ханиалгах, найтаах үед шүлс, нус, цэр гэх мэт амьсгалын шингэнээр ойролцоогоор 6 фут (1.8 м) орчим дотор тархдаг. Вирусийн РНХ нь халдвар авсан өвчтөнүүдийн ялгадасны дээжнээс мөн олдсон байна. Вирус нь нууц үедээ ч халдварлах магадлалтай боловч энэ нь одоохондоо тодорхойгүй байна, Одоогийн байдлаар ДЭМБаас “шинж тэмдэг илрээгүй нөхцөлд халдварлах нь халдвар дамжих гол зам биш ч магадгүй” гэж мэдэгдэж байна.
Дамжуулагч
[засварлах | кодоор засварлах]Хүнсний зориулалтаар зарагдсан амьтадыг SARS-CoV-2 эзэн эсвэл дамжуулагч таамагласны учир нь вирусын халдвар авсан анхдагч ихэнх хүмүүс Хуананы далайн захын ажилчид байсан, 2003 оны SARS-ийн дэгдэлтийн үед мөн л хүнсний зориулалтаар амьд амьтдыг зарж байсан захыг буруутгаж байсан, бөгөөд ийм захыг шинэ өвчин үүсгэгчдийн өсгөвөрлөч гэж тооцдог. Энэ дэгдэлт нь Хятадад зэрлэг амьтдын худалдаа, хэрэглээнд түр зуурын хориг тавиулав. Гэсэн хэдий ч зарим судлаачид Хуананы далайн зах нь вирусын халдварын гол эх үүсвэр биш байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ. Геномын дарааллын тусламжтайгаар вирусын омог дахь мутацийн түүхийн удамшлын модыг дахин сэргээх боломжтой. 2003 оны SARS-ийн дэгдэлтийн гарал үүслийг судлах явцад ихэнхдээ "Морин тах" нэрт сарьсан багваахайн Rhinolophus бүлгээс эх үүсвэртэй SARS тай төстэй сарьсан багваахайн коронавирус маш олныг илрүүлжээ. SARS-CoV-2 нь SARS-CoV-тэй нягт холбоотой бөгөөд коронавирусын энэ ангилалд орно. 2015 болон 2017 онд хэвлэгдсэн Rhinolophus sinicus-аас ялгасан хоёр ч геномын дараалал нь 2019-nCoV-тай 80% тэй төстэй болохыг харуулсан. Юньнань аймгаас цуглуулсан Rhinolophus affinis сарсан багваахайнаас ялгасан 3дахь вирусын геном "RaTG13" нь 2019-nCoV-тай 96% төстэй юм.
Харьцуулбал, вирусын дундахь энэ хэлбэлзэл нь H3N2 хүний томуугийн вирусын омог дээр арван жилийн турш ажиглагдсан мутацийн тоотой төстэй байдаг , гэхдээ бодит мутацийн хурд нь H3N2-ээс ялгаатай байна.
Гуанжоугийн судлаачид шоргоолж идэштнээс ялгасан дээжнээс "99% ижил" вирусын геномыг олсон гэж мэдэгджээ. Шоргоолж идэштэн бол Хятадын хуулиар хамгаалагдсан хөхтөн амьтан боловч хулгайн ан, худалдаа, уламжлалт анагаах ухааны эмийн жоронд ашиглах нь нийтлэг хэвээр байна. 2020 оны 2-р сарын 12-ны байдлаар[update] дараалал ашиглах боломжгүй хэвээр байгаа бөгөөд бүх мэдээллийг их сургуулийн мэдээллээс авав.
Филогенетик мод болон Ангилал
[засварлах | кодоор засварлах]SARS-CoV-2 нь титэмлэг вирус гэж нэрлэгддэг вирусийн өргөн хүрээний бүлэгт багтдаг. Энэ бол эерэг утгат дан утаслаг РНХ (+ ssRNA) агуулсан вирус юм. Бусад титэмлэг вирусууд нь энгийн ханиаднаас эхлээд Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) хүртэл өвчин үүсгэх чадвартай байдаг. Энэ нь 229E, NL63, OC43, HKU1, MERS-CoV, SARS-CoV-ийн дараа хүнд халдварлаж байгаа 7 дахь коронавирус юм. 2003 оны SARS-ийн дэгдэлтийг үүсгэж байсан SARS-төст бүхий титэмлэг вирусын омгийн нэгэн адил SARS-CoV-2 нь Сарбековирусын дэдбүлэгийн (Beta-CoV lineage B) нэг зүйл юм. Түүний РНХ-ийн дараалал нь ойролцоогоор 30,000 азотлог сууриудаас тогтоно.
1-р сарын 12 гэхэд 2019-nCoV-ийн бүтэн таван геномийг Үхань хотоос ялган авч, Хятадын Өвчнийг Хянах, Урьдчилан Сэргийлэх Төв(CCDC) болон бусад байгууллагуудад мэдээллэв; 2-р сарын 11ны байдлаар геномын тоо 81-ээр нэмэгдэв.
Дээжүүдийн удам зүйн шинжилгээгээр тэдгээр нь "дээд омогтой нь харьцуулахад багадаа долоон мутацитай нилээд их төстэй" болохыг харуулж байсан бөгөөд энэ нь хүнд анхны халдвар 2019 оны 11-р сар эсвэл 12-р сард тарсан болохыг харуулж байна.
2020 оны 2-р сарын 11-нд Вирусын ангилалын Олон Улсын Хорооноос нуклейн хүчлийн хадгалсан таван дараалалаас зэрэглэл болон ангилалыг үүсгэхэд туслах DEmARC програмыг[clarification needed] ашиглан урьдны байсан ICTV-ийн титэмлэг вирусийн зарчимууд дээр үндэслэн, 2019-nCoV ба амьсгалын замын цочмог хэлбэрийг үүсгэгч - титэмлэг вирус (SARS-CoV) хоорондын ялгааг тодорхойлсон бөгөөд 2019-nCoV-ийг тусдаа вирусийн төрөл гэж хэлэх боломжгүйг олж мэдсэнээ зарлав. Тиймээс 2019-nCoV-ийг SARS-CoV-ийн нэгэн зүйл гэж тодорхойлжээ.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]2019-nCoV геномийг нийтэлсэн нь вирусийн өргөс (S буюу spike) уургийн хүлээн авагчийг холбох уураг (RBD буюу receptor binding protein) дээр хэд хэдэн уургийн загварчлалын туршилт хийхэд хүргэсэн. Үр дүнд нь S уураг нь эсэд нэвтрэх механизмд ашиглагддаг Ангиотензин хувиргагч энзим 2 (ACE2) рецептортой төстэй болохыг олж тогтоосон. 1-р сарын 22-ны өдөр, Хятад дахь бүтэн вирустэй ажилладаг бүлэглэл болон АНУ-д урвуу генетикийн чиглэлээр ажилладаг бүлэглэлүүд тус тусдаа туршилтын байдлаар ACE2 нь 2019-nCoV-ийн хүлээн авагч шиг ажилладаг гэдгийг тодорхойлов.
Уураг задлагч фермент (протеаза) дарангуйлагчыг хайхдаа туршилтыг богиносгох эмэнд зориулж ORF1a полиуургаас гаргасан вирусийнн 3С төст протеазыг загварчилан ашигласан.Иннипорыг SARSын протеаз дээр үндэслэж тооцоолсон 2 загварыг үйлдвэрлэсэн ба Хятадын Шинжлэх ухааны академи рекомбинант 2019-nCoVын протеазын туршилтын бүтцийг үйлдвэлэсэн бөгөөд хэвлэн нийтлээгүй.Түүнчлэн Мичиганы Их Сургуулийн судлаачид I-TASSER ашиглан 2019-nCov геном дахь бүх пептидүүдийн бүрэн бүтцийг загварчилан гаргажээ.
Тахлын судалгаа
[засварлах | кодоор засварлах]Гол өгүүллэг: 2019–20 Ухань коронавирусын дэгдэлт
Вирусын омог хүнд халдварласан анхны мэдээ 2019 оны 12-р сарын эхээр гарсан. 2019 оны 12-р сарын дундуур SARS-CoV-2 тархалтыг БНХАУ-ын Ухан хотод илрүүлсэн бөгөөд энэ нь нэг халдвар авсан амьтнаас гаралтай байж болзошгүй байсан .
Үүний дараа вирус Хятадын бүх муж болон Ази, Европ, Хойд Америк, Далайн эргийн бусад хорь гаруй оронд тархжээ. Вирус хүнээс хүндхалдварлаж байгаа нь эдгээр бүх бүс нутагт батлагдсан. 2020 оны 1-р сарын 30-нд ДЭМБ-аас 2019-nCoVаас болж дэлхий нийтээр онцгой байдал үүссэнийг зарлав.
2020 оны 2-р сарын 13-ны өдрийн (03:00 UTC) [update] байдлаар халдвар авсан 60,328 тохиолдол бүртгэгдсэний 59,805 нь эх газрын Хятадад байна. 2020 оны 1-р сарын 25-ны байдлаар ганцхан Ухан хотод халдвар авсан хүмүүсийн тоог математик загварчлалаар 75,815 гэж тооцоолжээ. Хятадаас гадуурх бараг бүх тохиолдлууд нь Ухань хотоор аялаж байсан эсвэл тухайн газраар аялсан хүнтэй шууд харьцсан тохиолдолууд байсан байна.
Батлагдсан халдвар эсвэл өвчнийг нь оношлох боломжтой үр дүнд үндэслэн халдварлалтын эзлэх хувийг тодорхойлж болохгүй байгаа хэдий ч , 2020 оны 2-р сарын 13-ны өдрийн байдлаар (03:00 UTC) уг вирусын улмаас нас барсан хүний тоо 1,368 бөгөөд ; бүх нас баралтын 95 гаруй хувь нь Хубэй аймгийн Ухань хотод гарсан байна.
Вирусын үндсэн нөхөн үржихүйн тоо (, R-утгагүй эсвэл R-тэг гэж хэлэгддэг) 1.4-3.9 хооронд байна гэж тооцоолсон байна. .
Энэ нь хяналтанд хамрагдаагүй үед, вирусаар халдварласан тохиолдол бүрт цаана нь 1.4-3.9 шинэ тохиолдол гарч байдаг гэсэн үг юм. Вирус дор хаяж дөрвөн хүний гинжээр дамжин халдварлах боломжтой болох нь тогтоогдсон байна.
Вакцины судалгаа
[засварлах | кодоор засварлах]2020 оны 1-р сард олон байгууллага, хүрээлэнгнүүд хэвлэн нийтлэгдсэн геном дээр үндэслэн 2019-nCoV вакциныг гаргах ажлыг эхлүүлэв.
Хятадад Хятадын Өвчин Хянах болон Урьдчилан Сэргийлэх Төв нь шинэкоронавирусын эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна. Хонконгийн Их Сургууль бас вакцин гаргахаар ажиллаж байгаа боловч хараахан амьтан дээр туршиж амжаагүй байгаа тухайгаа мэдэгджээ. Мөн Шанхайн Зүүн эмнэлэг “Стемирна Эмчилгээ” биотехнологийн компанитай хамтран вакцин гаргахаар ажиллаж байна.
Бусад газарт вакцины гурван төслийг Халдварт Өвчнөөс Сэргийлэх Шинэчлэлийн Холбооноос (CEPI) дэмжиж байгаа бөгөөд үүнд биотехнологийн компаниудын Mодерна, Иновио Эмзүйн компаниуд, Квинсландын Их Сургуулийн өөр нэг төсөл багтжээ.
АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIH) нь Корона вирусын гадаргуугийн өргөс уурагтай тохирох РНХ вакциныг бүтээхээр Модернтай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 5-р сар гэхэд хүний дээрх туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Иновио Эмзүйн компани нь ДНХ-д суурилсан вакцин гаргахаар ажиллаж байгаа бөгөөд бөгөөд Хятадыг зохицуулах байгууллагууд хүлээж авах ажлыг хурдасгахын тулд хятадын компанитай хамтран ажиллаж 2020 оны зун гэхэд вакцины хүн дээрх турршилтыг хийнэ гэж найдлага тавьж байна. Австралийн Квинслэндийн Их Сургууль вирусын уурагыг генийн өөрчлөлтөнд оруулан хуурамч коронавирусыг хийж дархлааны урвалыг өдөөх замаар молекул бэхлэгч уургын вакциныг гаргахаар судалж байна.
Бие даасан төсөлд Канадын Нийгмийн Эрүүл Мэндийн Агентлагаас Саскачеваны Их Сургуулийн Олон Улсын Вакцины Төвд (VIDO-InterVac) вакцины ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгожээ. VIDO-InterVac нь 2020 оны 3-р сард үйлдвэрлэл болон амьтан дээрх туршилт, 2021 онд хүн дээр туршилтаа эхлүүлэх зорилтой ажиллаж байна.]
Лондон дахь Эзэн хааны коллежийн анагаах ухааны факультет одоогоор вакциныг амьтад дээр турших шатандаа явж байна.