Comedy Lab

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Comedy Lab бол Монголын стэнд-ап комеди урлагийн клубийн нэр юм.

Сонирхуулахад, Их Британи улсын телевизийн хошин шогийн цуврал нэвтрүүлэгтэй адил нэртэй.

Үүсгэн байгуулагчид[засварлах | edit source]

Монголын анхны комедиануудын төлөөлөл Хану, Тулгаа, Ганга, Хар Төөгөө, Амараа, Амаржин, Мөнхжин нарын 7 залуу хамтран Comedy Lab клубийг 2019 оны 3 сарын 2-нд байгуулжээ.

Гишүүдийн нэрс[засварлах | edit source]

  • Хар Төгөө буюу Б.Төгөлдөр
  • Амараа буюу Д.Амартүвшин
  • Хану
  • Д.Ганга
  • Н.Амаржин
  • Тулгаа
  • Мөнхжин

Үүсгэн байгуулагдсанаасаа хойш стэнд-ап комеди тоглолтыг өөрсдийн клубийн байрандаа тогтмол зохион байгуулж одоогийн байдлаар 200 гаруй жижиг тоглолт, 7 томоохон шоу тоглолтыг үзэгчиддээ хүргэжээ. Үүнээс гадна томоохон телевизүүдтэй хамтран баярын бичлэг буюу видео контентуудыг үзэгчдэдээ өргөн барьсан.

Аялан тоглолт[засварлах | edit source]

Англи, Швед, Солонгос, Япон, Хятад зэрэг хилийн чанд дахь улсууд мөн орон нутгуудад олон тооны аялан тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан.  

Монгол улсад хурдацтай хөгжиж буй стэнд-ап комеди урлагт олон чадварлаг, авьяаслаг комедиануудыг төрүүлэх зорилгоор Мягмар гараг бүрт Virgin Mic нээлттэй үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүний үр дүнд өөрийн ур чадвараа дээшлүүлж, тууштай байж чадсан учраас залуу комедианууд Даби, Мөнхүүш нар үндсэн бүрэлдэхүүнд багтаж одоо 9 гишүүнтэй болсон байна.

Эшлэл[засварлах | edit source]

Б.Төгөлдөр: "Стэнд ап комеди хүнийг донтуулдаг" гэжээ.

Дүгнэлт[засварлах | edit source]

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон, инээд, баяслыг бэлэглэсэн, шинэлэг олон уран бүтээлүүдийг гаргахын зэрэгцээ Монгол улсад хошин шогийн нэгэн төрөл болох стэнд-ап комеди урлагийг хөгжүүлж, чадварлаг уран бүтээлчдийг төрүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Б.Төгөлдөр: Стэнд ап комеди хүнийг “донтуулдаг"