Jump to content

Стэнд-ап комеди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жеорже Гарлин
Жорж Гарлин 2008 оны 4 сард стэнд-ап комеди үзүүлбэр

Стэнд-ап комеди буюу Хөтлөлттэй хошигнолын урлаг нь хүмүүс, үзэгч олны өмнө микрофоноор шууд ярьж, хошигнол хэлбэртэй, хошин шогийн үзүүлбэрийг шууд буюу амьдаар тоглодог үзүүлбэр юм. Өөрөөр хэлбэл, стэнд-ап комеди нь тухайн нэг хүн буюу стэнд-ап комедиан нийгэмдээ болж буй бүхий л зүйлсийг монолог, харилцан яриа, нэг чигийн яриа, нэг хүний театр, нэг хүний тайзаар хөгжилтэй байдлаар ярьж, өгүүлж, хүүрнэж үзэгчдийг инээлгэх төсөөлөл, үзэгдлийг бий болгодог.

Стэнд-ап комеди үзүүлбэр үзүүлэгч хүнийг ихэнхдээ стэнд-ап комедиан, комедиан, стэнд-ап хошигногч, эсвэл зүгээр л стэнд-апчин гэж нэрлэдэг.

НТӨ 400-аад жилийн тэртээ Эртний Грек улсад хэн нэгэн хүн ямар ч цагдан хяналтгүйгээр олны өмнө үнэн түүхийг өгүүлэхээс эхтэй гэж үздэг байна.

1800-аад оны үеэс анх Англи, Франц орнуудад дуурь, жүжгийн үзэгдэл, завсарлага дундуур үзэгчдийг уйдаахгүйн тулд тухайн театрын хэн нэгэн гарч ирж элдэв хөгжилтэй онигоо, элэглэл зэрэг зүйлсийн тухай ярьдаг байснаас стэнд-ап комеди үүсчээ.

Английн театруудад үүссэн стэнд-ап комеди нь Америк уруу салбарласан байдаг. Өдгөө Америк, Европ, Азийн улс орнуудад эрчимтэй хөгжиж болно.

1970 онд Америк улсад стэнд-ап комеди ид эрчээ авч хөгжиж эхэлсэн бөгөөд Ленни Брюс, Ричард Прайор, Жорж Карлин, Билл Косби, Вуди Аллен нарыг орчин цагийн стэнд-апчдын эхийг тавьсан гэдэг байна.

Монгол Улсад анх Батбилэг 2014 онд ганцаараа “Open mic” буюу "Нээлттэй микрофон" төрлөөр үзүүлбэр үзүүлж байсан нь стэнд-ап эхлэх суурь хөрс болсон юм. “Нээлттэй микрофон” үдэш буюу үзэгчдээс ярих сонирхолтой хүн байвал тайз нээлттэй байдаг төрөл нь яг стэнд-ап биш байлаа.

Өдгөө Ub Comedy болон Comedy Lab стэнд-ап комеди үзүүлбэртэй клуб үйл ажиллагаа явуулж байна.

Хар Төөгөө буюу Б.Төгөлдөр бие даасан "Амьдрал" тоглолт хийж байсан.

Хошин шог

Шог яриа

Онигоо

Элэглэл

Жүжиг

Comedy Lab

UB Comedy хоёр хуваагдсаны нэг сарын ойд зориулав