Day6

데이식스 / Дэйсигси
Day6
Товч танилцуулга
Үндсэн нэрсолонгосоор 데이식스 → Дэйсигси
Маягтай бичихDAY6
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнөд Солонгос, Хятад, Тайвань,
дэлхийн олон орон
УрсгалK-pop , Mandopop , R&B , dance
Танил үе2015 оноос одоог хүртэл
ХөтөчӨмнөд Солонгос JYP Entertainment
Одооны гишүүн (5)Sungjin
Жэ
Young K
Wonpil
Dowoon
Орхисон гишүүн (1)Junhyeok

Day6 (데이식스, өөрөөр DAY6) бол Өмнөд Солонгос улсын JYPE-н  амьд хөгжмийн хамтлаг юм. Хамтлаг 5 гишүүнтэй: Жэ , Сонжин, Ёон Кэи, Вонпил, Дуүн . Тэдний дэбүт цомог болох The Day нь 2015 оны 9-р сарын 7нд гарч байсан.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Дэбүтээс өмнөх: K-pop, 5LIVE[засварлах | кодоор засварлах]

2010 онд Ёон Кэи Brian Kang гэх нэрэн дор Канадын Торонтод 3-н гишүүнтэй хамтлагт байсан. Хамтлагын гишүүд болох Terry He, Don Lee нар түүнтэй хамт үзүүлбэр болон дуулсан бичлэгүүдээ Terry He-н Youtube сувагт тавидаг байсан. Don Lee, Young K нар JYPE-н шалгаруултанд орон хоёул тэнцсэн. Харин Don Lee эмчийн чиглэлээр суралцах болсоноор тэр JYP-г орхисон. 2012онд Jae SBS-н K-pop Star нэвтрүүлэгийн эхнтй улиралд оролцсон. Тэрээр эцэст нь 6-р байранд шалгарсан ба эцэст нь тэрээр JYP-д улирлын ялагч Park Jimin, 3-р байранд орсон Baek Ahyeon нартай хамт нэгдсэн. JYPE анхандаа хамтлагыг зарлахдаа 5-н гишүүнтэй 5LIVE гэж дууддаг байсан ба гишүүд нь Sungjin, Jae, Young K, Junhyeok, Wonpil нар байжээ. Энэ хамтлаг 2014онд Mnet-н реалити нэвтрүүтэг болох Who is Next:WIN-д Pretty Man-ы Love Girl ОСТ-г дуулж байсан. Гэвч фэнүүд тэдний энэ нэрэнд дургүй байсан ба Америкын Maroon 5-г дуйрайсан гэж үзсэн юм. 2015оны дунд хагасаар бөмбөрчин Dowoon хамтлагт нэмэгдсэн. Тэд 6 гишүүнтэй болсон учраас 7хоногийн 6өдрийг хамтлагын гишүүд гэж үзэж фэнүүдийг 7дахь өдөр гэж үзэж хамтлагыг Day6 гэж нэрлэсэн. Дэбүтдээ бэлдэж байхдаа тэд Сөүлийн зарим нэгэн клубуудэд тоглолтоо хийж байсан юм.

2015: Дэбүт The Day болон анхны тоглолт[засварлах | кодоор засварлах]

Day6-н дэбүт мини-цомог The Day нь 2015оны 9-р сарын 7нд гарсан ба дэд синглэ Congratulations гэх клип цацагдсан. Day6 өөрсдийн анхны соло тоглолтоо хийхээ мэдэгдсэн бх Day6 1st Live Concert, эсвэл "D-Day" нэртэйгээр 2015оны 11-р сарын 20,21нд Seoul's Yes24 Live Hall-д болно гэсэн юм. 5хан минутын дотор тоглолтын бүх тасалбар зарагдсан байна.

2016-хойш: Junhyeok-н гаралт болон Daydream[засварлах | кодоор засварлах]

2016оны 2-р сарын 27нд JYPE-c Junhyeok-г хувийн шалтгаанаас болж хамтлагын гэрээ дуусаагүй байхад гарч байна хэмээн мэдээлэл өгсөн юм. Day6 5 гишүүний бүрэлдэхүүнээр өөрсдийн 2дахь мини-цомог Daydream-ээ 3-р сарын 30нд гаргасан. Day6 M! Countdown-д 3-р сарын 31нд анхны хөгжмийн нэвтрүүлэгтээ оролцон анхны үзүүлбэрээ үзүүлсэн ба энэ нь тэдний албан ёсны дэбүтээс 6 сарын дараа байсан юм. Day6 өөрсдийн 2дахь тоглолтоо хийхээ мэдэгдсэн бх Day6 1st Live Concert- Dream нэртэйгээр 4-р сарын 28,29нд Seoul's Yes24 Live Hall-д болно гэсэн юм.

Гишүүд[засварлах | кодоор засварлах]

Одоогийн гишүүд[засварлах | кодоор засварлах]

Jae | Жэ[засварлах | кодоор засварлах]

재буюу Park Jae-hyung/Пак Жэ-хёон/박재형 нь 1992оны 9-р сарын 15нд Аргентин улсын Буенос Эйрэст төрсөн. Тэрээр дэд гитарчин, дуучин, рэппэр юм. Тэр Калифорниа-н Лонг Бийчэд өссөн. 2016оны 6-р сарын 21ны 218-р дугаараас хойш тэрээр Arirang Tv-н After School Club-н хамтран хөтлөгч болсон юм.

Сонжин[засварлах | кодоор засварлах]

Park Sung-jin/Пак Сон-жин/박성진 нь 1993оны 1-р сарын 16нд Өмнөд солонгост төрсөн. Тэрээр ахлагч, гол хоолой, хэмнэлт гитарчин юм.

Ёон Кэи[засварлах | кодоор засварлах]

영 케이 буюу Kang Young-hyun/Кан Ёон-хён/강영현 нь 1993оны 12-р сарын 19нд Өмнөд Солонгост төрсөн. Түүний Англи нэрийг Brian Kang гэдэг. Тэрээр басс гитарчин, дуучин, рэппэр юм. Тэрээр ахлах сургуульд байхдаа Канадын Торонто руу нүүсэн.

Вонпил[засварлах | кодоор засварлах]

원필 буюу Kim Won-pil/Ким Вон-пил/김원필 нь 1994оны 4-р сарын 28нд Өмнөд Солонгост төрсөн. Тэрээр синтез болон даралтад хөгжим тоглодог ба дуучин юм.

Дуүн[засварлах | кодоор засварлах]

도운буюу Yoon Do-woon/Юүн Ду-үн/윤도운 нь 1995оны 8-р сарын 25нд Өмнөд Солонгост төрсөн. Тэрээр бөмбөрчин юм.

Өмнөх гишүүд[засварлах | кодоор засварлах]

Жүнхёк[засварлах | кодоор засварлах]

준혁 буюу Lim Jun-hyeok/Им Жүн-хёк/임준혁 нь даалтад хөгжимчин, дуучин байсан.