Floater

Үзэгдэж эхлэх үе

Хөвөгч (Латин: muscae volitantes нисдэг ялаа) нь олон янзын хэмжээ, хэлбэр, дараалал, хугаралын индекс, болорын шингэн дэх хөдөлгөөнтэй байдаг ба ихэвчлэн тунгалаг төлөвт байна. Нүдний болор хүнийг бага залуу байхад тунгалаг байдаг боловч нас ахихын хэрээр булингартаж эхэлдэг. Ихэнх хүмүүсийн нүдэнд үзэгддэг хөвөгчид болорын шингэний тогтмол өөрчлөлтөөс үүдэн үүсдэг.

Хөвөгч гэх ойлголтыг myodesopsia гэж нэрлэдэг ба myodaeopsia, myiodeopsia, myiodesopsia гэж дуудах нь ч бий. Мөн Muscae volitantes (латин хэл: "нисдэг ялаа"), mouches volantes (франц хэл) гэж нэрлэдэг. Нүдний торлог бүрхэвч дээр тусгасан хөвөгчийн сүүдэр юм уу хөвөгчийг нэвтлэх гэрлийн хугарлаас үүдэн харагддаг ба хүний нүдний харагдах талбайд нэг юм уу хэд хэдээрээ үзэгддэг. Цэг, утас, аалзны тор зэрэг дүрсээр илэрч болох ба ажиглагчийн нүдний өмнө аажмаар хөвнө. Эдгээр обьект нүдэн доторх үзэгдэл учраас нүдэн доторх зэрэглээ болон нүдэн доторх гаж үзэгдэл гэж үзэж болно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Floaters – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ микробиологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ нүдний эмчилгээний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.