Jump to content

Good Neighbors (NGO)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Good Neighbors(굿 네이버스)
Байгуулагдсан1991
Төв байрСөүл, Өмнөд Солонгос
Дарга
Il-ha YI
Вебсайтwww.goodneighbors.kr

Good Neighbors International ОУТББ нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хүмүүнлэгийн, нийгмийн болон хүний хөгжлийг дэмжих Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм.

  • 1996 онд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх Эрх авсан.
  • 2007 онд НҮБ-ийн Мянганы Хөгжлийн Сангийн шагнал (MDGs Award) хүртсэн.

Гүүд Нэйборс Олон Улсын Төрийн Бус Байгууллага нь БНСУлсад төвтэй бөгөөд дэлхийн 25 улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна.


Ядуурал, гай гамшиг, дарамт шахалтанд өртсөн иргэдийн эрхийг хүндэтгэн, тэдний нөөц боломжинд тулгуурлан чадваржуулж, хэнээс ч хараат бус амьдрахад нь дэмжлэг үзүүлнэ.

Үндсэн үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]
  • Хилийн чанадад хөгжлийн үйл ажиллагаа
  • БНСУлсад хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
  • БНАСАУлсад нийгмийн халамжийн үйл ажиллагаа
  • Яаралтай тусламжийн үйл ажиллагаа