IV Иннокент
IV Иннокент (Латин: Innocentius PP. IV, жинхэнэ энгийн нэр - Синибальдо Фиески, Лаваньи мужийн гүн, Итали: Sinibaldo Fieschi; 1195 оны орчим Женова хотод төрсөн- 1254 оны 12-р сарын 7-нд Неапольд нас барсан) нь 1243 оны 6-р сарын 25-наас 1254 оны 12-р сарын 7-нд нас бартлаа Ромын Пап байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Синибальдо-гийн эцэг -угсаатан гаралтай худалдаачин Уго Фиесчи (Ugo Fieschi), эх Беатрис Грилло (Beatrice Grill) нар байжээ.
Залуу Синибальдо Парма болон Болоньягийн их сургуулиудад боловсрол эзэмшиж Болоньяд шашин-төрийн эрх зүй зааж байсан. Эрх зүйн мэргэжил эзэмшээд 1218 оноос Ромын буюу Ватиканы захиргаанд дээгүүр албан тушаал хашиж байжээ.
Тэрээр Ромын Папын сэнтийд залрахаас өмнө Синибальдо Гэгээн Ромын сүмийн дэд Канцлер (1226—1227) болон 1227 оны 9 дүгээр сараас "Сан-Лоренцо-ин-Лучина" сүмийн кардинал буюу Хамба лам байжээ.
1245 онд монголчуудын довтолгоонд санаа зовж IV Иннокент Дорно зүгт дипломат Элч болох Францис гаралтай Жованни Плано Карпини, (замдаа Вроцлав хотод Бенедикт Полак нэгдсэн) нараар захидал дайж Монголын Их хаан руу илгээж байжээ. Төлөөлөгчид Их хааны нийслэл Хархорум хүрч 1247 онд эсэн мэнд буцаж Гүюг хаанаас кзахидалтай иргэж ирж байсан түүхтэй.