I Осман

I Oсман Гази (1258-1326[1], эх сурвалжид 1324[2]) нь Бага Ази дахь анхны Османы эзэнт гүрний үндэслэн байгуулагч (1299—1324) юм.

Османы үеийн түүхийн эх сурвалж үгүй байсан тул түүний амьдралын талаар бодит мэдээлэл байдаггүй ажээ. Хожим нь олдсон бараг бүх баримт бичиг хуурамч болох нь тогтоогдсон тул түүний хаанчлалын тухай нэг ч бичгээр нотлох баримт алга байна. Тиймээс Османы тухай бүх мэдээлэл нь ам дамжсан яриа, үлгэр домогт үндэслэсэн байдаг байна.

Зарим судлаачид Османы анхны нэр нь Атаман гэх түрк нэр байсан бөгөөд хожим нь Осман хэмээх араб нэр болон өөрчлөгдсөн гэж үздэг.

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Josef Matuz: Das Osmanische Reich. Grundlinien seiner Geschichte, 4. Auflage, Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 2006, S. 32
  2. Halil İnalcık, in: Diyanet İslam Ansiklopedisi, Band 33, Istanbul 2007, S. 443.