Jump to content

I Селим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


I Селим
Хоёр Ариун сүмийн хамгаалагч
Наккаш Османы зурсан 16-р зууны I Селимийн зураг
Османы эзэнт гүрний султан (Падишах)
Хаанчлал1512 оны 4 сарын 24 – 1520 оны 9 сарын 22
ӨмнөхII Баязид
ЗалгамжлагчI Сулейман
Османы Халиф (Амир аль-Муминин)
Хаанчлал1517 оны 1 сарын 22 – 1520 оны 9 сарын 22
ӨмнөхIII Аль-Мутаваккил
(Аббасидын халиф)
ЗалгамжлагчI Сулейман
Трабзон санжакийн ханхүү-захирагч
Хаанчлал1487–1510[1]
Төрсөн(1470-10-10)10 сарын 10, 1470
Амасья, Османы эзэнт гүрэн
Өнгөрсөн9 сарын 22, 1520(1520-09-22) (49 насалсан)
Чорлу, Османы эзэнт гүрэн
Оршуулга
Хатан
Хүүхэд
Бусад
Нэр
سليم شاه بن بايزيد خان
Selīm şāh bin Bāyezīd Ḫān[2]
ДинастиОсман
ЭцэгII Баязид
ЭхГүлбахар хатан
ШашинСуннит Ислам
ТуграI Селим's signature

"Хосгүй", "эрэлхэг" хэмээн алдаршсан I Селим (Османы Түрэг: سليم اوّل, Орчин үеийн турк: I.Selim) буюу Явуз Султан Селим (1465/1466/1470 оны 10 сарын 10 – 1520 оны 9 сарын 22) нь Османы эзэнт гүрний төрийн эрхийг 1512-аас 1520 онд барьсан султан юм[3]. Тэрээр Османы султанууд дундаас Исламын Халиф хэмээх хэргэмийг хэрэглэсэн анхны султан нь болно.

Селим улс орноо Исламын шашны Сунни урсгалд оруулж, Ойрх Дорнодыг эзэлж авсан. Түүний хаанчлалын өмнө Османы эзэнт гүрэн нь голчлон Барууны ертөнц болон Бейликүүдтэй тулалддаг байсан бол тэрээр эзэнт гүрнээ өргөтгөх бодлогоо дорно зүг рүү чиглүүлсэн юм[4]. Түүнийг нас барахын өмнөхөн буюу 1520 онд Османы эзэнт гүрний газар нутаг 1 тэрбум акр хүрч, Селимийн үед 3 дахин өссөн билээ.

  1. Hanefi Bostan, XV–XVI. Asırlarda Trabzon Sancağında Sosyal ve İktisadi Hayat, p. 67
  2. Өлчер, Жүнейт (1989). "Ottoman coinage during the reign of Yavuz Sultan Selim I, son of Bayezıd II".
  3. "Yavuz Sultan Selim Biography". Эх хувилбараас архивласан: 2007-09-29. Татаж авсан: 2010-08-27.
  4. The Rise of the Turks and the Ottoman Empire