VI Мехмед
| VI Мехмед Вахид ад-дин | |||||
|---|---|---|---|---|---|
| Хоёр Ариун сүмийн хамгаалагч Хан | |||||
VI Мехмед 1918 онд | |||||
| Османы эзэнт гүрний султан (Падишах) | |||||
| Хаанчлал | 1918 оны 7 сарын 4 – 1922 оны 11 сарын 1 | ||||
| Өмнөх | Mehmed V | ||||
| Залгамжлагч | Хаант засаглал халагдсан | ||||
| Их вазир | |||||
| Османы Халиф (Амир аль-Муминин) | |||||
| Хаанчлал | 1918 оны 7 сарын 4 – 1922 оны 11 сарын 19 | ||||
| Өмнөх | V Мехмед | ||||
| Залгамжлагч | II Абдул Межид | ||||
| Османоглу гэр бүлийн тэргүүн | |||||
| Хаанчлал | 1922 оны 11 сарын 19 – 1926 оны 5 сарын 16 | ||||
| Залгамжлагч | II Абдул Межид | ||||
| Төрсөн | 1 сарын 14, 1861 Долмабахче ордон, Константинополь, Османы эзэнт гүрэн | ||||
| Өнгөрсөн | 5 сарын 16, 1926 (65 насалсан) Санремо, Итали | ||||
| Оршуулга | 1926 оны 7 сарын 3[1] Сулаймания Такиягийн оршуулгын газар, Дамаск, Сири | ||||
| Хатан |
| ||||
| Хүүхэд |
| ||||
| |||||
| Династи | Осман | ||||
| Эцэг | I Абдул Межид | ||||
| Эх | Гүлисту Кадын (төрсөн) Шаесте Ханым (өргөмөл) | ||||
| Шашин | Суннит Ислам | ||||
| Тугра | |||||

VI Мехмед Вахид ад-дин (осман. محمد سادس / Mehmed-i Sadis, тур. Altıncı Mehmet, Mehmet Vahideddin, 1861 оны 1-р сарын 14-нд Стамбулд төрсөн – 1926 оны 5 сарын 16-нд нас барсан) - Османы эзэнт гүрний 36 дахь буюу сүүлчийн султан, 101 дэх халиф бөгөөд 1918 оноос 1922 он хүртэл төр барьжээ. V Мехмед нас барж, 1916 онд Абдулазизын хүү, хаан ширээ залгамжлагч хунтайж Юсуф Иззеттин Эфенди амиа хорлосноор хааны гэр бүлийн хамгийн ахмад гишүүн болсон тэрээр хаан ширээг залгамжилжээ[3]. Тэрээр албан ёсоор 1918 оны 7 сарын 4-нд султан болжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Султан Абдул Межидийн 8 дахь хүү эхэндээ Османы хаан ширээнд суух магадлал бага байв. V Мехмедийн үед хаан ширээнд суух гол өрсөлдөгч нь I Абдулазизын хүү Юсуф Иззеддин байв. Гэсэн хэдий ч 1916 оны 2-р сарын 1-нд тэрээр гадаадад аялахынхаа өмнө санаандгүй байдлаар амиа хорложээ. Зарим хүмүүс үүнийг Энвер Пашагийн захиалгаар аллага байсан гэж үздэг. Үүний дараа Вахид ад-дин хаан ширээнд суух номер нэг өрсөлдөгч болж, хоёр жилийн дараа VI Мехмед нэрээр задран унаж буй Османы эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан болсон юм.
VI Мехмед султаныг 1918 онд хаан ширээнд залрах үед нөхцөл байдал туйлын ээдрээтэй байсан. Нэг талд нь ард түмний эсрэг шийдвэр гаргаж байсан Стамбулын тоглоомын засгийн газар, нөгөө талаас гадаадын интервенцүүд эзэнт гүрнийг өөрийн нөлөөллийн бүсэд хуваах санаархалтай байв. Гэвч Вахид ад-дин өмнөх султанаас ялгаатай нь Эвлэл дэвшил намын төлөөллөөс бүрдсэн үзэн ядсан тоглоомын засгийн газрын даалгаврыг биелүүлж, зүгээр нэг "хуримын падишах" байхыг хүсээгүй юм. Үүний нэг жишээ нь Мустафа Кемал (Ататүрк)-ыг Сирийн фронтын командлагчаар томилсон. Тэр дараа нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдаж, Анкара дахь сөрөг хүчний шинэ засгийн газрын ажлыг зохион байгуулсан юм.
1922 оны 11-р сарын 1-нд Туркийн Үндэсний Их Хурал Султант улсыг Халифатын улсаас тусгаарлах хуулийг баталж, Султант улсыг устгасан. Ийнхүү Османы эзэнт гүрний 600 гаруй жилийн түүх төгссөн байна. Улмаар султан 11-р сарын 17-нд Британийн "Малайя" цэргийн усан онгоцоор Константинополь хотыг орхиж Мальта оржээ. Их Британи энэ үеэр түүнийг өөрийн нутаг дэвсгэр дээр хүлээж авахаас татгалзсан гэдэг. Гэсэн хэдий ч Султаны өөрийнх нь дурсамжаас үзэхэд тэрээр анх Исламын аль нэг улсыг хүсэн тэмүүлж байсан гэж үздэг. 1923 онд Хижазын хаан Хусейны урилгаар Вахид ад-дин Меккад айлчилж, лалын шашны ариун газруудад зочилсон Османы эзэнт гүрний анхны султан болсон ажээ. Дараа нь тэрээр Итали руу явж, Генуя хотод түр саатаж, Санремо хотод суурьшиж, үлдсэн өдрүүдээ тэнд өнгөрүүлжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Fromkin, David, 1989. A Peace to End All Peace: The Fall of the Ottoman Empire and the Creation of the Modern Middle East ISBN 0-8050-0857-8