Jump to content

I Юстиниан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
I Юстиниан

I Юстиниан (эрт.-грек. Ἰουστινιανός Α') буюу Агуу Юстиниан (эрт-грек. Μέγας Ἰουστινιανός; 482 / 483, Дээд Македонид төрсөн — 565 оны 11-р сарын 14-нд Константинополь хотод нас барсан) бүтэн нэр нь Флавиус Петрус Саббатиус Юстинианус (латин. Flavius Petrus Sabbatius Iustinianus, эрт.-грек. Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ἰουστινιανός) — Византийн Эзэнт гүрний анхны Эзэн хаан, 527 оны 8-р сарын 1-нээс 565 онд нас барах хүртлээ хаан ширээнд суух үед Византийн Эзэнт улс хөгжил цэцэглэтээр дээд цэгтээ хүрсэн гэж үздэг. Түүний эрх мэдлийн үед хуучин Баруун Ромын Эзэнт улсын ихэнх нутгийг өөртөө нэгтгэсэн байна.

I Юстиниан бол Дундад зууны эхэн үеийн хамгийн алдартай хаадын нэг бөгөөд гарамгай цэргийн жанжин, төрийн шинэчлэгч байсан. Түүний хаанчлал нь Ромын уламжлалаас Византийн төрийн засаглалын хэв маяг руу шилжих эцсийн үе шат байжээ. Өөр нэг түүний хийсэн чухал үйл явдал бол Ромын хуулийг шинэчлэн- "Юстинианы хуулийн товхимол" (лат. Corpus iuris civilis) бий болгосон явдал юм.

Кесари нутгийн Прокопиус (латин. Procopius Caesarensis, грек. Προκόπιος ὁ Καισαρεύς; 507 — 565 орчим) — Цэргийн жанжин Велизарийн туслах байсан бөгөөд византийн түүхч юм. Түүний үлдээсэн бичвэрүүд өнөө үед I Юстиниан хааны тухай эх сурвалж болдог байна.