Jump to content

Island6

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
island6 The Main Gallery

island6 Урлагийн Галерей (Англи: Island6 Arts Center)-г 2006 онд Хятадын Шанхай хотод Францын уран бүтээлч Томас Шарвериа үүсгэн байгуулсан ба өдгөө тус галерей нь Шанхай хотод гурван салбар, Хонконгод нэг салбар, Тайландад мөн нэг салбартай.

Island6 галерей нь хятад, европын зураачдын бүтээлийг дэмжих зорилготой байгууллага юм.[1]

2006 оноос хойш Island6 Урлагийн төв галерей нь Шанхайн урлаг соёлын дүүргийн Моганшан Лү хэсэгт байрлаж байна. 2015 оны 7 сарын байдлаар нийт 500 орчим уран бүтээлчийн76 үзэсгэлэн гаргасан ба 21 өөр улс хотын 139 гаруй уран бүтээлчийг дэмжиж, 2000 гаруй уран бүтээлийг бий болоход тусламж үзүүлсэн.

2007 онд Island6 Урлагийн галерей нь Лю Дао байгууллагатай хамтарч, дуу хөгжим, электроник инженерийн чиглэлийн олон талын бүтээл хийж эхэлсэн.

Лю Дао (六岛) Урлагийн Цуглуулга

[засварлах | кодоор засварлах]

Урлагийн Цуглуулга гэх Лю Дао нь Island6 Галерей дахь уран бүтээлүүдийн ихэнх хувийг эзлэх өвөрмөц хэсэг юм. Хүний энгийн үйлдэл хөдөлгөөнийг видео бичлэгийн тусламжтайгаар хөдөлгөөнтэй цэглэвэр зураг болгон уран зургийг амь оруулдаг.

Үүний үр дүнд хөдөлдөг, ирмэдэг LED гэрлээр бүтсэн, өөрсдийн бодит байдалдаа амьдрах, ханан дээрх зургууд бий болдог. Лю Даогийн бүтээлүүд уламжлалт түүх соёлыг одоо үетэй зэрэгцүүлж, мөн хятадын соёлыг илэрхийлдгээрээ онцлог.[2]


Хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

2010 онд Island6 Галерей Луи Виттон брэндтэй хамтран, Макаод нээгдсэн "Мэзон Галерей"-н нээлтийн бэлтгэлд ажилд хамтарч ажилласан.[3]

Загварын ертөнц ба урлаг

[засварлах | кодоор засварлах]

2006 онд Island6 загвар болон урлагийг хослуулсан анхны үзэсгэлэнгээ нээсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн нь хоёр уран бүтээлчийн нийтлэг хамаарлыг илэрхийлсэн байдаг. Тайванийн загвар зохион бүтээгч Хуан Жин Сон,[4] Бельгийн зурагчин Кристоф Демэтр 2006 онд “Загвар, урлагийн огтлолцол” нэртэй үзэсгэлэнгээ гаргасан.

2012 оны хавар галерейн хамт олон, загвар зохион бүтээгч, Жемелли Турцитай нэгдэж, Лю Дао урлагийн бүтээлийг анхны удаа Испанийн Мальоркад “Баян ба буян” нэрийн доор дэлгэсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн нь 20-р зууны хүмүүсийн материаллаг үнэт зүйлсэд хандах хандлагыг шүүмжилсэн сэдэвтэй байжээ. [5]

island6 & Red Gate Галерей

[засварлах | кодоор засварлах]

2010 оны 5 сард, Рэд Гэйт Галерейн Бээжин дэх үзэсгэлэн Лю Дао бүтээлийг Хонконгийн урлагийн үзэсгэлэнд танилцуулахаар урьжээ. Үүний дараа Island6 2010 онд дахин Сиднейд болсон Сидней 2010 Урлагийн үзэсгэлэнд оролцсон бөгөөд тэдний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэн явсаар байна.

Тэднээс дурьдвал: “Garden of Autumn Vapours”, “Everyday Frenzies

Studio Rouge бол Австрали, Европын үүсгэн байгуулсан Хятадын өсөж буй уран бүтээлчид болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчдийн индэр буюу тавцан юм. 2006 оны 9 сард галерей хоёр дахь салбараа Моганшан үзэсгэлэнгийн дүүрэгт нээсэн. 2009 оноос хойш studio rouge болон island6 галерей хамтран ажиллаж байгаа бөгөөд 2011 онд Жорж Мишелл “Nordic Vibe” үзэсгэлэндээ island6 галерейн бүтээлүүдийг толилуулсан байдаг.

Түүний үзэсгэлэн олон улсын уран бүтээлчдийн цаас, шил, LED гэрэл уран зургийн бүтээлүүдээс бүрдсэн байдаг.

Tally Beck болон island6

[засварлах | кодоор засварлах]

island6 болон Нью-Йорк хотын Толли Бэк галерей хамтран ажиллаж эхэлсэн нь тэдний Тайланд дахь үзэсгэлэнгийн эхлэлийг тавьжээ[6]. Тэд Тайланд улсад анх удаагаа “Цахилгаан ба Шанхай” гэх үзэсгэлэнгээ гаргасан[7] ба 2011 оны 1 сард Island6 “Plugged In”[8] ганцаарчилсан үзэсгэлэнгээ Толли Бэк галерейд танилцуулжээ.

Энэхүү үзэсгэлэн 2011 онд Нью-Йорк хотноо дахин дэлгэгдсэнSCOPE New York Art fair бөгөөд Швед улсад мөн нээлтээ хийжээ. 2012 оны 1 сард "Sin City" "[1]" үзэсгэлэн Толли Бэк галерейд нээгдэж, island6 галерейн "God Damned Shanghai"[9] үзэсгэлэнгийн бүтээлүүд мөн олон нийтэд тавигджээ.

Этгээд богино үзэгдлээр island6 Шанхайн бодит болон хийсвэр хоёр ертөнцийг илэрхийлдэг. LED гэрэл нь орчин үеийн Шанхайн тэнгэрийн хаяаг дүрсэлж, уран дүрслэл нь өнгөрсөн түүхийг илэрхийлдэг нь Дорнын Парис гэгдэх Шанхайн дурсамжийг сануулж буй мэт”Толли Бэк, Tally Beck Contemporary[10]

2011 оны 9 сард island6 болон Etemad Gallery хамтран гэрээ хийж Лю Дао уран бүтээлийг "Middle East Middle Kingdom" үзэсгэлэнд нээхээр ажиллажээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Дубайн хүмүүст хятад соёл, өнгөрсөн түүхийн талаар сануулах болон хятадын эдийн засгийн нөлөө хэрхэн Хятадын нийгэмд нөлөөлснийг харуулах зорилготой байв. [11] Nakkash Art Gallery[12]

2012 онд island6 дахин нэг салбараа Хонконгод нээсэн ба Хонконгийн “No. 1 New Street, an intersection off Queens road West” хаягт байрладаг.

Хонконг island6 нь Шанхай дахь салбартай адил шинэ урлагийн бүтээлийг гарган ирж дэмжихээр ажилладаг[13]

Шанхай, island6 The Bund салбар

[засварлах | кодоор засварлах]

2013 оны 10 сард island6 шинэ галерейгаа Шанхайн The Bund-д нээсэн. Тухайн хэсэгт Studio Rouge байрладаг байсан ба Фүжоү болон Жоншан гудамжны уулзвар дээр оршдог. Энэхүү байрлалаас Пүдон дүүргийг харах боломжтой. Сайн дурын ажилчид болон уран бүтээлчдээс бүрддэг энэхүү салбар нь Лю Дао цуглуулга бүтээлүүдийг дэмжих зорилготой байдаг.

  1. Compton, Nick (January 2007). "The Secret Elite". Wallpaper* (95): 90. ISSN 1364-4475.
  2. Ardia, Xuan Mai (June 27, 2014). "What is…digital art?". Art Radar. Эх хувилбараас архивласан: Долдугаар сар 14, 2015. Татаж авсан: Есдүгээр сар 13, 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. https://books.google.com/books?id=0dXcC9PgiiIC&pg=PA105&lpg=PA105&dq=Raining+stars+exhibition+macau&source=bl&ots=QdxB7EGtvd&sig=2fym9oO_4U4hbJGj6wL3nhsigJY&hl=en&sa=X&ei=Qo9pVd-8H4HJtQXusoG4DQ&ved=0CEQQ6AEwBg#v=onepage&q=Raining%20stars%20exhibition%20macau&f=false
  4. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2015-07-14. Татаж авсан: 2015-09-13.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2015-04-14. Татаж авсан: 2015-09-13.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. Tally Beck Contemporary Art gallery
  7. "Electric Shanghai". Эх хувилбараас архивласан: 2015-05-22. Татаж авсан: 2015-09-13.
  8. "Plugged In". Эх хувилбараас архивласан: 2015-05-21. Татаж авсан: 2015-09-13.
  9. "God Damned Shanghai". Эх хувилбараас архивласан: 2013-12-10. Татаж авсан: 2015-09-13.
  10. Beck, Tally. "Plugged In". Plugged In. island6.org. Эх хувилбараас архивласан: 23 Нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 18 February 2013.
  11. http://www.galleryetemad.com/uploads/pdf/18032012/Time_Out_Dubai_September.pdf
  12. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2016-03-05. Татаж авсан: 2015-09-13.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  13. "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2014-01-15. Татаж авсан: 2015-09-13.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  • Andrea Neidhoefer (July 2007). "Eurasia One". Visual Production. Visual Production Co. & Timezone8 Publications. 3: 154–9. ISBN 978-988-99609-5-7.
  • Cook, Richard (2006). Shanghai. New York: Phaidon Press Limited. p. 42. ISBN 0-7148-4696-1.