Jump to content

Kamikaze

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Kamikaze
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 2018 оны 08 дугаар сарын 31
Бичлэг 2018 оны 01 дүгээр сар - 08 дугаар сар
Бичлэгийн студи Shady, Aftermath, Interscope
Жанр Хип Хоп
Үргэлжлэх хугацаа 45:49
Үйлдвэрлэгч Эминэм (Гүйцэтгэх продюсер), Свиш Оллнет, Фред Болл, Бои-1да, Илла да Продюсер, Жереми Миллер, Тэй Кэйт, ЛонеСтаррМюзик, Майк Вилл Мэйд Ит, Люс Ресто, Ронни Ж, S1, Тим Саби, Яахаан Свит
Студи Effigy (Детройт), Heaven (Детройт), Record One (Лос Анжелес)
Дан дууны цомог
2018 оны 09 дүгээр сарын 05 Fall
2018 оны 09 дүгээр сарын 13 Lucky You
2018 оны 10 дугаар сарын 06 Venom
2018 оны 12 дугаар сарын 08 Good Guy

Kamikaze нь Shady Records, Aftermath Entertainment, Interscope Records-оос дамжуулан 2018 оны 08 дугаар сарын 31-нд гаргасан Америкийн реппер Эминэм-ийн арав дахь студийн цомог билээ. Түүний энэ цомог ямар ч урьдчилсан мэдэгдэлгүйгээр гарсан юм. Цомогт зочин уран бүтээлчдээр Жоинер Лукас, Ройс да 5'9", Жесси Рейез нар оролцсон байна. Гүйцэтгэх продюсероор урьд урьдны цомгууд дээр ажиллаж байсан Доктор Дре энэ удаа өнжиж, тус цомогт гүйцэтгэх продюсероор Эминэм өөрөө ажиллаж, Бои-1да, Тэй Кэйт, Ронни Ж, Майк Вилл Мэйд Ит, мөн байнгын хамтран ажилладаг Люс Ресто зэрэг олон продюсеруудтай хамтран бүтээжээ.

Түүний өмнөх Revival (2017) цомог дээр олон нийтийн туйлширсан хүлээн авалттай байсан тул хөгжмийн сэтгүүлчид Эминэмийн реп хийх чадвар буурч байгаа эсэх талаар маргаж эхэлж байжээ. Гэвч үүний хариуд Эминэм 2018 оны 01 дүгээр сард 2 Чейнз, Прешер нартай Chloraseptic дууны ремиксийг гаргасан байна. Kamikaze цомог нь шүүмжлэгчид болон бусад репперүүдийн түүнд ирсэн янз бүрийн шүүмж, доромжлолын хариуг барьсан агуулгатай цомог болсон юм. Тэрээр мөн энэхүү цомгоороо дамжуулан Бисти Бойс хамтлагийн Licensed to Ill (1986) цомогт хүндэтгэл үзүүлсэн байна.

Тус цомгоос Fall, Lucky You, Venom, Good Guy гэсэн дөрвөн синглүүдийг гаргажээ. Арилжааны хувьд энэ цомог дэлхийн 18 оронд нэгдүгээрт бичигдэж, түүний АНУ-д ес дэх дараалсан номер нэг цомог болж, 2018 оны хамгийн их борлуулалттай хип хоп цомог болсон байна. Дараагаар нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос platinum гэрчилгээг авчээ.

Дууны жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "The Ringer"   5:37
2. "Greatest"   3:46
3. "Lucky You (featuring Joyner Lucas)"   4:04
4. "Paul (Skit)"   0:35
5. "Normal"   3:42
6. "Em Calls Paul (Skit)"   0:49
7. "Stepping Stone"   5:09
8. "Not Alike (featuring Royce da 5'9")"   4:48
9. "Kamikaze"   3:36
10. "Fall"   4:22
11. "Nice Guy (featuring Jessie Reyez)"   2:30
12. "Good Guy (featuring Jessie Reyez)"   2:22
13. "Venom (Music from the Motion Picture)"   4:29
Нийт үргэлжлэх хугацаа:
45:49
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Kamikaze
  • Огноо: 2018 оны 08 дугаар сарын 31
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope
  • Формат: Диск, LP, кассет, онлайнаар татаж авах, сонсох
1
1
1
1
1
3
2
1
1
1
  • АНУ: 493,000
  • Их Британи: 319,730
  • Канад: 152,000
  • RIAA: Platinum
  • ARIA: Platinum
  • BPI: Platinum
  • BVMI: Gold
  • IFPI DEN: Platinum
  • RMNZ: Platinum
  • SNEP: Gold