Jump to content

Revival

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

Revival бол Америкийн реппер Эминэм-ийн ес дэх студийн цомог юм. Цомгийг 2017 оны 12 дугаар сарын 15-нд Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records-оос дамжуулан гаргажээ. Цомгийн бичлэг 2016-2017 онд хэд хэдэн дуу бичлэгийн студид хийгдсэн байна. Үүнд Эминэмээс гадна хөгжмийн продюсероор Рик Рубин, Фредврек, Скайлер Грей, Алекс да Кид, гүйцэтгэх продюсероор Доктор Дре нар ажиллацгаасан байна. Revival цомогт зочин уран бүтээлчдээр Биёонсэ, Прешер, Эд Ширан, Алиша Кийз, Экс Амбассадорс, Скайлер Грей, Кехлани, Пинк нар оролцжээ.

Эминэм анх 2016 оны 10 дугаар сард Campaign Speech хэмээх чөлөөт стилийн реп дуугаа цацсаны дараагаар энэхүү цомог дээрээ ажиллаж байгаагаа мэдэгджээ. Жилийн дараагаар тэрээр 2017 оны BET Хип хоп шагнал гардуулах ёслол-ын үеэр тухайн үеийн ерөнхийлөгч Доналд Трамп-ыг шүүмжилсэн чөлөөт үзүүлбэрийг үзүүлсэн байна. Энэ цомогт Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил, сонгуулийн үйл явцыг шүүмжилсэн олон ишлэлүүд бий.

  • Цомгийн эхний сингл Биёонсэтэй хамтарсан Walk on Water нь 2017 оны 11 дүгээр сарын 10-нд гарсан.
  • Untouchable дууг цомог гарахаас долоо хоногийн өмнө сурталчилгааны сингл хэлбэрээр гаргасан.
  • Хоёр дахь синглээр Эд Ширантай хамтарсан River дуу гарсан бол, дараагаар нь Кехланитай хамтарсан Nowhere Fast, "Remind Me" зэрэг хэд хэдэн синглүүдийг гаргасан.
  • Австрали, Канад, Финланд, Их Британи, АНУ-д нэгдүгээрт бичигдсэн.
  • 2017 оны Их Британийн зул сарын баяр-ын номер нэг цомгоор тодорсон бөгөөд Их Британид platinum-аар баталгаажуулсан.
  • Гурав дахь албан ёсны синглээр Framed сонгогдож клипийг 2018 оны 04 дүгээр сарын 03-нд цацсан.

Revival-ийг шүүмжлэгчид ерөнхийдөө сөргөөр хүлээн авсан бөгөөд түүний уялдаа холбоогүй байдал, рок-ийн нөлөөнд автсан, продакшны хэт их хэрэглээ, цомогт поп уран бүтээлчид илүү зонхилсон, холилдох чадвар муу байгааг шүүмжилсэн байна. Үүний араас арав дахь студийн цомог Kamikaze (2018)-г гаргаж, үүнийг Revival-ийн шүүмжлэлийн хариу болгон гаргажээ.

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Walk on Water (featuring Beyoncé)"   5:04
2. "Believe"   5:15
3. "Chloraseptic (featuring Phresher)"   5:01
4. "Untouchable"   6:10
5. "River (featuring Ed Sheeran)"   3:41
6. "Remind Me (Intro)"   0:26
7. "Remind Me"   3:45
8. "Revival (Interlude)"   0:51
9. "Like Home (featuring Alicia Keys)"   4:05
10. "Bad Husband (featuring X Ambassadors)"   4:47
11. "Tragic Endings (featuring Skylar Grey)"   4:12
12. "Framed"   4:13
13. "Nowhere Fast (featuring Kehlani)"   4:24
14. "Heat"   4:10
15. "Offended"   5:20
16. "Need Me (featuring Pink)"   4:25
17. "In Your Head"   3:02
18. "Castle"   4:14
19. "Arose"   4:34
Нийт үргэлжлэх хугацаа:
77:39

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Revival
  • Огноо: 2017 оны 12 дугаар сарын 15
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах, сонсох
1
1
6
1
1
7
2
3
1
1
  • АНУ: 1,500,000
  • Их Британи: 321,000
  • RIAA: Цагаан алт
  • ARIA: Цагаан алт
  • BPI: Цагаан алт
  • BVMI: Алт
  • IFPI DEN: Цагаан алт
  • MC: Цагаан алт
  • RMNZ: Алт
  • SNEP: Цагаан алт