Jump to content

И Сү-мань

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Lee Sooman-с чиглүүлэгдэв)
И Сү-мань
Бүтэн нэрсол. 이수만, И Сү-мань
Lee Soo-man, I Su-man
Төрсөн өдөр1952 оны 6 сарын 18 (1952-06-18)
(одоо
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгосын Сөүл
Яс үндэссолонгос үндэстэн
Улс оронӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Сурсан ньКалифорнийн их сургууль,
Сөүлийн их сургууль
Ажил үйлдуучин, бизнесмен

И Сү-мань (сол. 이수만, Lee Soo-man; 1952 онд төрсөн) — Өмнөд Солонгосын урлагийн компанийн эзэн бизнесмен.

И Сү-маний байгуулсан «S.M. Entertainment» компани олон хамтлаг, дуучин, жүжигчнийг урлагт хөл тавиулсан. Түүний байгуулсан компани улсынхаа энэ салбарт тэргүүлдэг бөгөөд 200.1 тэрбум вониор үнэлэгджээ.

1972–1980 он: Дуучин

[засварлах | кодоор засварлах]

И овогт 1972-1980 онд дуучин байсан. "Happiness", "One piece of Dream" зэрэг сайн дуу гаргасан ба дуулахын хажуугаар телевизийн нэвтрүүлэг хөтлөх болжээ.

1980–1985 он: Америкт

[засварлах | кодоор засварлах]

1980 онд И Сүмань «이수만과 365일» (И Сү-мань ба 365 өдөр) гэсэн нэртэй хүнд метал хамтлагийг Өмнө Солонгост анх удаа байгуулсан ч шинэ ерөнхийлөгч Чүнь Ду-хуаний бодлогоор энэ төрлийн дуу хөгжим хоригдсон. Үүнээс И өөрийн инженер мэргэжлээрээ Америкт очиж Калифорнийн их сургуульд магистр зэрэг олохоор суралцсан. Роботын салбарт суралцахын хажуугаар Америкийн дуу хөгжмийн зах зээлийг ажиглаж авсан гэдэг.

1985 оноос хойш: Продюсер

[засварлах | кодоор засварлах]

1985 онд эх орондоо, дуу хөгжмийн салбартаа эргэн ирж дуулах, телеизээр хөтлөх, радио хөтлөх, ди-жей хийх, ресторан ажиллуулж явсаар 1989 онд 200 сая вонийн хөрөнгөөр «S.M. Entertainment» компаний үүсгэн байгуулж 1995 онд хувьцаат компани болгожээ. 1996 оны «H.O.T.» хөвүүдийн хамтлагийг продюсэлснээс эхлээд их амжилтанд хүрч салбартаа тэргүүлэх компани болсон.

И Сү-маний эхнэр Ким Ынь-жинь 2014 онд хорт хавдар тусаж нас барсан. Хоёр хүү нь Америкт суралцаж байгаа.