Liu Dao
Liu Dao (六岛) нь Шанхайн Моганшан M50 Урлагийн Гудамжинд байрлах island6 урлагийн галерейд суурилсан олон улсын уран бүтээлчдийн хамтарсан нэгдэл юм.[1]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Liu Dao 2006 онд Франц куратор Thomas Charvériat -ийн удирдлаган доор Island6 урлагийн галерейд суурилан байгуулагдсан. Liu Dao бол инженер, зураачид, зохиолчид, зурагчид, уран бүтээлчдээс бүрдсэн электроник урлаг чиглээр ажилдаг уран бүтээлчдийн нэгдэл юм.
Тэдний уран бүтээл урлагийн олон тал, өнцөг дээр анхаарч, технологи бидний амьдрал, оюун ухаан, харилцаа холбоод хэрхэн нөлөөлдөг тухай [2] гэрэл, гэрэл зураг, орчин үеийн уран баримал, уран зургаар илэрхийлэх тал дээр анхаарлаа хандуулж ажилладаг. [3]
Liu Dao Хонгконгд, Сингапурын Опера Галерей Opera Gallery "Технологи Урлагийн солбилцол" сэдвээр үзэсгэлэнгээ гаргасан[4] Мөн Парисын Grand Palais галерейд үзэсгэлэнгээ гаргаж байсан.
2015 оны 8 сард Liu Dao шинжлэх ухаан, технологи болон урлагийн хоорондийн холбоог харуулсан үзэсгэлэнгээ Хятадын Урлагийн Музейд гаргасан.[5]
Liu Dao -н уран бүтээл Сиднейн White Rabbit Gallery дахь Хятадын соёл урлагийн цуглуулгад тавигдаж "үг бус сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл давамгайлсан " хэмээн нэрлэгдэж байсан ба 2010 онд Макао-н Louis Vuitton урлагийн галерейд хүргэгдэн ирсэн. [6]
Уран бүтээл бүтэх нь
[засварлах | кодоор засварлах]Liu Dao дижитал технологийг ашиглаж 21-р зууны Шанхайн нийгмийн дунд ил гарах тод сэтгэл хөдлөл, тэдний оюун бодлыг уран бүтээлээрээ илэрхийлдэг. Liu Dao бүтээл өөр өөр олон уран бүтээлчдийн дундаас бий болдог учир тэдний хамтын хийсэн бүтээлд олон талын өнцөг багтсан [7] Уран бүтээл бий болоход хамгийн түрүүнд куратор санаа буюу сэдвийн дагуу загвар гаргаж ямар ямар уран бүтээлүүд хийгдэх тал дээр богино хэмжээний тойм товч дүгнэлт гаргадаг.
Тэдгээр уран бүтээлүүдийн санаа уран бүтээлчид болон ахлах шатны эрхлэгч нарийн дунд сайтар яригдаж шийдэгдсэний дүнд хийгдэж эхэлдэг. [8]
Liu Dao ихэнх уран бүтээл LED оролцсон байдаг. Энгийн хөдөлгөөнүүд видеонд бичигдэж LED гэрлээр илэрхийлэгддэг. Гараар хийгдсэн технологи буюу програм өнгөтэй хосолж, хөдөлгөөнтэй дараалсан цэглэвэр зургийг бий болгодог.
Хятадын хамгийн эртний хувийн, уран зургийн галерей болох Red Gate Gallery,[9] Liu Dao уран бүтээлийг амьд технологи хэмээн " Дижитал ертөнц амьд болж, тэд ярьж, мөрөөдөж, өөрсдийн ертөнцдөө биднийг уруу татаж эхэлдэг харин тэднийг бидэнтэй холбодог нь Liu Dao урлаг юм " хэмээн хэлсэн байдаг.
Тэдний уран бүтээл бидний нууц хүсэл, уран сэтгэмжийг бидний өмнө дэлгэдэг.[10]
Хамтын Ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]The China Post, дурдахдаа Liu Dao уран бүтээлийг олон тооны уран бүтээлчүүд нэгдэж, хамтарч бүтээдэг нь бүтээлийг илүү баялаг, санаа нь өвөрмөц, урлагт шинэ давалгааг гаргаж өгсөн хэмээн тэмдэглэжээ.[11]
Бүтээлүүд урлагийн галерейн эрхлэгч болон кураторын хооронд сайтар хэлэлцэгдэж, зургийн сэдэв ил тод болсний дараа нийт уран бүтээлчдэд нээлттэй болж тэдний санаа бодлыг мөн сонсож, илүү сайжруулсны дараа зурагчид технологичидтой хамтарч ажиллаж эхэлдэг.
Тэд төлөвлөгөө бий болгож бүтээлээ хийж эхэлдэг.[12]
Бий болсон уран бүтээл кино хэрхэн бүтдэг шиг зохиогч, найруулагч, модел жүжигчин, техникч, зураач, прогграммист зэрэг хүмүүсээс бүрддэг. Энэ үйл ажиллагаа дараалал нь уран бүтээлчидэд олон төрлийн ажилчид ажиллаж байгаатай адилхан байдаг
Түүх болон Уламжлал
[засварлах | кодоор засварлах]Liu Dao маш олон бүтээлүүдүүдэд Хятадын Урлаг болон тэдний уламжлал, соёл тусгагдсан байдаг,[13]
Бүтээлүүдийн үндсэн санаа нь Шанхай нь хотжилт, технологи, хотын одоогийн төрх байдлыг онцлог болгон илэрхийлэх ба түүнтэй зэрэгцээд Хятадын эртний амьдрал түүхийг "электрон” хэлбэрт оруулах юм. [14]
Дүрс бичлэг болон LED хөдөлгөөнт дүрсийг Хятадын цаасан хайчилбартай хавсаргаж уламжлалт зураг гаргаж ирэн түүнийгээ 21-р зууний технологитой нийлүүлдэг. [15]
Сэтгүүлч Jasmina Najjar дурдахдаа Liu Dao хамтарсан бүтээл “урлаг гэдэг ямарч улсын хилээр нэвтэрч, ямарч улсын хэлийг нээж өөр өөр заншилтай авьяас чадвартай хүмүүсийг нэгтгэж чадах чадалтай гэдгийг ойлгуулдаг " хэмээн хэлсэн байдаг.[16]
Liu Dao уран бүтээл хэвшсэн уламжлалт урлагийн шинэ өвөрмөц талыг бидний өмнө орчин үеийн технологи, видеотой холбож уран бүтээлч технологич инженерчдийг уламжлалт соёл, түүхтэй холбогдох боломжийг нээж өгдөг. [17]
Амжилт болон Шагнал
[засварлах | кодоор засварлах]2010 оны 4 сард Jonathan Thomson-ний удирдлаган доор Louis Vuitton-ний Тайваньд болсон үзэсгэлэнд оролцохоор сонгогдож байсан. [18]
2010 оны 9 сард Liu Dao дахин Louis Vuitton-ний Макаод болсон үзэсгэлэнд оролцохоор сонгогдож олон улсын галын наадам сэдэв доор бүтээлээ олон нийтэд танилцуулсан.Raining Stars[permanent dead link]
Liu Dao 2010 онд Sovereign Art Foundation (Бие даасан урлагийн байгууллага)-аас нэр дэвшиж шагнагдсан ба Liu Dao-н гишүүн Rose Tang анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан."Roseless".[19]
Нийтлэл
[засварлах | кодоор засварлах]- 2011 "island6 Art Collective" by Thomas Charvériat and Peter Bradt; FoldPress Publications – ISBN 978-0-9549960-3-1. 2010
- 2010 "Liu Dao" by Thomas Charvériat and Peter Bradt; FoldPress Publications
Лавлах Холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-05-13. Татаж авсан: 2015-09-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Eurasia One Rolf A. Kluenter, Dr. Christoph Schreier and Andrea Neidhoefer 2007 published by FoldPress & Timezone8 Publications (pages 20–21) ISBN 0-9549960-1-1
- ↑ http://artpulsemagazine.com/diversity-and-collaboration-an-interview-with-the-island6-art-collective-of-shanghai
- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 2015-09-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://huadong.artron.net/20150812/n769213.html
- ↑ Muddie, Ella (September 2010). "Sino-Supernova". RealTime Arts. Татаж авсан: December 1, 2010.
- ↑ Campion, Sebastian (February 15, 2005). "What you buy is almost what you get". Archived from the original on Тавдугаар сар 13, 2019. Татаж авсан: May 5, 2009.
- ↑ http://www.scmp.com/lifestyle/arts-culture/article/1336604/shanghai-based-island6-gallery-gaining-renown-arts-collective
- ↑ "Art Dealers & Art Galleries Around the World". Archived from the original on 2010-03-04. Татаж авсан: 2015-09-29.
- ↑ "Red Gate Gallery profile on island6 and Liu Dao". Shanghai: Red Gate Gallery.
- ↑ "The fantastic light at Louis Vuitton". The China Post. Taipei. April 7, 2010. Archived from the original on Зургадугаар сар 29, 2017. Татаж авсан: May 17, 2010.
{{cite journal}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ Muzyczka, Nick (October 20, 2010). "The future was in their hands". The Global Times, Culture Section. p. 6.
- ↑ The Gallery of China. "Chinese Paintings Crane Meanings". Archived from the original on Нэгдүгээр сар 18, 2010. Татаж авсан: May 5, 2010.
- ↑ Muzyczka, Nick (May 14, 2010). "Collectively Gazing into the Abyss". The Global Times, Culture Section. p. 6.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 2015-09-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://stepfeed.com/more-categories/design/shanghai-based-art-collective-liu-dao-hit-beirut/#.VX_ZqLOUfNA
- ↑ Michelle Ong. "Absolute 0:00 at island6 Arts Center". Archived from the original on Наймдугаар сар 4, 2010. Татаж авсан: October 25, 2010.
- ↑ "Louis Vuitton's Taiwan Artspace: One of Three Taiwan" (Chinese хэлээр). Taipei.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "A visit to a Gallery Established by Latvian Art Curator". Archived from the original on 2010-09-18. Татаж авсан: 2015-09-29.
Номын Жагсаалт
[засварлах | кодоор засварлах]- Ching Ling Loo, "A Quick, Irreverent Note on Art Prices" KIOSK, May 2012
- Ching Ling Loo, "New Frontiers. New Media Art" KIOSK, March 2012
- Eva Martin, "Interview with island6" SHANGHAI 24/7, January 2012
- "HK Artfair 2011", HARPER'S BAZAAR, July 2011, July 2011, ISSN 1673-0828
- interview by G. A. Rhodes, ELLE MAN MAGAZINE, September 2011, 这个世界不需要又一个伍迪.艾伦 (p. 325)
- P. Bollmann (Ed.), Kerber, FOCUS ASIA: INSIGHTS INTO THE WEMHÖNER COLLECTION, 2011 (p. 150–153)
- J. INGLEDEW, Laurence King, THE A-Z OF VISUAL IDEAS, 2011 (pp. 49, 113, 118–119, 162–163)
- Jo Baker, "Comfort Zones", SILKROAD INFLIGHT MAGAZINE, November 2011, (p. 64)
- Deepika Shetty, "Tang art goes pop", THE STRAITS TIMES, July 21, 2011 arts section (p. C2)
- Matthew Neckelmann, 'An island in the ‘hai', that's Shanghai, April 29, 2009 [1]