NCT (хамтлаг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
NCT / ЭнСиТи
Товч танилцуулга
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлСолонгос хэл, Хятад хэл, Англи хэл
УрсгалK-Pop, Hip hop
Танил үе2016 он - Одоо
ХөтөчӨмнөд Солонгос S.M. Entertainment
Гишүүн (18)* Тэил
  • Жонни
  • Тэюун
  • Юүта
  • Дуёон
  • Күн
  • Тэн
  • Жэхён
  • ВинВин
  • Жон Ү
  • Лукас
  • Марк
  • РэнЖүн
  • Жэну
  • Хэчан
  • Жэмин
  • Чэнлэ
  • Жисон
Цахим хаягnct.smtown.com

NCT ( сол.:엔시티) — Өмнөд Солонгосын S.M. Entertainment - н эрэгтэй хамтлаг юм. NCT нь одоогоор 21 гишүүнтэй ч цаашид олон бүлэг нэмэгдэн дэлхийн томоохон хотуудад дэбүт хийнэ гэж S.M. Entertainment-н үүсгэн байгуулагч И Сү Ман мэдэгдсэн юм. Одоогоор NCT U (Үндэс суурь) ,NCT 127 (Сөүл), NCT DREAM, NCT 2018 гэх бүлгүүд байгаа бөгөөд дараагаар нь Токио, Бээжин болон Шанхайд хийнэ гэж мэдэгдсэн.

Түүх[засварлах | edit source]

Дэбютээс өмнө[засварлах | edit source]

NCT хамтлаг нь S.M Rookies - р зарлагдан олонд танигдаж байсан.

2013 онд : Тэюун, Юүта, Тэн, Жэхён, Марк 2014 онд : Дунхёк буюу Хэчан 2015 онд : Тэил, Дуёон 2016 онд : ВинВин нар танигдаж байсан.

2016 он NCT U, NCT 127, NCT Dream-н дэбют[засварлах | edit source]

2016 оны 4 сарын 4нд S.M. Entertainment NCT-н анхны бүлэг NCT U - г эдгээр 6н гишүүдийг танилцуулсан: Тэил, Тэюун, Дуёон, Тэн, Жэхён, Марк. NCT U 4 сарын 9нд анхны сингль дуу болох "The 7th Sense" гаргасан ба дараагаар нь 4 сарын 10нд "Without You," гэх сингль дуугаа 2 хувилбартай гаргасан (Солонгос хувилбарыг Тэил, Дуёон, Жэхён нар дуулсан бол Хятад хувилбар дээр SM Rookies-н Күн хамтарсан юм.).

2016 оны 4 сарын 9нд NCT U анхныхааа тв программ болох NCT On Air-аа Naver V-app ашиглан Super Junior хамтлагийн Kim Heechul-н тусламжтайгаар гаргасан. Яг энэ өдрүүдэд тэд анхны шууд үзүүлбэрээ Хятадын 16 дугаар Фэн Юүн Бан хөгжмийн нэвтрүүлт үзүүлсэн ба өөр 2 Хятад гишүүн болох Күн, ВинВин нартай хамт оролцсон. Тэд Солонгостоо 4 сарын 15нд KBS-н хөгжмийн нэвтрүүлэгт дэбүтээ хийж NCT Амьдрал гэх нэвтрүүлэгээ 2 улиралаар цацсан үүнд бас SM Rookies байсан юм.

7 сарын 1нд S.M. Entertainment NCT-н дараагын бүлэг NCT 127-г танилцуулсан. NCT 127 нь Сөүлд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд 127 гэдэг нь тэдний Сөүл дэх уртраг координат гэсэн утгатай. Энэ бүлгийн 7 гишүүдийгТэил, Тэюун, Юта, Жэхён, ВинВин, Хэчан (өмнө нь Дунхёг гэдэг байсан) танилцуулсан. Тэд дэбютээ 2016 оны 7 сарын 7нд M!Countdown хөгжмийн нэвтрүүлэгт "Fire Truck" болон "Once Again" дуунуудаар дэбютээ хийсэн. Тэдний NCT #127 цомгийн дижитал нь 7 сарын 10нд , физикал нь 7 сарын 11нд худалдаанд гарсан. NCT Амьдрал-н 3 дахь улирал Пажү хотод хийгдсэн ба 2016 оны 7 сарын 16нд цацагдсан. 7 сарын 29нд Coca-Cola болон SM Station хамтран зохиогдсон сингль "Taste The Feeling" гаргасан.

8 сарын 18нд S.M. Entertainment NCT-н 3 дахь бүлэг NCT Dream-г гаргана хэмээн зарласан. Энэ бүлэг нь 7гишүүдтэй: Марк, Рэнжүн, Жэну, Хэчан, Жэмин, Чэн Ли, Жисун. Тэд 8 сарын 24 нд "Chewing Gum" цомгоо гарган 8 сарын 25нд "M!Countdown"-д дэбютээ хийсэн. 8 сарын 27нд цомгийн эх хувилбар цацагдсан.

12-р сарын 6нд NCT 127-н 5 гишүүн (Yuta, Taeyong, Jaehyun, Mark, Winwin) тусгай бүжгийн бичлэгийг цацсан. Энэ нь NCT 127-н 2 дахь mini цомог "Limitless" байсан юм. 12-р сарын 20нд "Switch"-г гаргасан. Энэ нь NCT 127-н өмнөх цомог NCT#127-н нэмэлт дуу байсан ба SR15B-тай хамтарсан байсан.

2017он 'NCT 127' болон 'NCT Dream' нарын эргэн ирэлтүүд[засварлах | edit source]

2016 оны 12-р сарын 27нд NCT 127-н бүрэлдэхүүн дээр 2 гишүүн болох Дуёон, Жонни нар нэмэгдэж эргэн ирэлт хийнэ хэмээн зарласан. 2017 оны 1-р сарын 5нд "Limitless" дууны клип цацагдаж тэд M!Countdown дээр эргэн ирэлтээ хийсэн. 1-р сарын 6нд цахимаар цомог зарагдаж эхлэсэн бол 1-р сарын 7нд биетээр гаргажээ.

2-р сарын 1нд NCT Dream анхны сингль цомгоо гаргана гэж зарласан ба "The First" цомгоо 2-р сарын 9нд гаргасан юм. Энэ үеээр хамтлагын Жэмин энэ эргэн ирэлтэнд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй хэмээн S.M. Энтэртайнмэнт зарласан. Тэдний эргэн ирэлтийн анхны тайз M!Countdown байсан ба тэд гол дуу болох "My First and Last" болон "Dunk Shot"-ынхоо үзүүлбэрийг үзүүлэн юм. 2-р сарын 14нд тэд анхны ялалтаа SBS MTV сувгийн The Show-н 100 дахь дугаараас авсан. Энэ нь NCT хамтлагын анхны ялалт байснаараа онцлог юм. NCT Dream 2017 FIFA U-20 World Cup Korea-н албан ёснй элч болсон бөгөөд "Trigger the Fever" албан ёсны дууг 3-р сарын 15нд цацсан.

3-р сарын 8нд NCT 127 гишүүд болох Жонни, Жэхён нар нь SBS Power FM-н шинэ программ NCT's Night радиогийн шинэ DJ болсон ба тэдний анхны нэвтрүүлэг 3-р сарын 20нд болсон.

6-р сарын 14нд NCT 127 3 дахь мини цомог Cherry Bomb-г гаргасан. "Cherry Bomb" нь Billboard болон Idolator-н хамгийн сайн солонгос дуунуудын нэг болж чадсан.

8-р сарын 17нд NCT Dream дахин эргэн ирэлт хийж анхны мини цомог We Young-г гаргасан. 12-р сарны 17нд тэд анхны зул сарын дуу болох "Joy"-г гаргасан.

2018он Шинэ гишүүд, өргөн хүрээг хамарсан цомог NCT 2018 Empathy[засварлах | edit source]

1-р сард NCT U (Тэил, Дуёон, Жэхён) нар "Timeless" дууг SM Station-н хүрээнд гаргасан.

1-р сарын дундуур NCT хамтлаг нь NCT 2018 гэх нэртэйгээр 18 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна хэмээн мэдэгдсэн. 1-р сарын 30нд SM энтэртэйнмэнт "NCT 2018 Yearbook #1," гэх нэртэй бичлэгийг цацасан ба үүн дээр шинэ гишүүд болох Күн, Лукас, Жонү нарыг харуулсан. 2-р сард NCT NCTmentary гэх бичлэгүүдийг цацсаар байсан ба NCT U нь Тэюун, Дуёон, Жэхён, Винвин, Марк болон үүн дээр нэмэгдээд шинэ гишүүд болох Лукас, Жонү нарын хамт эргэн ирэлт хийсэн юм.

3-р сарын 14нд NCT 2018 Empathy гэх бүрэн хэмжээний цомгоо гаргасан. Энэ цомог нь 5 дуу бичлэгтэй байсан ба тэдгээр нь: "Boss" (NCT U), "Baby Don't Stop" (NCT U), "Go" (NCT Dream), "Touch" ( NCT 127) болон "Yestoday" (NCT U) дуунуудаас бүрдсэн байсан юм. Сүүлд тэдний 18-уулаа гаргасан дуу "Black on Black" олонд хүрсэн.

Гишүүд[засварлах | edit source]

Тайзны нэр Жинхэнэ нэр Төрсөн он, сар, өдөр (нас) Төрсөн газар Дэбүт хийсэн огноо Бүлгүүд
NCT U NCT 127 NCT Dream NCT 2018
Тэил (태일) Мүн Тэ Ил (문태일) 1994 оны 6 сарын 14 (1994-06-14) (25 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 4-р сарын 15 Тийм Үгүй Тийм Тийм
Жони

(쟈니)

Жон Со (존 서), Со Ёну (서영호) 1995 оны 2 сарын 9 (1995-02-09) (24 настай) Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк 2017 оны 1-р сарын 5 Үгүй Тийм Үгүй Тийм
Тэюун

(태용)[1]

И Тэюун (이태용) 1995 оны 7 сарын 1 (1995-07-01) (24 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 4-р сарын 15 Тийм Тийм Үгүй Тийм
Юүта

(유타)

Накамото Юүта (中本悠太) 1995 оны 10 сарын 26 (1995-10-26) (23 настай) ЯпонЯпон Япон 2016 оны 7-р сарын 7 Үгүй Тийм Үгүй Тийм
Күн (쿤) Чэн Күн (钱锟) 1996 оны 1 сарын 1 (1996-01-01) (23 настай) Хятад улсХятад улс Хятад 2018 оны 4-р сарын 20 Тийм Үгүй Үгүй Тийм
Дуёон

(도영)

Ким Дун Ёон (김동영) 1996 оны 2 сарын 1 (1996-02-01) (23 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 4-р сарын 15 Тийм Тийм Үгүй Тийм
Тэн (텐) Читтапон Ичайяапорнкүл (ชิตพล ลี้ชัยพรกุล) 1996 оны 2 сарын 27 (1996-02-27) (23 настай) ТайландТайланд Тайланд 2016 оны 4-р сарын 15 Тийм Үгүй Үгүй Тийм
Жэхён

(재현)[2]

Жон Юүн У (정윤오) 1997 оны 2 сарын 14 (1997-02-14) (22 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 4-р сарын 15 Тийм Тийм Үгүй Тийм
ВинВин (윈윈) Дон Ши Чэн

(董思成)

1997 оны 10 сарын 28 (1997-10-28) (21 настай) Хятад улсХятад улс Хятад 2016 оны 7-р сарын 7 Үгүй Тийм Үгүй Тийм
Жонү (정우) Ким Жон Ү (김정우) 1998 оны 2 сарын 19 (1998-02-19) (21 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2018 оны 2-р сарын 19 Үгүй Тийм Үгүй Тийм
Лукас

(루카스)

Вон Юүк Хэи (黃旭熙) 1999 оны 1 сарын 25 (1999-01-25) (20 настай) Хятад улсХятад улс Хятад 2018 оны 2-р сарын 19 Үгүй Тийм Үгүй Тийм
Марк

(마크)

Марк И (마크 이),

И Мин Хёон (이민형)

1999 оны 8 сарын 2 (1999-08-02) (19 настай) КанадКанад Канад 2016 оны 4-р сарын 15 Тийм Тийм Тийм Тийм
Рон Жүин (런쥔) Хуан Рон Жүин (黄仁俊) 2000 оны 3 сарын 23 (2000-03-23) (19 настай) Хятад улсХятад улс Хятад 2016 оны 8-р сарын 25 Үгүй Үгүй Тийм Тийм
Жэну (제노) И Жэ Ну (이제노) 2000 оны 4 сарын 23 (2000-04-23) (19 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 8-р сарын 25 Үгүй Үгүй Тийм Тийм
Хэчан (해찬) И Дун Хёк (이동혁)[3] 2000 оны 6 сарын 6 (2000-06-06) (19 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 7-р сарын 7 Үгүй Тийм Тийм Тийм
Жэмин (재민) На Жэ Мин (나재민) 2000 оны 8 сарын 13 (2000-08-13) (18 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 8-р сарын 25 Үгүй Үгүй Тийм Тийм
Чон Ло (천러) Жун Чэн Лэ (钟辰乐) 2001 оны 11 сарын 22 (2001-11-22) (17 настай) Хятад улсХятад улс Хятад 2016 оны 8-р сарын 25 Үгүй Үгүй Тийм Тийм
Жисон (박지성) Пак Жи Сон (박지성) 2002 оны 2 сарын 2 (2002-02-02) (17 настай) Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 2016 оны 8-р сарын 25 Үгүй Үгүй Тийм Тийм
  1. "SM루키즈 공개… 슈퍼주니어 규현의 그녀(?) '슬기'와 제노, 태용 3인방은 이런 모습", Chosun Entertainment, December 3, 2013. June 10, 2016-нд авсан. (Korean) 
  2. "SM unveils three more rookie acts", Korea Times, December 11, 2013. June 10, 2016-нд авсан. 
  3. Lee Ho-yeon (July 9, 2016). 'V앱' NCT 127 태용, 리더 낙점 "자주 소통하겠다"(종합) (ko). Herald Pop. July 20, 2016-д хандсан.