NewSac

Newsac
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэр, Төрсөн өдөрЦэндийн Батбаатар
2000 оны 2 сарын 3 (2000-02-03) (24 настай)
ИргэншилМонгол
МэргэжилSocial media meneger, youtuber
Цахим хуудасhttp://newsac.me
YouTube-н мэдээлэл
Олны мэдэхээрNewsac
Суваг
Идэвхтэй жил2019 оноос хойш
ТөрөлEntertaiment, series,
  • Цуврал нэвтрүүлэг
  • Entertaiment видео
Захиалгачид65+ мянга
Нийт үзэлт4,500,000 +

Цэндийн Батбаатар, 2000 оны 2-р сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг хүмүүс ихэвчлэн "Newsac" нэрээр нь буюу YouTube дээрх видеонуудаар мэддэг. 2022 оны 10-р сарын байдлаар 4.5 сая гаруй хандалт, 65 мянга гаруй дагагчтай болсноор Монгол улсын хип хоп контент үйлдвэрлэгч сувгийн хамгийн их дагагч, үзэлттэй сувгуудын нэг болсон.

Өмнөх амьдрал[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар хотод 2000 оны 2-р сарын 3-нд айлын бага хүү болон төрсөн. 2008 онд Говьсүмбэр аймгийн 3-р сургуульд элсэн орж 2018 онд төгссөн. Багаасаа хип хоп хөгжим, мөн сагсан бөмбөгт маш дуртай байсан. Улмаар 2018 онд Соёл урлагийн их сургуульд дууны найруулагч мэргэжлээр элсэн орж 2022 оны 6 сард амжилттай төгссөн.

Кареер[засварлах | кодоор засварлах]

Youtube[засварлах | кодоор засварлах]

Түүнийг СУИС-д суралцаж байх үед түүний найз өөрийн микрофоныг 7 хоног зээлдүүлэв. Ингээд удаан хугацаанд бодож явсан Youtube дээр хүссэн төрлөөрөө бичлэг хийх боломжтой болов. Ингээд тэр 2019 оны 5-р сард танин мэдэхүйн "Далайн мангасууд" хэмээх бичлэгээ оруулав. Уг бичлэг одоогоор YouTube дээр 350-аад мянган хандалтыг авсан ба өдгөө түүний сувгийн хамгийн их үзэлттэй бичлэг болсон. Үүний дараагаар тэр олны танил эрхмүүдийн мэдээллийг ашиглан бичлэг хийж эхэлсэн ба энэ нь түүний жинхэнэ сонирхол байв. Мөн тухайн цаг үед түүний суваг шиг ийм мэдээлэлтэй суваг тун ховор байсан. Эхэн үед хийгдсэн бичлэгүүд нь төдийлөн олонд хүрээгүй ч тодорхой хэмжээний дагагч, үзэгчидтэй болсон.

2019 - 2021[засварлах | кодоор засварлах]

NewSac "Нэрнээс цааш юу мэдэх вэ?" видео бичлэгээрээ олон хүнд танигдаж эхэлсэн бөгөөд энэ үед тэрбээр их сургууль мөн Youtube дээр бичлэгээ давхар хийдэг байв. Тэр үзэлт бус тууштай байдлыг нэгт тавьсан учир зогсолтгүй бичлэгээ хийсээр байсан юм. Энэ бүхний эцэст тэр одоо ч бичлэгүүдээ хийсээр байгаа ба өөрийн гэсэн үзэгч дэмжигч нартай болж чадсан.

2020[засварлах | кодоор засварлах]

Тус он Newsac-н тун амжилттай жил болж байв. Ганц Youtube-н бичлэгт баригдалгүй Facebook дээр өөрийн PAGE-г нээж NBA SACFUN хэмээх хөгжилтэй цуврал контентыг эхлүүлэв. Энэ нь Монгол улсад урьд өмнө байгаагүй ба дэлхийд өөр цор ганц хүн хийдэг нь DJ MEECHY MEECH байв. Тус бичлэгээр олон мянган хандалтыг авч байсан ба Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын дунд багагүй танигдаад байв. Гэвч хэсэг хугацааны дараа учир битүүлэг байдлаар түүний PAGE болон SACFUN контентын 12 дугаар бүхэлдээ устаж үгүй болсон байна. Гэхдээ одоо түүний шинэ нээсэн пейж 40,000 гаруй дагагчтай байна.

Бусад холбоос[засварлах | кодоор засварлах]

  • Newsac - Фэйсбүүк [[1]]
  • Newsac - Инстаграм [[2]]
  • Newsac - Юүтүб [[3]]