O.Z

O.Z

Анхны "Чамруу" цомгийн зураг авалтын үе - 2022
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрO.Z
Жинхэнэ нэрЭнхтүвшингийн Золбоо
Бусад нэрO.Z Trip
Төрсөн өдөр1989 оны 7 сарын 27 (1989-07-27) (34 настай)
Төрсөн газарУлаанбаатар
Яс үндэсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Ажил үйл
Дуулдаг хэлМонгол
Танил үе2010 оноос хойш
ХамтрагчDesant, Thunderz, Алунгоо, Jason, Bilgang, Эрка
КомпаниToonot Records

Энхтүвшингийн Золбоо нь (1989 оны 7 сарын 27-нд Улаанбаатар хотод өсөж, төрсөн) Монгол улсын дуучин - дуу зохиогч. Тайзнаа O.Z нэрээр олонд танигдсан бөгөөд Тоонот бичлэгийн лейблийн уран бүтээлч. [1]

Өмнөх амьдрал[засварлах | кодоор засварлах]

Золбоо нь 2 хүүхэдтэй айлын бага нь бөгөөд Ирээдүй цогцолбор сургуульд 10 жилээ дүүргэж 2006 онд Солонгос улсад Их сургуульд суралцаж байгаад 2010 онд эргэж ирэн Сити их сургуулийг олон улс харилцаагаар төгссөн. Багаасаа урлаг спортод сонирхолтойгоос гадна 10 жилд байхаасаа шүлэг, дуу зохиодог байсан.[2]

Хөгжмийн карьер[засварлах | кодоор засварлах]

2010-2012 оны хугацаанд 2016 entertainment-тай гэрээ байгуулж "Far Away" хэмээх 4 хүний бүрэлдэхүүнтэй хамтлагт R&B, Hip Hop төрөл урсгалуудаар дуулж хөгжмийн салбарт гараагаа эхлүүлсэн. Far Away хамтлагаараа "Алсын Алсад" нэртэй цомог гаргаж байсан. Тус цомгоос Sweet, Single Day, Тэвчээр хэмээх дуунууд нь олонд амжилттай хүрсэн. 2012 онд 2016 entertainment-тай хийсэн хамтын гэрээ дуусаж хамтлаг бие даан бүтээлүүд хийж үргэлжлүүлсэн байна. [3]

2017 онд тухайн үеийн Backyard болон Ballergang бичлэгийн лейблийн продюсер, реппер Desant-тай хамтран "Brand New" нэртэй хип хоп / реп синглийг 'О.Z Trip' нэрээр гаргаж ганцаараа уран бүтээлүүд хийж эхэлжээ. [4]

2018 оноос O.Z бичлэгийн продюсер Дэлгэрмөрөн, рэппер Desant, дуучин Jason нартай хамтран Тоонот бичлэгийн лейблийг үүсгэн байгуулж мөн уран бүтээлчээр ажиллаж эхэлсэн. [2] Үргэлжлүүлэн Тоонот бичлэгийн лейблийн уран бүтээлчид Toonot Vol. 1, 2, 3 [5] гэх цомгуудыг хамтран гаргасан бөгөөд 2020 онд "Fall in Love" синглээ 'O.Z' нэрээр гаргаж тухайн дуу нь YouTube видео сүлжээнд өндөр хандалтыг авснаар олонд өмнөхөөс илүүтэйгээр танигдсан. Мөн дуучин Алунгоотой хамтран "Таагаагүй", "Чадахгүй"[6] реппер ThunderZ-тай хамтран "Хамт Байх Уу", "Чамтай Байя" зэрэг дуунууд гаргаж удаа дараалан хит уран бүтээлүүд болсон. Цаашлаад 2022 онд B Production- ны хөгжмийн найруулагч Тэмүүжинтэй хамтран продюсер хийж “Чамруу”нэртэй 15 дуунаас бүрдсэн анхны цомгоо гарган нээлтээ Тоонот бичлэгийн лейблийн уран бүтээлчидтэйгээ хамт мини тоглолтыг сонсогчдодоо үзүүлжээ. [7]

Гаргасан цомог, уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Студио цомог[засварлах | кодоор засварлах]

Цомгийн нэр Ерөнхий Мэдээлэл Дууны жагсаалт
Чамруу [8]
  • Гарсан огноо: 2022 оны 9 сарын 23
  • Лэйбел: O.Z / Toonot Records
  • Формат: CD, Digital
  • Дистрибьютор: MONADD
  1. Чамруу
  2. I'm the One
  3. Just for You (хамт. Bilgang)
  4. Надтай Бай
  5. Хамт байх Уу (хамт. ThunderZ)
  6. Everytime
  7. Хараад Баймаар
  8. Сонсоорой (хамт. Тэмүүжин)
  9. Хайртай Минь Үнэн (хамт. ThunderZ)
  10. Чи Юу ч Боддоггүй Юм Уу
  11. Таагаагүй (хамт. Алунгоо) [9]
  12. Memories
  13. Without U Girl
  14. Чадахгүй (хамт. Алунгоо)
  15. Fall in Love

Синглүүд[засварлах | кодоор засварлах]

Дууны нэр Гарсан он Цомог
"Энэ Дурлал Уу" хамт. Амка 2022 Цомогт багтаагүй синглүүд
"Уйлуулмааргүй Байна" хамт. Taijin 2022
"Чадахгүй" хамт. Алунгоо 2022 Чамруу
"Хайртай Минь Үнэн " хамт. ThunderZ 2022
"Таагаагүй" хамт. Алунгоо 2021
"Just for You" хамт. Bilgang 2021
"Чамруу" 2021
"Fall in Love" 2020
"Hola" хамт. Маралжингоо 2020 Toonot, Vol.2 (Хамтарсан цомог)
"You" хамт. Bilgang 2019 Toonot, Vol.2 (Хамтарсан цомог)
"Миний Ертөнц" хамт. Агиймаа 2019 Цомогт багтаагүй сингл

Хамтарсан синглүүд[засварлах | кодоор засварлах]

Дууны нэр Гарсан он Цомог
"Чамтай Хамт" хамтарсан* Хишигдалай & ThunderZ 2022 Цомогт багтаагүй сингл
"Welcome to Toonot" хамтарсан* Desant, Jason & Bilgang 2021 Toonot, Vol.2 (Хамтарсан цомог [10]
"Respect" хамтарсан* Desant 2019 Toonot, Vol.1 (Хамтарсан цомог)
"Summer time" хамтарсан* Jason, feat. Desant 2019
"Say My Name" хамтарсан* Jason 2019
"Загатнаа" хамтарсан* Ratabuzz 2018 Toonot, Vol.2 (Хамтарсан цомог)
"Brand New" хамтарсан* Desant 2017 Цомогт багтаагүй сингл
" * " Хамтарсан уран бүтээлчид бүгд анхдагч үүргээр оролцсон

Бусад холбоосууд[засварлах | кодоор засварлах]

Эх Сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. O.Z: Миний хамгийн анхны бүтэн дуулалттай дуу бол “Falling love”
  2. 2.0 2.1 Дуучин O.Z: Бага байхдаа орон дээрээ гараад тайз гэж төсөөлөөд дуулдаг байсан
  3. "Хамтлагаа мөнх байгаасай гэсэндээ ингэж нэрлэсэн". Archived from the original on 2022-11-11. Retrieved 2022-11-11.
  4. O.Z: Дуунууд минь хүнд дурсамж үлдээгээсэй гэж хүсдэг
  5. “Тоонот”-ынхон цомгийн баяраа тэмдэглэнэ
  6. “B” продакшны залуу артист Б.Алунгоо: Дуулах үедээ үүлэн дунд хөвж яваа юм шиг мэдрэмжийг авдаг
  7. O.Z: "Чам руу" цомогт орсон 15 дууны 9 нь цоо шинэ
  8. O.Z - Chamruu (Album)
  9. MNB-ӨГЛӨӨ ХӨТӨЛБӨР- ДУУЧИН O.Z
  10. ""Тоонот"-ынхон цомгийн баяраа тэмдэглэнэ". MONTSAME News Agency (in англи). Retrieved 2022-11-12.