Пак Бум

(Park Bom-с чиглүүлэгдэв)

Энэ бол Солонгос нэр; овог нь Пак.

Пак Бум
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэр박봄, Park Bom → Пак Бум
Бүтэн нэрсолон. 박봄 → Пак Бум
Бусад нэрБум (Bom), Бомми (Bommie),
Женни Пак (Jenny Park)
Төрсөн өдөр1984 оны 3 сарын 24 (1984-03-24) (40 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Сөүл
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос (БНСУ)
Ажил үйлдуучин, бүжигчин
Дуулдаг хэлсолонгос хэл
Урсгалсолонгос поп, бүжигт поп,
ритмт блюз, цахилгаан поп
ТөрөлОАК, телевизийн хөтөлбөр
Танил үе200‌6 оноос хойш
Хамтлаг2NE1 (Түэнивань)
ХамтралEpik High, YG Family
ЗуучYG, D-Nation

Park Bom (сол. 박봄) (1984 оны 3 сарын 24-нд төрсөн), Өмнөд Солонгосын дуучин бөгөөд Bom гэх нэрээрээ олонд танигдсан. 2NE1 гэх Өмнөд Солонгосын охидын хамтлагийн гишүүн байсан.

Бум өөрийн гараагаа 2006 онд студийн хамтрагч нар болох Big Bang, Lexy болон Masta Wu нарын дуунд оролцсоноор эхэлсэн. 2009 онд тэрээр 2NE1 хамтлагийн гоцлол дуучинаар дэбют хийсэн. Бум өөрийн соло дуунуудаа гаргасан нь "You and I" болон "Don't Cry" бөгөөд эдгээр нь Өмнөд Солонгосын үндэсний хөгжмийн чарт болох Gaon Digital Chart-д нэгдүгээр байр эзэлж байжээ. Тэр 2010 оны Mnet Asian Music Awards-ын Шилдэг Дижиталаар шагнуулж байжээ.

2016 онд түүний хамлаг болох 2NE1 тарснаар Пум 2016 оны арваннэгдүгээр сард YG Entertainment-аас гарч, 2018 оны долоодугаар сард D-Nation Entertainment-д гэрээ байгуулж, 2019 оны гуравдугаар сард 2ne1 хамтлагийн гишүүн Dara-тэй хамтран "Spring" нэртэй дуугаараа эргэн эрэлт хийсэн ба удалгүй 5 сард Mamamoo хамталгийн гишүүн Wheein-тэй хамтран 4:44 дуу гаргасан юм

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Park Bom нь Өмнөд Солонгосын Сөүл хотноо төрсөн. 6-р ангид байхдаа АНУ-руу суралцахаар явсан. Ахлах сургуулиа Bethel,ME дахь Gould Academy -д дүүргэсэн ба Lesley University-д сэтгэл судлалын ангид элсэн орсон юм. Ахлах сургуудийн сурагч байх үедээ Mariah Carey-д дуртай болов. Тэрээр хөгжмийн чиглэлээр замнахыг хүсч байсан ч эцэг эхээсээ зөвшөөрөл авч чадахгүй байлаа. Гэсэн хэдий ч түүний нагац эгч нь дэмжиж байсан ба сүүлдээ Berklee Хөгжммийн коллеж-д дуулахын тулд элсэн орж суралцжээ.

2005-2008 оны Ажлын эхлэл

YG Entertainment-д шалгуулахаар хэд хэдэн удаа сорилтод орсон ч хүлээн авахгүй байлаа. Эцэсдээ 3 жилийн дараа нь шуудхан түүнийг дадлагчигчаар авсан нь түүний Хятад болон Япон хэл сурч байх үе байжээ. Big Bang хамтлагтай 3 дуу дуулсан ба 2 клипэнд нь өөрөө тоглосон. Bom Lexy, Red Roc-ын "Baby Boy" болон "Along My Way" зэрэг уран бүтээлүүд дээр нь хамтран ажиллажээ. Мөн тэрээр Samsung Anycall-н сурталчилгааны клипэнд Солонгосын алдарт поп од Lee Hyori-той зэрэгцэн тоглосон, мөн Anycall "Anystar"-н дууг өөрийн хувилбараар G-Dragon болон Gummy-тай хамтран дуулж байжээ.

2009 оноос. 2NE1 болон Өөрийн соло төлөвлөлт

2009 оны эхээр YG Entertainment-н захирал Yang Hyun Suk Park Bom-г гоцлол болгосон 4 гишүүнтэй шинэ хамтлагийг бий болгох тухайгаа зарлажээ. Сүүлд 2NE1 гэсэн нэрээр 4 гишүүнтэй хэмээн зарлагдсан. 2009 оны 3 сарын 28-нд анхныхаа "Lollipop" уран бүтээлээ Big Bang хамтлагийн хамт бэлтгэн гаргасан. Ингээд сураггүй байсан хамтлаг энэхүү уран бүтээлээр нэр нь түгэн гаржээ. "Lollipop" нь Gaon Chart-н #1-д өөрсдийн сингль дуу болон "Fire"-н хамт жагссан. Шаргуу ажиллан "I Don`t Care" дууг мөн гаргасан нь мөн л тэднийг алдаршуулсан. 8 сард I Don`t Care-н ажлыг дуусгасныхаа дараагаар өөрсдийн соло уран бүтээлийг гаргахаар түр зуурын завсарлага авчээ. Bom-н соло уран бүтээл нь " You and I" нэртэйгээр гарч 11 сарын Gaon Chart-д #1 болон жагсчээ. Харин 2-р сард хамтлагаараа "Follow Me" дуугаараа фенүүддээ бэлэг барьсан нь 2 сарын 13-ны Chart-д #1 болжээ. 9 сарын 9-ны өдөр тэд эргэн ирцгээж шинээр гаргах To Anyone цомгийнхоо 3-н шилдэг дууг гаргасан. Энэхүү цомог 120,000 хувь болон борлуулагджээ. 2010 оны Mnet Music Fеstival-д Bom-н "You and I" дуу шилдэг дууны шагналыг авчээ.