Rokit Bay
Rokit Bay | |
Rokit Bay-н анхны цомгийн нүүр зураг. | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Тайзны нэр | Rokit Bay |
Жинхэнэ нэр | Баярсайхан |
Төрсөн өдөр | 1984 оны 5 сарын 20 |
Төрсөн газар | Улаанбаатар |
Яс үндэс | Монгол |
Ажил үйл | Дуучин |
Урсгал | Hip hop |
Rokit Bay хэмээх тайзны нэрээр алдаршсан Одонгийн Баярсайхан (1984 оны 5-р сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн) Монголын хип хоп урсгалын дуучин, уран бүтээлч юм
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 4-р хороололд өссөн. Эцэг нь 4 настай байхад өөд болж, эх болон эмэг эх дээрээ өссөн байна. Эмэг эх нь ганц хүүтэй байсан нь түүний эцэг байжээ. Эцэг нь өнгөрсний дараа эмээгийн ганц хүү болж маш дотно өссөн. Тэрбээр Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.
Баярсайхан “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байсан. Мөн зургийн хичээл, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой сурагч байв.
Тэрбээр анх 2007 оны үед "Асуулт" форумд “Nevalast” гэж нэрээрээ алдаршсан бөгөөд тухайн үед түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байсан.
Rokit Bay Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч 5 жил амьдрахдаа дуу хөгжмөө бичдэг байсан байна. Гэр бүлийн хувьд 2024 оны байдлаар эхнэр охин хүүтэйгээ амьдарч байна.
Нэрийн утга
[засварлах | кодоор засварлах]Rokit Bay гэх нэр бол гурван өөр утгыг шингээсэн нэг үг бүхий нэр юм. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгыг илэрхийлдэг. Түүнийг Америкт байхад нэрний эхний үеэр нь Bay гэж дууддаг байсан. Өөр нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин гуравдагч утга нь Rokit Bay буюу оригнал дуугаралттай гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож бүх уран бүтээлийнхээ микс, мастерийг өөрөө хийдэг бөгөөд заримдаа хуурцагны суурь дизайн, клипнийхээ эвлүүлгийг мөн өөрөө хийдэг.
Студийн цомог
[засварлах | кодоор засварлах]- Аялал (Intro) '
- Хоосон зай '
- Нэг өдрийн хаан '
- Хөрөө '
- Микрофоны ард (BIG GEE ба ТulGaT) '
- Бид 2 '
- Бүгдээрээ (Skit) '
- Ээ дээ энэ эрчүүд үү '
- Хар хэл ам '
- Бусдын чадаагүйг чи чад '
- Дуу муутай хүн '
- Guy 666 '
- Аваад яв '
- Инээдтэй хүмүүс '
- Эвдэрхий хүн '
- Сахилга сул '
- Big Fish '
- Хамааралтай байсан бол '
- 40 Reppers ft Оргил '
- Аз хамаагүй '
- Бэртэгчин '
- Чөтгөрийн PR '
- Харанхуй Ертөнцөөс '
- Түргэн Уур '
- Хэний хүүхэд вэ '
- Тасархай залуу '
- Диваажингийн нулимс ft UFO, Оргил '
- Ганцаардсан улс төрч '
- Эвшээсэн дагина '
- Аюултай бүс ft Anu, Mende '
- Бороо '
- Бор арьст Гаамп '
- 3.2.1 '
- Жингүйдсэн пуужин' ''
- Аадар ' '
- Түр зуурын ' '
- Янжинлхам ' '
- Галзуу новш ' '
- 7 Сар ' '
- Багын найз ' '
- NO ' '
- Үүлэн Цоорхойн Нар ' '
Кино
[засварлах | кодоор засварлах]Түүний тоглосон ,дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливүүдийн өлгий нутаг болох Лос-Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм. 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд гол дүрийг бүтээжээ.
- Маргаашгүй (2009)
- Big fish (2012)
- Алтан ус (2014)
- Эцсийн зогсоол Э цэг (2014)
- Step богино хэмжээний кино (2014)
- Оннц дүмд 1 2 3 4 (2017)
- Гацуурхан 2 [туслах дүр] (2017)
- Огтлолцол: Нисдэг хэрэг (2019)