Jump to content

TASAM

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

TASAM гэдэг нь "Тархан Суурьшсан Монголчууд" Байгууллагын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн брэнд нэр юм. TASAM нэрийн агуулга нь:

  1. ᠲᠠᠷᠬᠠᠨ
    ᠰᠠᠭᠤᠷᠢᠰᠢᠬᠰᠠᠨ
    ᠮᠤᠩᠭᠤᠯᠴᠤᠤᠠ
    "Тархан Сагуришигсан Монгголчуд” гэсэн монгол бичгийн товчлол.
  2. "Гурав"-ын тоог ойрадууд (баруун монголчууд) TAСAM гэдэг.
  3. "Дээлийн эмжээр"-ийг мөн TAСAM гэх зэрэг хэд хэдэн утга агуулгыг илэрхийлдэг. Олон улсад "нэрийн хайлт" хийлгэж "Оюуны өмч"-ийн хуулиар баталгаажигдсан нэр юм.

Тархан Суурьшсан Монголчууд ТББ нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. 2002 онд тус байгууллагын орчуулагч судлаач Б.Цэрэнгийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан.

Karakorum Souvenir арьсан эдлэлийн урланг 2002 онд Соёл судлаач Цэрэндоржийн Санчир үүсгэн байгуулсан. Ц.Санчир Монголдоо байх хугацаандаа энэхүү урландаа ажиллаж бүтээгдэхүүний ашгаараа дараа дараагийн хээрийн шинжилгээ буюу хилийн чанад дахь судалгаа зураг авалтын багийнхаа санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Тус урланд үхрийн арьс ширээр цүнх, хэтэвч, бугуйвч, түлхүүрийн оосор зэрэг үндэсний өвөрмөц хийцтэй өндөр чанарын бэлэг дурсгалын зүйлсийг урладаг.