Цэрэндоржийн Санчир

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Цэрэндоржийн Санчир
Бүтэн нэрЦэрэндоржийн Санчир
Төрсөн он1977 он (41–42 настай)
Төрсөн газарМонгол, Улаанбаатар
Улс оронМонгол улс Монгол (МУ)
Ажил үйлСоёл судлаач

Ц.Санчир 1977 онд Улаанбаатар хотноо цэргийн албан хаагчийн гэр бүлд мэндэлсэн.

Монгол Улсын Төрийн Соёрхолт, соёл судлаач. TASAM-ын Тэргүүн. Соёл Урлагийн Их Сургуулийн Хүндэт профессор.

Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас дэлхийд тархан суурьшсан Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудаа судлан дотоодын мөргөлдөөнтэй, хаалттай хоригтой улс орнуудад хээрийн судалгаа, зураг авалтаар ажиллаж устах аюулд буй Монгол соёлын дурсгалууд, элэг нэгт Монголчуудаа сурвалжлан түүх, соёл, угсаатан судлал, дуу дүрс бичлэгийн баримтат бүтээлүүд туурвиж буй Монгол судлаач.

Монголчуудын байлдан дагууллын үр дүнд хүн төрөлхтний соёл, шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалт, төрт ёс, хууль цаазад оруулсан шинэчлэл, нээлтүүдийг дуу, дүрс бичлэгийн баримтат өвд баринтаглан мэргэжлийн гэрэл зураг, дүрс бичлэгийн баялаг сан хөмрөг бүтээж буй Соёл судлаач.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Кыргызстан, БНХАУ, ОХУ, Турк, Энэтхэг зэрэг 50 гаруй улс орны 600 гаруй хот суурин бүс нутагт судалгаа, зураг авалтаар ажиллаж 22 дугаар бүхий телевизийн баримтат цуврал, 6 төрлийн ном хэвлэл, орон нутагт болон олон улсад 19 удаагийн үзэсгэлэн толилуулсан Аялан судлаач.

1999 оноос арьсан эдлэлийн TASAM CRAFT урлан байгуулан ажиллаж урлангийн ашгаараа дээр дурдсан хээрийн судалгаа, зураг авалтуудаа санхүүжүүлэн, шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээлээ олон нийтийн хүртээл болгож байгаа Монгол түүх, соёлын түүчээ.

“Төр засгийн даалгавар, аливаа нэгэн ашиг сонирхол, нөлөө шаардлагаар бус зөвхөн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, монгол хүний халуун сэтгэлээр судлан сурвалжилж, түүх соёлын судалгааг зузаатгаж, соён гэгээрүүлж, иргэнийхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа эгэл жирийн судлаач.., Монголын түүхийн эвдрэл бутралын маш том гашуун сургамж, тэр сургамжийг тээж яваа хүмүүс бол дэлхийн дайдад тархан суурьшсан монгол ахан дүүс маань билээ. Нэгэн өвөг дээдсийн улбаа хойчис, үсэрсэн цус, тасарсан мах болсон тэд маань даяар Монголын ариун голомтыг сахин суугаа биднийгээ харуулдан чих тавьж, цай идээнийхээ дээжийг өргөн ерөөж суудаг өр өвтгөм харуусал, зовлон жаргал, ерөөл нулимс дундуур биеэрээ туулж, халуун сэтгэлдээ тээж яваа ТАСАМ-ын дайчин эмэгтэй судлаач”[1] хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Халмтаагийн Баттулга 2017 оны 12 сарын 8-ны өдөр Монгол Улсын Төрийн Соёрхол хүртээсэн.

Ц.Санчир эдүгээ “Эзэнт гүрний нэвтэрхий толь”, “Эзэнт гүрний соёрхолт өв” төслүүдийг удирдан ажиллаж байна. Монголын эзэнт гүрний баримтат сурвалжийн мөрөөр дэлхийн дөч гаруй улсад арав гаруй жилийн хугацаанд хийсэн хээрийн судалгаа, зураг авалтын үр дүнд мэргэжлийн гэрэл зурагт буулган баримтжуулж, орчин үеийн медиа арга хэлбэртэй уялдуулан туурвиж буй эдгээр бүтээлүүд нь Монголчуудын арвин баялаг өв уламжлал, дэлхийн түүхэнд бүтээсэн соёл, шинжлэх ухаан, төр нийгмийн нээлт шинэчлэлүүдийн талаар бүрэн цогц мэдээллийг кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ буулган олон улсын стандартыг хангасан агуулга, ач холбогдол, зохиомж, хэвлэлийн технологийн өндөр төвшинд хүргэсэн анхны бүтээл болох юм.

Баримтат цувралууд[засварлах | edit source]

  • Үндэс язгуураа бүү мартсугай!
  • Дээд Монгол буюу Монголын төлөөх зүрх бүхэнд зориулав
  • Тунтрахиймаа буюу аян замдаа гарлаа
  • Их нүүдлийн жимээр
  • Тэнгэр уулын аялгуут түмэн
  • Монголын эзэнт гүрний Ил хант Улс
  • Хүн төрөлхтний соёлын өв Өлзийт хааны ордон
  • Орших нутаг ондоо ч омогших сэтгэл хамтдаа
  • Эртний түүхт нутгаар бууж мордсон тэмдэглэл
  • Ил хаадын уран барилга, хот байгуулалт
  • Зүчийн Улсын соёлын дурсгалууд
  • Цагаадайн Улсын соёлын дурсгалууд
  • Юань Улсын соёлын дурсгалууд
  • Төмөрийн Улсын соёлын дурсгалууд
  • Ил хаадын гар урлал
  • Төмөрийн улсын гар урлал
  • Иран дахь Монголын дурсгалууд
  • Монгол одон орны оргилууд
  • “TASAM” баримтат цуврал
  • “Тархан Суурьшсан Монголчууд” баримтат цуврал
  • "Эзэнт гүрний соёлын дурсгалууд" зэрэг телевизийн баримтат цувралуудыг бүтээн олон нийтэд толилуулсан.

Үзэсгэлэн хөтөлбөр[засварлах | edit source]

  • “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн (Улаанбаатар (2010, 2011, 2012, 2013)
  • Дэлхийн Монголчуудын IV чуулганд зориулсан үзэсгэлэн (ОХУ-ын БНБуриад Улс, 2010)
  • Монгол тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол Улсын 805 жилийн ойд зориулан “Монголын төлөөх зүрх бүхэнд” найраглал (2011)
  • Монгол Улсад орчин үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойд “Монголын төлөөх зүрх бүхэнд” үзэсгэлэн (2011)
  • "Чингис хааны мэндэлсний 850 жилийг ой"-г тэмдэглэх ажлын хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын урилгаар “Хаан түүхтэй Монголчууд” лекцийг ЗХЖШ болон Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид зэрэг нийт 25 анги, нэгтгэлийн 3000 орчим албан хаагчдад зохион байгуулсан (2012)
  • Улсын хэмжээнд дэлхийн Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудын сэдэвт дөрвөн төрлийн 5000 ш ном бүтээл бэлэглэсэн.
  • Үндэсний болон олон улсын хэмжээнд 300 гаруй хэвлэл, аймаг орон нутгийн 48 телевизэд дэлхийн Монголчууд, Монгол соёлын дурсгалуудын талаар ярилцлага, өгүүлэл, нийтлэл, нэвтрүүлгээ толилуулж, 22 үзэсгэлэн дэлгээд байна.

Ном хэвлэл[засварлах | edit source]

“Монголын төлөөх зүрх бүхэнд”[засварлах | edit source]

Монгол бичиг, кирил үсэг, англи хэлнээ. Хэмжээ В5, Нүүр 200, өнгө +4

Өмнөх үг ШУА-ын Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин: Монголын түүх соёлд шинэ хуудсыг нэмсэн дорвитой бүтээл.

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед их хаадын зарлигаар эзэлсэн нутгаа сахин даяар тархан суурьшсан Монголчуудын уламжлан ирсэн угсаатны онцлог, зан заншил, хувцас зүүсгэл, хэл бичиг, ахуй байдлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар болон монголын түүхтэй холбоотой дурсгалт газар, соёлын дурсгалуудыг хээрийн судалгаа, зураг авалтын шатанд авсан гэрэл зургуудын дээж 500 гаруй мэргэжлийн зургийг монгол бичиг, кирил үсэг, англи хэлнээ тайлбарлан толилуулсан бүтээл. (GRAND BOOK үндэсний арга хэмжээний ТҮҮХ-НИЙГМИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ.)

“Жахангүшейн замаар” аян замын тэмдэглэл[засварлах | edit source]

Хэмжээ В5, нүүр 232, өнгө +4

Өмнөх үг Монгол Улсын Төрийн Соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв: Тасарсныг залгахын гавьяа, Танихгүйг таницуулахын буян.

Ертөнцийг байлдан дагуулагч буюу “Жахангүшейн замаар” Монголын эзэнт гүрний Юань улс, Зүчийн улс, Цагаадайн улс, Алтан орд улс, Төмөрийн улс, Ил хаадын хязгаар дахь Монголчууд болон Монгол түүх соёлын дурсгалууд бүхий өнөөгийн дотоодын мөргөлдөөнтэй, хаалттай хоригтой бүс нутгийг зорьсон он жилүүд, туулсан замын тухай 7 бүлэг бүхий 88 тэмдэглэл, хавсралт, зохиогчийн авсан 170 гаруй гэрэл зураг бүхий аян замын тэмдэглэл (МСЭ-ийн "Ган үзэгтэн" шагналт, 2012)

“Үүц задлах цагаар” нийтлэл, ярилцлагын түүвэр[засварлах | edit source]

Хэмжээ В5, нүүр 208, Монгол, буриад, англи, орос, герман хэлнээ

Өмнөх үг Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Ц.Санчир Монголын сэтгүүлзүйд орон зайгаа бий болгож чадлаа.

Тархан суурьшсан Монголчуудын гарал суурьшлын түүх, ёс заншил, угсаатны онцлог, аж байдал болон хаалттай гэгдэх улс орнуудад байгаа Монгол соёлын дурсгалуудын тухай монгол судлаач, соёл судлаач Ц.Санчир үндэсний болон олон улсын хэвлэлд өгсөн 200 гаруй нийтлэл, ярилцлагын түүвэр сэтгүүлзүйн төрлийн бүтээл. (МСЭ-ийн "Ган үзэгтэн" шагналт, 2012)

“Өлзийт хааны ордон” гэрэл зургийн ном[засварлах | edit source]

Монгол бичиг, кирил үсгээр, хэмжээ В5, өнгө +4, нүүр 192

Хүн төрөлхтний соёлын өв “Өлзийт хааны ордон”-ы тухай 7 бүлэг, 230 гаруй мэргэжлийн гэрэл зургаар толилуулсан ном.

ТАСАМ, 2009 оноос Монголын эзэнт Гүрний баруун жигүүр Ил Хант Улс буюу өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хэдэн хэдэн удаагийн судалгаа, зураг авалтаар ажиллаж авсан гэрэл зураг болон судалгааны тайлбараас бүрдсэн нэг сэдэвт бүтээл. Монголын эзэнт гүрний соёлын дурсгалууд онцгойлон дэлхийн уран барилгын түүхэнд Монголчуудын хийсэн нээлт, шинэчлэлийн томоохон жишээ болох “Өлзийт хааны ордон”-ы тухай түүх соёл, шинжлэх ухаан танин мэдэхүй, хот байгуулалт, уран барилгын сэдэвчилсэн ном. (Монголын Архитекторуудын Эвлэлийн шагналт, 2013)

ТАСАМ Монгол судлалын сэтгүүл[засварлах | edit source]

Монгол, Англи хэлнээ, хэмжээ А4, Өнгө +4, 2011 он

"Монголын төлөөх зүрх бүхэнд" Бүтээлийн дээжис 4 боть[засварлах | edit source]

Монгол бичиг, англи хэл, кирил үсгээр, хэмжээ В5, өнгө +4, Хх+60, 2019

Найраглал

"Монголын төлөөх зүрх бүхэнд"

  1. Монгол Улсын Төрийн Соёрхол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгээс 2017.12.08, Төрийн Ордон